Монгол Улсын Хөгжлийн банк

Call Directions Website Contact the business

Монгол Улсын Хөгжлийн банк Development Bank of Mongolia

www.dbm.mn

ЭНЭ 7 ХОНОГТ – ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ НЭГ ДОР
02/11/2026

ЭНЭ 7 ХОНОГТ – ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ НЭГ ДОР

ЭНЭ 7 ХОНОГТ – ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ НЭГ ДОР

“Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-д Хууль зүйн салбарын зөвшөөрөл, мэдэгдлийн эрх зүйн зохицуулалт, өөрчлөлт шинэчлэлтийн талаарх мэдээлэл, салбарын харьяа байгууллагууд бүх төрлийн үйлчилгээгээ нэг дор хүргэж байна.

Мөн явуулын автомашинтай үйлчилгээ болон нэг цэгийн ТҮЦ машинаар дамжуулан үйлчилгээ үзүүлнэ.

Иргэн, аж ахуйн нэгжүүд та бүхнийг урьж байна!

АЖ АХУЙН АЖИЛТАНМонгол Улсын Хөгжлийн банкны барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгүүдийн сантехник, цахилгааны аюулгүй байда...
30/10/2026

АЖ АХУЙН АЖИЛТАН

Монгол Улсын Хөгжлийн банкны барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгүүдийн сантехник, цахилгааны аюулгүй байдал, засварын ажлыг түр хугацаагаар хариуцан ажиллана.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.dbm.mn/mn/careers/jobopenings/25

29/10/2026

ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН 15 ЖИЛ – МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК

Хөгжлийн банкны санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн нийгэм, эдийн засагт үзүүлсэн үр өгөөжийн талаар цуврал нэвтрүүлэг бэлтгэн Та бүхэнд хүргэж байна.


#БоловсруулахҮйлдвэрлэлийнСалбар
#БүтээнБайгуулалт
#МонголУлсынХөгжлийнБанк

---English below---

15 YEARS OF ADVANCING DEVELOPMENT – DEVELOPMENT BANK OF MONGOLIA

The Development Bank of Mongolia is pleased to present a series of programs highlighting the social and economic impact of projects and initiatives financed by the Bank, showcasing their contributions to national development, industrial growth, and infrastructure advancement.




МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК 2026–2030 ОНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БАТАЛЛАА Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах з...
23/10/2026

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК 2026–2030 ОНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БАТАЛЛАА

Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 62 дугаар тогтоолоор "Монгол Улсын Хөгжлийн банкны 2026–2030 оны Стратеги төлөвлөгөө"-г баталлаа.

---English below---

DEVELOPMENT BANK OF MONGOLIA APPROVES ITS 2026–2030 STRATEGIC PLAN

The Board of Directors of the Development Bank of Mongolia has approved the Strategic Plan of the Development Bank of Mongolia for 2026–2030 pursuant to Resolution No. 62 of 2026.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.dbm.mn/mn/news/event-news/2309

MOODY’S ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ B1 ТҮВШИНД ХЭВЭЭР ХАДГАЛЖ, СУУРЬ ҮНЭЛГЭЭГ CAA1-ЭЭС B3 БОЛГОН АХИУЛЛ...
22/10/2026

MOODY’S ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ B1 ТҮВШИНД ХЭВЭЭР ХАДГАЛЖ, СУУРЬ ҮНЭЛГЭЭГ CAA1-ЭЭС B3 БОЛГОН АХИУЛЛАА

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Moody’s агентлаг Монгол Улсын Хөгжлийн банкны урт хугацааны зээлжих зэрэглэлийг B1, төлөвийг тогтвортой түвшинд хэвээр хадгалж, Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлтэй ижил түвшинд үнэллээ. Харин банкны зээлжих чадварын суурь үнэлгээ (BCA)-г Caa1-ээс B3 болгон ахиулсан байна.

---English below---

Moody's affirmed the Development Bank Mongolia's credit rating at B1 (stable) and upgraded the Bank's BCA from Caa1 to B3

Moody's Ratings has affirmed the Development Bank of Mongolia's long-term issuer rating at B1 with a stable outlook, in line with the sovereign rating of the Government of Mongolia. At the same time, Moody's upgraded the Bank's Baseline credit assessment (BCA) from Caa1 to B3.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.dbm.mn/mn/news/event-news/2308

ХӨГЖЛИЙН БАНК ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭСингапур улсад зохион байгуулагдсан “Singap...
20/10/2026

ХӨГЖЛИЙН БАНК ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

Сингапур улсад зохион байгуулагдсан “Singapore-Mongolia Business forum 2026” форумд Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн оролцож илтгэл тавьлаа.

---English below---

DEVELOPMENT BANK OF MONGOLIA TO EXPAND COOPERATION WITH INTERNATIONAL INVESTORS

S.Baatarsuren, Chief Executive Officer of the Development Bank of Mongolia, delivered a presentation at the “Singapore-Mongolia Business forum 2026”, held in Singapore.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.dbm.mn/mn/news/event-news/2305

20/10/2026

Гашуунсухайт хилийн боомт хүртэлх 240 км хүнд даацын авто зам ашиглалтад орсноор коксжих болон эрчим хүчний нүүрсний экспортын 30-40 хувийг тээвэрлэх тооцоололтойгоос гадна уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тасралтгүй байдлыг хангах, гадаад валютын орлогыг нэмэгдүүлэх, улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал ач холбогдолтой юм.

