ТА Глобал Капитал ББСБ

ТА Глобал Капитал ББСБ Loan Service

16/04/2018

***САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧ ТАНАА***
*САНХҮҮГИЙН ЛУЙВАР ЗАЛИЛАН, ХУУРАМЧ САЙТААС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ*
Санхүүгийн залилан, луйврын хохирогч болсноор хүмүүс их хэмжээний мөнгөө алдаж, сэтгэл санааны дарамтад ордог. Дараах зөвлөмж нь таныг болон таныгэр бүлийг луйварчид, хууран мэхлэгчдийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, зайлсхийхэд тусална.
-Карт, нууц үг, нууц (PIN) кодоо найдвартай хадгалах
-Компьютерээ хамгаалагдсан эсэхийг шалгах
-АТМ-тэйгээ сайн танилцах
-Онлайн худалдан авалт хийхдээ болгоомжтой байх
-Хувийн мэдээллээ найдвартай хадгалах
-Банкны хуулгаа шалгах
Залилан мэхлэгчид арга барилаа тогтмол өөрчилдөг. Иймд ямагт анхаарал сэрэмжтэй байх нь чухал юм.
***САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙГ ХАМГААЛАХ АЯН***

05/04/2018

***САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧ ТАНАА***
*САНХҮҮГИЙН САЛБАР ДАХЬ ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ИНСТИТУЦИЙН БОЛОН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ӨНӨӨГИЙН ОРЧИН*
Банкны үйлчилгээнд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах одоогийн институц, хууль, эрх зүйн орчинг Монгол Улсын дараах хууль тогтоомжуудаар тодорхойлж байна:
✔️ Үндсэн хууль
✔️ Иргэний хууль
✔️ Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль
✔️ Зар сурталчилгааны тухай хууль
✔️ Өрсөлдөөний тухай хууль
✔️ Банкны тухай хууль
✔️ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль
✔️ Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль

Монгол Улсын санхүүгийн зах зээлд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалт, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх институцын чиг үүргийг төрийн захиргааны дараах гурван байгууллага хүлээн ажиллаж байна. Эдгээр нь:
✔️ Монголбанк (МБ)
✔️ Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)
✔️ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)

Дээр дурдсан гурван байгууллагаас гадна Сангийн яам (СЯ) санхүүгийн зах зээлийг зохицуулах хууль, эрх зүйн актуудыг боловсруулан батлуулахаар Монгол Улсын Их Хуралд өргөн барих үүргийг хүлээдэг. Мөн СЯ нь санхүүгийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч байгууллагуудын үйл ажиллагаанд ерөнхий хяналт тавьж ажиллана.

Хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг Хадгаламж даатгалын корпораци хамгаалж ажилладаг.
*САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙГ ХАМГААЛАХ АЯН*

04/04/2018

***САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧ ТАНАА***
ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ САНХҮҮГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ БА АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Санхүүгийн байгууллагуудтай харьцахад та тодорхой эрх, үүрэгтэй байна. Иймд та өөрийн эрх, үүргийг ойлгож, эрх зөрчигдсөн үед эрхээ хамгаалах, өөрийн үүргийг ухамсартайгаар гүйцэтгэх нь зүйтэй.
*САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧ ТАНЫ ЭРХ*
-Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага, тэдгээрийн ажилтан, албан хаагчид, төлөөлөгчдөөс эрх тэгш, ёс зүйтэй харьцахыг шаардах;
-Санхүүгийн байгууллагад өгсөн мэдээллийнхээ нууцлалыг хадгалуулах, бусдад задруулахгүй байхыг шаардах;
-Үнэн зөв, тодорхой, цаг үеэ олсон мэдээллийг авах;
-Санхүүгийн байгууллагын ажилтны харьцаа, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар гомдол, санал гаргах;
Өөрийн дансны гүйлгээ болон аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний гүйцэтгэлийн талаарх мэдээллийг тогтмол авах;
-Таны худалдан авсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд шинээр хүү шимтгэл, суутгал нэмэгдэх, хураамжид өөрчлөлт орох тохиолдолд урьдчилан мэдэх;
*САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧ ТАНЫ ҮҮРЭГ*
-Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчтэй байгуулах аливаа гэрээ, хэлэлцээрийн бүх зүйл заалт, нөхцөлийг анхааралтай унших, өөрт ойлгомжгүй зүйлийг лавлаж тодруулах, гэрээний бүх зүйл заалтыг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гарын үсэг зурж баталгаажуулах;
-Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчтэй аливаа гэрээ, хэлэлцээр байгуулахын өмнө болон хойно аль ч үед өөрийн санхүүгийн нөхцөл байдал, хүндрэлийн талаар мэдэгдэх, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийг төөрөгдөлд оруулахуйц худал хуурмаг, бодит бус, дутуу мэдээллээр хангахгүй байх;
-Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээс авсан аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллээ бусдад задруулахгүй байж аюулгүй байдлаа бүрэн хангах арга хэмжээ авах;
-Таны хувийн (гэр бүлийн байдал, хаяг, утасны дугаар гэх мэт) болон санхүүгийн (цалин орлого) нөхцөл байдалд орсон аливаа өөрчлөлтийн талаар санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдээ мэдэгдэх;
САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙГ ХАМГААЛАХ АЯН

