26/08/2025
Frontier Fintech Summit 2025 арга хэмжээний Ивээн тэтгэгчээр MOST Fintech ажиллаж байна 🎊
МОСТ Финтек ХК нь Монгол банкны мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг хийх тусгай зөвшөөрөл бүхий төлбөр тооцооны үндэсний ууган финтек компани юм.
Үндэсний цахим дэд бүтцийн түүчээлэгч МОСТ Финтек нь 2023 онд олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсон юм.
Технологийн шилдэг шийдэл, архитектур дээр суурилсан үндэсний хэмжээний төлбөр тооцооны дэд бүтэц байгуулах эрхэм зорилгын хүрээнд 17 дахь жилдээ ийнхүү ажиллаж байна.
Мөн олон нийтэд “Most Money” цахим хэтэвчийг 2010 онд зах зээлд нэвтрүүлснээр хэрэглэгчдийн өдөр тутмын санхүүгийн хэрэгцээнд тасралтгүй үйлчилсээр байна.
МОСТ платформ нь санхүүгийн байгууллага, жижиг дунд бизнес эрхлэгчид тэдгээрийн харилцагч байгууллагууд, хувь хүмүүсийн төлбөр тооцооны хэрэгцээг төрөл бүрээр ханган ажиллаж байна.
Өдгөө арилжааны 9 банк, банк бус санхүүгийн байгууллага 37, биллерийн 700+ байгууллага, хадгаламж зээлийн хоршоо 6, үнэт цаасны 8, худалдаа үйлчилгээний 41000+ гаруй байгууллага МОСТ платформтой холбогдон хэрэглэгч нартаа ухаалаг утас, интернэтээр дамжуулан үйлчилгээгээ цаг алдалгүй хүргэн ажилласаар байна.
---------------------------------------------------------------
Монголын Финтекийн Холбоо-ны жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "FRONTIER FINTECH SUMMIT" арга хэмжээ уламжлал ёсоор дахин зохин байгуулагдах гэж байна.
📅 2025.09.19 | 📍 ZU Ballroom, Улаанбаатар.
🌍 Энэ жилийн саммит нь “The Next Wave: Fintech for People and Planet” уриан дор:
- Хиймэл оюун ухаан ба зохицуулалт
- Ногоон санхүү, ESG хандлага
- Дижитал мөнгө (CBDC), Embedded finance
- Бүс нутгийн хамтын ажиллагаа
зэрэг олон талт сэдвүүдийг хэлэлцэх мэргэжлийн, утга бүхий уулзалтын тавцан байх болно.
Хамтран ажиллах хүсэлтэй байгууллагууд
[email protected] мэйл хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
⌛️9-р сарын 19-ний өдөр Ballroom ZU-д уулзацгаая.
Тасалбарыг Shoppy.mn-c
https://shoppy.mn/products/fintech-250919