21/08/2026
Tino x Агула Даатгал хамтын ажиллагаагаар хамгаалалтыг тусдаа үйл явц бус, хэрэглэгчийн өдөр тутмын үйлчилгээний нэг хэсэг болгон хүргэх Insurtech, Embedded Insurance шийдлүүдийг нэвтрүүлж байна 💙
Өөрөөр хэлбэл, хэрэглэгч хамгаалалтаа тусдаа хайж, олон шат дамжлагаар авахын оронд Tino такси, хүргэлт, дуудлагын жолоочийн үйлчилгээг ашиглах явцдаа шаардлагатай хамгаалалтаа хамтад нь шийдэх боломж бүрдэж байна.
Хэрэгцээтэй мөчид хүрэх хамгаалалт.
#хамгаалалттай
Агула Даатгал болон Тино-гийн хамтын ажиллагааны гол огтлолцол нь хэрэглэгчийн туршлагыг технологийн тусламжтайгаар дараагийн түвшинд хүргэх зорилго юм.