Залуучуудын санхүүгийн боловсролдХэрэв та залуу хүн бол олон зүйл таны хувьд анхны туршлага, сургамж болж байгаа. Тухайл...
26/12/2017

Залуучуудын санхүүгийн боловсролд

Хэрэв та залуу хүн бол олон зүйл таны хувьд анхны туршлага, сургамж болж байгаа. Тухайлбал ажилд орох, анхныхаа машиныг худалдан авах, өөрийн гэсэн орон байранд нүүж орох гэх мэт. Ийм үед та алдаа гаргах нь элбэг байдаг. Эдгээр алдаа танд маш үнэтэй тусах нь бий.

Мөнгөтэй холбоотой ухаалаг шийдвэр гаргахад танд туслах зөвлөмжийг хүргэе.

1. Төсөв гаргах

Төсөв гаргах нь мөнгөө юунд зарцуулах ёстойгоо төлөвлөхөд танд тусална.
Хэдэн төгрөгийн орлого (жишээ нь, таны ажиллаад авч буй цалин) болон зарлагатай гэдгээ тооцож эхлэх нь зүйтэй. Долоо хоногоор төсөв гаргах гэж байгаа бол, долоо хоног тутамд дунджаар хэдэн төгрөгийн орлого орж, хэдийг, юунд зарцуулахаа тооцоолно. Хэрэв сараар төсөв зохиох гэж байгаа бол, сар бүр дунджаар хэдэн төгрөгийн орлого орж, хэдийг, юунд зарцуулахаа тооцоолно.

2. Орлого, зарлагаа бүртгэх

Төсөв нь танд мөнгөө юунд зарцуулж болох талаар урьдчилан төлөвлөхөд дөхөм үзүүлдэг. Гэхдээ таны мөнгө бодит амьдрал дээр юунд зарцуулагдаж байгааг бичиж тэмдэглэх нь чухал. Тэгэхээр мартахгүйн тулд аль болох тэр дор нь, өдөр бүр хэдэн төгрөг, юунд зарцуулсан гэдгээ бичих хэрэгтэй. Шоколад, аяга кофе, бохь зэргийг бага гэлтгүй бичиж тэмдэглэх нь чухал – Зарцуулсан Төгрөг нэг бүр чухал бөгөөд багахан мөнгөний худалдан авалтуудыг сар, жилээр тооцоход их болж нэмэгддэг.
Тэмдэглэлийн дэвтэр, тооцоолол хийдэг хүснэгт, компьютерийн программ зэргийг ашиглаж орлого, зарлагаа бичиж тэмдэглэх хэрэгтэй. Мөнгөө юунд зарцуулснаа мартахгүйн тулд өдөр бүр бүртгэл хөтлөөрэй. Хэрэв танд баримт өгсөн бол баримтаа санамж болгон хадгалах хэрэгтэй.

3. Ирээдүйдээ зориулсан хуримтлалтай байх

Гэр бүл, найз нөхдийн төрсөн өдөр, баяр, гэртээ үнэтэй эд зүйл худалдан авах гэх мэт төлөвлөөгүй зардал гаргах түүнчлэн гэнэтийн яаралтай мөнгөний хэрэгцээ тулгарсан үед төлбөр төлбөх чадвартай байхын тулд тодорхой хэмжээний мөнгийг хадгаламждаа хуримтлуулж хадгалах хэрэгтэй.
Хадгаламж танд тараах байдлаар тусална. Үүнд:
Мөнгөө захиран зарцуулах;
Гэнэтийн зардал, яаралтай мөнгөний хэрэгцээг шийдэх;
Ирээдүйд хэрэгтэй зүйлээ худалдан авах чадвартай болох;
Аль болох бага зээл авах;
Санхүүгийн хувьд санаа бага зовох гэх мэт.

