14/12/2022
МЭДЭГДЭЛ /2022 ОНЫ 12 САРЫН 12/
Грөвт Ассет Менежмент ХХК /Infex.co/ “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хууль”-ийн дагуу Санхүүгийн зохицуулах хороонд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн материалаа илгээсэн бөгөөд Зохицуулагч байгууллагаас “Виртуал хөрөнгийн үйл ажиллагаа явуулах боломжгүй” гэх хариу ирсэн тул Манай бирж нь түр хугацаанд үйл ажиллагааг зогсоох арга хэмжээг аваад байна. Бид үйл ажиллагаагаа сайжруулан дахин “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч”-ээр бүртгүүлэн Тусгай зөвшөөрөл авах үедээ хуулийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхлэх болно.