05/08/2026
Спорт-Энтертайнмент хосолсон Ард Триатлон 2026 нь 8 сарын 1, 2-нд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум, Аварга тосон нуурт болж өндөрлөлөө.
Биднийг зорин очсон нийт зочид, оролцогчид, хамтрагч байгууллагууд, Дэлгэрхаан сумын удирдлага, иргэд болон эрхэм тамирчид болон Монголын Триатлоны Холбооны хамт олон та бүгддээ чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн зэрэгцээ #Хүчтэй #Хамтдаа байж, том ажлын ард гарсанд баяр хүргэе.
Ард Триатлон нь зөвхөн спортын тэмцээн бус, харин эрүүл амьдралын хэв маяг, гэр бүл, олон нийтийн идэвх оролцоог нэгтгэсэн нээлттэй спорт ба энтертайнмент фестиваль болж хөгжих зорилтынхоо эхлэлийг ийнхүү амжилттай тавьлаа. Ирэх жил илүү сонирхолтой хөтөлбөртэй эргэн уулзацгаая. Бүгдэд баярлалаа! Амжилт, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.🔥
#ХүчтэйХамтдаа