4. Харилцах данс нээх

Банкинд харилцах данс нээх нь зүйтэй. Харилцах данс нээснээр та:
Харилцах дансыг та дараах гүйлгээнд ашиглаж болно. Үүнд:
Өөрийн дансаар төлбөр хүлээн авах;
Өөрийн данс руу чекээр төлбөр хийх;
Дебит карт ашиглан АТМ-с бэлэн мөнгө авах;
Дебит картаа ашиглан бараа үйлчилгээний төлбөр хийх;
Төлбөр төлөх захиалгат шилжүүлгийн үйлчилгээ нээлгэx;
Төлбөр төлөх болон хувь хүмүүст мөнгө шилжүүлэхийн тулд чек бичиx;
Телефон болон цахим банкны үйлчилгээг ашиглан мөнгө шилжүүлэх;
Дансанд байгаа мөнгөнөөс илүү их хэмжээний мөнгийг тохиролцсон хэмжээнд зарцуулах овердравт эрх нээлгүүлэх боломжтой болно.

5. Хувийн эд хөрөнгийн даатгал

Өөрийгөө ямар нэг эрсдэлээс хамгаалахын тулд даатгуулах хэрэгтэй. Жишээ нь, таны эзэмшдэг эд зүйлс хулгайлагдах, эвдэрч гэмтэн хохирол учрахаас сэргийлж даатгуулах талаар бодоорой.
Эх сурвалж:

Таны санхүүгийн боловсролд зориулав.

Хүүхэддээ заавал ойлгуулах мөнгөний талаарх 4 зүйл 1. Ээж аавд бус мөнгөний гахайдаа мөнгөө хадгалБид хүүхдүүддээ багаас...
13/12/2017

Хүүхэддээ заавал ойлгуулах мөнгөний талаарх 4 зүйл

1. Ээж аавд бус мөнгөний гахайдаа мөнгөө хадгал

Бид хүүхдүүддээ багаас нь хадгаламжийн хамгийн муу ойлголт, туршлагыг суулгадаг. Тэр нь ээж аавдаа мөнгөө хадгалуулах эсвэл ээж аавдаа мөнгөө өгч хэрэгтэй зүйлээ авахуулах. Гэтэл хүүхэд багаасаа өөрөө мөнгөтэй харилцаж сурах хэрэгтэй. Хамаг мөнгөө чихэр аваад үрсэн байсан ч эсвэл муу санаа гаргаж мөнгөө хэнд ч хэлэлгүй нууж хадгалсан байлаа ч аль аль нь давуу талтай. Харин ээж аавдаа мөнгөө хадгалуулсаар байх юм бол насан туршдаа мөнгөө хэрхэн зөв ашиглах, зарцуулах талаар ойлголт дутмаг болно.

Мөнгө үрэх: Хэрвээ хүүхэд чинь мөнгөө хайр найргүй үрж байгаа бол хэзээ нэг өдөр мөнгө дуусдаг хэмжээтэй зүйл гэдгийг ойлгоно. Мөн аливаа худалдан авсан зүйлийнхээ үнэ цэнийг ялгаж дараагийн удаа алийг нь авбал өөрт нь илүү хэрэгтэй болохыг таньж мэддэг болно. Цаг хугацаа өнгөрөх тусам үнийн тооцоотой болж хүссэн зүйлээ авахын тулд мөнгөтэй зөв харьцаж сурах хэрэгтэй болохоо ойлгох л болно. Хэрвээ ээж аавууд өмнөөс нь худалдан авалт хийсээр байх юм бол тэд мөнгө зөвхөн томчуудын ашигладаг зүйл мэтээр ойлгож, ухаалаг худалдан авах чадвар гэх зүйлд баяртай гэж хэлэх хэрэгтэй болно. Ээж аавууд хүүхдүүдээ хэтэрхий мөнгөнд дуртай болгохгүйн тулд хол байлгадаг гэж хэлдэг ч үнэндээ энэ мөнгөнөөс холдуулах гэсэн санаа нь эсрэгээрээ тэднийг мөнгөнд дуртай болгож, өөрийн дураар мөнгө үрж үзэх шуналыг нь улам өдөөнө. Тиймээс хүүхэддээ өөрийн гараар худалдан авалт хийх боломжийг үргэлж олгож бай.

