28/07/2025
Өдрийн мэнд.
Хуримтлал үүсгэх, мөнгө хадгалахад туслах 6 аргыг та бүхэнтэйгээ хуваалцъя. Эдгээр аргуудыг мэдээд явж байхад өнөөдөр биш юмаа гэхэд, хожмын 1 өдөрт хэрэгтэй болж мэдэх юм.
1. Орлогоо 50/30/20 гэсэн байдлаар хуваарилах. Ингэхдээ:
a. 50%-ийн хэрэглээний мөнгө (Хүнс, Орон сууц, хэрэглээний зардлууд, унааны зардал гэх мэт таныг тав тухтай амьдрахад шаардлагатай зардлуудыг тооцон оруулна)
b. 30%-ийн хэрэглээний мөнгө (Аялал, хувцас зэрэг байнгын шаардлагагүй хэрэглээний зардал, зугаа цэнгэлийн зардлуудыг энд оруулж болно)
c. 20%-ийг хадгаламжид хадгалах. (Энэхүү хуримтлал нь гэнэтийн үед хэрэглэх зардал, ирээдүйд гарч болзошгүй өр болон тэтгэвэрт суусны дараа хэрэглэх мөнгө хэмээн ирээдүйд зориулсан хадгаламж байх тул, үнэхээр яаралтай л биш бол, битгий оролдоорой)
2. “1% -ийн дүрэм”-ийг хэрэгжүүлэх. Энэхүү арга нь жилийн, сарын ер нь л нийт орлогын зөвхөн 1%-ийг эргэлзэлгүйгээр хадгалах арга юм. 1% гэхээр бага юм шиг боловч, жилийн дараа үзэхэд үнэхээр их мөнгө хураагдсан байх болно шүү. Үнэндээ орлогын 1% хадгалах нь таны санхүүд дарамт учруулахгүй ч, хуримтлал үүсгэх үнэхээр үр дүнтэй арга байдаг байна.
3. АНУ-д Тэтгэврийн 401К систем үйлчилдэг. Энэ нь ажил олгогч ажилтны төлсөн татварын хэмжээтэй ижил хэмжээний мөнгийг өөрийн өмнөөс ажилтны нэр дээр хадгалдаг бөгөөд ажилтан тэтгэвэрт гарах үедээ тус хадгаламжийг аван, дараа дараагийн амьдралдаа нэмэрлэдэг байна. Манай улсад ийм төрлийн үйлчилгээ, хөрөнгө оруулалт байхгүй хэдий ч, хувийн тэтгэврийн сангийн үйлчилгээг дотоодын санхүүгийн байгууллагууд үзүүлэх болсон. Хэрвээ та өөрийн тань сар бүрийн цалингаасаа төлдөг татварыг хадгалахад санхүүгийн дарамтгүй бол, тус аргыг хэрэгжүүлээд үзэж болох юм.
4. “Гэнэтийн үеийн хадгаламж”. Энэхүү гэнэтийн тохиолдолд ашиглах зориулалттай хуримтлалыг тодорхой мөнгөн хуримтлал үүсгэхийн тулд 3-6 сарын хугацаанд зорилт тавин ижил хэмжээний мөнгийг хадгалах арга юм. Хүчтэй салхи шуурсан ч, энэхүү хуримтлалын аргаар нам гүмхэн дарахад хэрэгтэй арга шиг санагдлаа.
5. Автоматжуулсан хуримтлалын арга. Энэхүү аргын дагуу орлого тус бүрээсээ шууд хуримтлал үүсгэх бөгөөд тус хуримтлал нь таны дансанд орлого орсон тохиолдол бүрд хадгаламжид тань мөнгө нэмж байдаг. Энэ төрлийн мөнгө хадгалах арга нь манайд нэлээн түгээмэл бөгөөд одоо хүртэл ХХБ нь “Хариултаа хадгалъя” аянг өөрийн хэрэглэгчдэдээ санал болгоод байгаа. Та энэхүү үйлчилгээнд нэгдсэнээр худалдан авалтад гаргасан нийт мөнгөний хэмжээг бүхэлчлэн, үлдэгдлийг нь таны хадгаламжийн дансанд хийх юм. Гүйлгээ тус бүрээсээ тодорхой хэмжээг хадгалсаар, машинтай болох боломжтой гэж тус банкнаас энэхүү үйлчилгээнийхээ маркетингийг хийж буй.
6. 1 зүйлийг авсан бол, нөгөөг нь хадгалах арга. Өөрийн хэрэглээнээсээ 1 зүйлийг сонгож аваад, тухайн зүйлийг худалдан авах бүрдээ ижил үнийн дүнгээр хуримтлалаа арвижуулаарай. Энгийн, гэхдээ хялбар арга шиг санагдлаа, талх эсвэл сүү зэрэг байнгын худалдан авалттай бүтээгдэхүүнийг сонгож аваад хадгалах гээд үздэг юм билүү.
Дуслыг хураавал далай гэдэг шиг, танд хэрэгтэй хуримтлалын аргуудаас хүргэхийг хичээлээ. Мэдээд авсан байхад, хэзээ нэгэн өдөр хэрэгжүүлэх буй за.