ХӨГЖЛИЙН БАНК ТАВАНТОЛГОЙ–ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД 49.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ОЛГОЖ БА...
17/10/2026

ХӨГЖЛИЙН БАНК ТАВАНТОЛГОЙ–ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД 49.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ОЛГОЖ БАЙНА

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн бүлэг ордоос Гашуунсухайт хилийн боомт хүртэлх 240 км урт хүнд даацын тусгай зориулалтын авто замыг энэ сарын 16-ны өдөр бүрэн ашиглалтад орууллаа.

Эдийн засгийн өсөлтийг дэмжих зам, тээвэр, ложистикийн сүлжээг хөгжүүлэх зорилгын хүрээнд нийт 1 их наяд төгрөгийн санхүүжилттэй уг авто замын барилгын ажлыг бүрэн дуусгах, асфальт бетон хучилт хийхэд зориулан Хөгжлийн банкнаас 49.8 сая ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэж, одоогоор 40.6 сая ам.долларыг олгоод байна.

---English below---

Development Bank of Mongolia Provides USD 49.8 Million in Financing for the Tavantolgoi–Gashuunsukhait Road Project

The 240-kilometer heavy-duty road connecting the Tavantolgoi coal deposit complex in Tsogttsetsii soum, Umnugovi Province, with the Gashuunsukhait border crossing was officially commissioned on October 16, 2026.

As part of its efforts to support economic growth through the development of transport and logistics infrastructure, the Development Bank of Mongolia has approved USD 49.8 million in financing for the completion of construction works on the road, including asphalt concrete paving. Of the total approved financing, USD 40.6 million has been disbursed to date. The overall project is valued at MNT 1 trillion.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.dbm.mn/mn/news/event-news/2304

А.ЭНХЖИН: ШИНЭ ХҮНД ДААЦЫН АВТО ЗАМ ЭКСПОРТЫН ТАСРАЛТГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ Монгол Улсын Хөгжлийн ба...
16/10/2026

А.ЭНХЖИН: ШИНЭ ХҮНД ДААЦЫН АВТО ЗАМ ЭКСПОРТЫН ТАСРАЛТГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ

Монгол Улсын Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал А.Энхжин Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замын нээлтийн үеэр хэлэхдээ: “Эдийн засгийн өсөлтийг дэмжих, зам, тээвэр, ложистикийн сүлжээг хөгжүүлэх зорилгын хүрээнд уг төсөлд Хөгжлийн банкнаас 49.8 сая ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэж, өнөөдрийн байдлаар 40.6 сая ам.долларын санхүүжилт олгоод байна.

Энэхүү 240 км хүнд даацын авто зам бүрэн ашиглалтад орсноор коксжих болон эрчим хүчний нүүрсний экспортын 30-40 хувийг тээвэрлэх тооцоололтойгоос гадна уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тасралтгүй байдлыг хангах, гадаад валютын орлогыг нэмэгдүүлэх, улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн тээвэрчдийн ажиллах аюулгүй, найдвартай нөхцөлийг сайжруулж, автомашин, техникийн эвдрэл гэмтэл болон зам тээврийн осол, эрсдэлийг бууруулахад бодит хувь нэмэр оруулна” хэмээн онцоллоо.

ХҮНД ДААЦЫН АВТО ЗАМ ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛНЭМонгол Улсын Хөгжлийн банкнаас 49.8 сая ам.долларын санхүүж...
16/10/2026

ХҮНД ДААЦЫН АВТО ЗАМ ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛНЭ

Монгол Улсын Хөгжлийн банкнаас 49.8 сая ам.долларын санхүүжилт олгож буй Тавантолгойн бүлэг ордоос Гашуунсухайт хилийн боомт хүртэлх авто зам өнөөдөр (2026.10.16) бүрэн ашиглалтад орлоо.

Энэхүү зам нь 240 км урт, 14.5 метр өргөн, 7.5 метр зорчих хэсэгтэй бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай, 200 тонн хүртэлх ачаалал даах хүчин чадалтайгаараа онцлог юм.

Шинээр ашиглалтад орсон замаар Тавантолгойн бүлэг ордоос Гашуунсухайт чиглэлд зөвхөн ачаатай тээврийн хэрэгсэл зорчих бол 2011 онд ашиглалтад оруулсан хоёр эгнээ авто замыг эсрэг чиглэлд буюу Гашуунсухайтаас Тавантолгой чиглэлийн тээвэрт ашиглана.
Ингэснээр тус чиглэлд нийт дөрвөн эгнээ бүхий хүнд даацын авто замын сүлжээ бүрдэж байна.

Энэ нь ачаа тээврийн урсгалыг эрчимжүүлж, экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулахыг албаныхан онцлов.


#МонголУлсынХөгжлийнБанк
#Автозам
#БүтээнБайгуулалт

Address

11th And 12th Floor, Building 19, Peace Avenue, Sukhbaatar District
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол Улсын Хөгжлийн банк posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Монгол Улсын Хөгжлийн банк:

Shortcuts

Share

Category