Мөнгө хадгалах: Хэрвээ хэн нэгэн хүний өөрт нь өгсөн мөнгийг охин эсвэл хүү чинь чамд хэлэлгүй шүүгээндээ нууж хадгалсан бол уурлаж загнах хэрэггүй. Бас мөнгөө гээхээсээ өмнө аав ээждээ хадгалуул, би чамд бүхнээ зориулж байхад чи нуулаа гэх мэтчилэн зэмлэх, хүчлэх арга барил ашиглаж ер болохгүй. Учир нь тэд ээж аавынхаа үгэнд орж өөртөө байгаа мөнгөө бусдад өгөөд эхлэх л юм бол ирээдүйд үргэлж бусдад найддаг, өөрөөсөө асуудлыг холдуудлаг хандлага гаргах болно. Харин үүний оронд хүүхдээ урамшуулж мөнгөний гахай, шинэ түрийвч, санхүүгээ бичдэг дэвтэр зэргийг бэлэг болгож авч өг. Тиймээс ээж аавууд аль болох хүүхдээ мөнгөтэй болох бүрт нь өөрөө мэдэж зарцуулах эрх олгож бай. Мөнгөө хаяж гээж, дэмий үрсэн ч хамаагүй. Угаас өөрөө харамсч, ойлгоод ирэх болно.

2. Хоёр чихэрнийхээ нэгийг маргаашд үлдээ

Энэ бол хамгийн чухал заах ёстой зүйл. Ээж аавууд хүүхдээ бага насанд нь юугаар ч дутаахгүй өсгөж байгаа нь жаргалтай байлгаж байгаа хэрэг гэсэн буруу хандлагатай байдаг. Хэдийгээр хүүхэд насандаа юугаар ч дуталгүй өссөн хэдий ч бусдаар тэжээлгэх гэдэг, бэлэнчлэх, өөрт байгаа зүйлийнхээ үнэ цэнийг мэддэггүй нэгн болно. Том болоод энэ чанар тэр дороо засарна гэж байхгүй шүү дээ.

Арга 1: Бүх зүйлийг нь бэлдэж өгөхийн өмнө өгсөн зүйлийг хэрхэн өөртөө ашигтай бас удаан хэрэглэж сурах талаар маш сайн зааж сургах хэрэгтэй. Хэрвээ маргааш хүртэл нэг чихрээ хадгалж чадах юм бол дахиад нэмж хоёрыг өгнө гэх мэтээр өөрөөс нь хичээл зүтгэл гаргуулж сургаарай.

Арга 2: Зүгээр л төрсөн өдрөөрөө унадаг дугуй бэлгэнд авах бус төрсөн өдөр хүртлээ өдөр бүр яг нэг цагтаа гэрийнхээ хогийг гаргаж хаядаг, аяга тавагаа угаадаг байх юм бол унадаг дугуйг төрсөн өдрөөр нь шагнаж авч өгнө гэх мэт өөрөөс нь хөдөлмөр шаардаж байх хэрэгтэй. Энэ нь өөрийнх нь хүчин чармайлтаас шалтгаалж сайхан зүйлс бий болдог гэдгийг ойлгуулах болно. Мөн чамайг мөнгөө САЙН хадгалах юм бол унадаг дугуй авч өгнө гэх мэт ерөнхийлсөн зүйл хэлэх хэрэггүй. Сайн гэдэг нь яг хэдэн төгрөг гэсэн үг вэ? Үүнийг нарийн тооцоотой гаргаж өг. Тэгвэл хүүхэд өөртөө байгаа мөнгөний хэдийг нь үрж хэдийг нь маргаашийн унадаг дугуйнд зориулж хадгалахаа тооцоолдог болно. Бас мэдээж зорилготой байхын сайхныг мэдэрнэ.

3. Мөхөөлдөст бус мөрөөдөлдөө мөнгөө үр

Өөрийн чинь өгсөн мөнгөөр мөхөөлдөс авч идэх бүрт нь авахыг хүсдэг илүү том зүйлийнх нь талаар сануул. Мөрөөдлийн хүүхэлдэй, даашинз, унадаг дугуй, бөмбөг, парк гээд илүү үнэтэй зүйлд зориулж мөнгө хадгалах нь хүүхдийг зоригтой бас зорилготой болгох болно. Бас илүү тэвчээртэй ч болгоно.

Зорилго: Өдөр бүр 500 төгрөгөөр авдаг зайрмагны мөнгийг арав хоног хадгалах юм бол 5000 төгрөгтэй болно. Энэ мөнгийг ахиад хорин хоног хадгалаад л Парк дээр тоглох эсвэл хүссэн даашинзаа өөрийнхөө мөнгөөр авах боломжтой болно шүү дээ. Эсвэл бүр тууштай хадгалж байгаад Диснейн ертөнц рүү ч аялаад ирэх боломжтой. Хүүхдээ илүү том мөрөөдөж, илүү ихийг хүсч, зорилго дүүрэн амьдрах урам зориг өгч бай. Тэгээд өдөр бүр дэмжиж, хамтдаа мөрөөдөж байгаарай. Тэгвэл хүүхэд чинь зорилготой, мөнгөө хуримтлуулах нь хэчнээн хэрэгтэй байдгийг ойлгох болно. Мөрөөдөлдөө үрсэн мөнгөний амтыг хэдэн мянган өдрийн зайрмагны амт ч яагаад гүйцэхгүй шүү дээ.

Зориг: Томчууд ядартлаа ажиллаж мөнгө олсон ч өмсөх хувцас, идэх хоолондоо үрээд дуусгадаг шиг хүүхэд чинь мөн л идэх, өмсөхөөс хэтэрч чадахгүй хүсэл, шуналтай байх нь нэг талаараа зориг муутай болж буйн шинж юм. Одооноос эхлэн илүү том зүйлд мөнгөө хадгалж чаддаг байх, түүнийхээ эцсийг үзэж чадах зориг суулга. Хэрвээ одоо л бүх зүйл боломжтой байдаг гэдгийг мэдэрч зоригтой байж сурахгүй бол ирээдүйд хэдэн сая төгрөгтэй болсон байхдаа ч хүссэн зүйлдээ буюу мөрөөдөлдөө мөнгөө зарцуулах зориггүй болчих гэмтэй.

4. Мөнгөөр авч болдоггүй зүйлс олон бий

Ээж аавдаа бэлэг авч өгөх гэж хамаг л мөнгөө үрэхийн оронд шалгалтан дээрээ хамгийн мундаг дүнг авч чадах л юм бол энэ юутай ч харьцууламгүй хамгийн сайхан бэлэг байх болно гэдгийг хүүхдүүддээ хэлж байгаарай. Мөн чи өөрөө ээж аавдаа асар үнэтэй бэлэг гэдгийг үргэлж хэл. Ирээдүйд зав муутай том хүн болсон хойноо ч гэр бүлээ бүхнээс түрүүнд үздэг нэгэн болж өсөхөд нь туслаарай. Их мөнгөтэй болчихоод хүүхдүүдэд гайхуулахын оронд өлсөж яваа найзууддаа хоол авч өгдөг халамжтай хүн болоход нь үлгэрлэ. Тэгвэл хүүхэд чинь сайн найзуудын хүрээлэлтэй, бусдын дунд нэр хүндтэй, үнэ цэнэтэй нэгэн болж өснө.

Хүүхэддээ цаг гаргаж чадахгүй, амласандаа хүрэх боломжгүй болсон үедээ бэлэн мөнгө бүү өгч бай! Хүссэн нэгэн нь өөрийг нь мөнгөөр аргалж болдог үнэ цэнэгүй мэдрэмжийг сэтгэлд нь суулгаж болохгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт өөрийгөө мөнгө төдийгөөр үнэлэх хямдхан бодолтой болчихож мэднэ. Хэмжээлшгүй их баян болсон байлаа ч аав ээжийн хайр, найз нөхдийн хүндлэл, харамгүй сайхан сэтгэлийн дэргэд мөнгө бол өчүүхэн зүйл гэдгийг тэр маш сайн мэддэг байх ёстой шүү дээ.
Эх сурвалж:

Таны санхүүгийн боловсролд зориулав.

Address

Тусгаар тогтнолын ордон
Ulaanbaatar
14200

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

99004554

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ТА Глобал Капитал ББСБ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ТА Глобал Капитал ББСБ:

Share