Coinhub

Coinhub Олон улсын арилжааны хөтөч

Trend News🌍📰📈Дэлхийн төлбөрийн томоохон сүлжээ болох Mastercard блокчэйнд суурилсан төлбөрийн шийдлээ өргөжүүлэх хүрээнд...
12/03/2026

Trend News🌍📰📈
Дэлхийн төлбөрийн томоохон сүлжээ болох Mastercard блокчэйнд суурилсан төлбөрийн шийдлээ өргөжүүлэх хүрээнд 85 гаруй крипто болон финтек компанитай хамтарсан “Crypto Partner Program” хөтөлбөрийг эхлүүллээ. Шинэ санаачилгын хүрээнд Binance, PayPal, Ripple нар нэгдээд байгаа бөгөөд блокчэйн технологийг олон улсын төлбөрийн дэд бүтэцтэй уялдуулах зорилт тавьжээ.
Энэхүү хамтын ажиллагаа нь крипто валют болон уламжлалт санхүүгийн системийг илүү ойртуулж, хил дамнасан гүйлгээг илүү хурдан, хямд өртгөөр хийх боломжийг бүрдүүлэхэд чиглэж байгаа аж. Ялангуяа блокчэйн технологийг ашигласнаар олон улсын төлбөр тооцооны хугацааг богиносгож, санхүүгийн байгууллагууд болон финтек платформуудын хоорондын холболтыг сайжруулахыг зорьж буй гэжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар Mastercard-ийн энэхүү алхам нь крипто валютын салбар уламжлалт санхүүгийн системтэй бодитоор уялдах үйл явцыг хурдасгах магадлалтай. Ингэснээр блокчэйн технологи зөвхөн крипто зах зээлд бус, Дэлхийн төлбөрийн үндсэн дэд бүтцэд илүү өргөн ашиглагдах шинэ үе шат эхлэлээ гэдгийг салбарынхан онцолж байна.

БИД ХУВААЛЦДАГ ... ХӨГЖДӨГ

Trend News🌍📰📈🇰🇿Төв Азийн томоохон эдийн засагтай улс болох Казахстан энэ хавраас эхлэн крипто валют болон дижитал хөрөнг...
09/03/2026

Trend News🌍📰📈
🇰🇿Төв Азийн томоохон эдийн засагтай улс болох Казахстан энэ хавраас эхлэн крипто валют болон дижитал хөрөнгийн салбарт $350 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Хөрөнгө оруулалтыг улсын валют, алтны нөөцийг удирддаг National Bank of Kazakhstan-ийн бодлогын хүрээнд хийх бөгөөд дижитал активыг санхүүгийн зах зээл дэх шинэ хөрөнгө оруулалтын чиглэл болгон ашиглах зорилготой аж.
Албаныхны мэдээлснээр тус улс зөвхөн крипто валют худалдан авахаас гадна блокчэйн технологи, крипто валютын үйлчилгээ болон дижитал санхүүгийн дэд бүтэцтэй холбоотой олон улсын компаниудын хувьцаанд мөн хөрөнгө оруулна. Хэд хэдэн чиглэлд хуваан хөрөнгө оруулах нь крипто валютын үнийн хэлбэлзлийн эрсдэлийг бууруулахын зэрэгцээ дижитал эдийн засгийн өсөлтөөс урт хугацаанд ашиг хүртэх боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байна.
Олон улсын зах зээлд институтийн хөрөнгө оруулагчид крипто валют болон блокчэйн технологид идэвхтэй оролцох болсон энэ үед Казахстан улс ийнхүү дижитал хөрөнгөд хөрөнгө оруулж эхэлж байгаа нь санхүүгийн бодлогын шинэ чиг хандлагыг илэрхийлж байна гэжээ.

БИД ХУВААЛЦДАГ ... ХӨГЖДӨГ

🌍Happy International Women's Day💐Хэвшмэл ойлголт, ялгаварлан гадуурхалт, өрөөсгөл хандлагаас ангид, хүйсийн тэгш эрх бүр...
07/03/2026

🌍Happy International Women's Day💐
Хэвшмэл ойлголт, ялгаварлан гадуурхалт, өрөөсгөл хандлагаас ангид, хүйсийн тэгш эрх бүрэн хэрэгжсэн, олон талт, шударга, тэгш боломжийг эрхэмлэсэн, ялгаатай байдлыг үнэлж, хүндэтгэх гэсэн үзэл санаан дор энэ жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг олон улсад тэмдэглэн өнгөрүүлж байна.
гэх hashtag-аар дамжуулан эмэгтэйчүүдэд бүх талын дэмжлэг, боломжийг өгөх, хамтдаа өсөх, мэдлэг туршлагаа хуваалцах, тэгш боломжийг бүрдүүлэх үзэл санааг илэрхийлж байгаа аж.



БИД ХУВААЛЦДАГ ... ХӨГЖДӨГ

Trend News🌍📰📈🇺🇸АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Холбооны нөөцийн сан буюу Төв банк (Federal Reserve)-ны даргад эдийн заса...
05/03/2026

Trend News🌍📰📈
🇺🇸АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Холбооны нөөцийн сан буюу Төв банк (Federal Reserve)-ны даргад эдийн засагч Kevin Warsh-ийг нэр дэвшүүлсэнтэй холбоотой асуудлыг Сенат хэлэлцэхээр боллоо. Warsh өмнө нь Төв банкны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд крипто валютын салбарт харьцангуй эерэг байр суурь баримталдаг хүмүүсийн нэг юм.
Сенат доторх зарим гишүүд түүнийг дэмжиж байгаа ч зарим нь Трамптай хэт ойр хүнийг Төв банкны даргад нэр дэвшүүлсэн хэмээн шүүмжилж, томилгоо маргаан дагуулж магадгүй гэж үзэж байна. Гэсэн ч зах зээл энэ мэдээг крипто валютын салбарт илүү эерэг бодлого гарч магадгүй дохио гэж хүлээн авчээ.
Мэдээ гарсны дараа Bitcoin-ийн ханш богино хугацаанд огцом өсөж, ойролцоогоор 67 мянган ам.доллароос 74 мянган ам.доллар давж, сүүлийн дөрвөн долоо хоногийн хамгийн өндөр түвшинд хүрээд байна. Шинжээчдийн үзэж байгаагаар АНУ-ын мөнгөний бодлогын ирээдүйн чиг хандлага крипто зах зээлд хүчтэй нөлөөлөх төлөвтэй байна.

БИД ХУВААЛЦДАГ ... ХӨГЖДӨГ

04/03/2026
Trend News🌍📰📈🇺🇸АНУ-д бензиний дундаж үнэ нэг галлон тутамд $3 ам.долларт хүрч, 2025 оны 11-р сараас хойших үнийн өсөлт б...
03/03/2026

Trend News🌍📰📈
🇺🇸АНУ-д бензиний дундаж үнэ нэг галлон тутамд $3 ам.долларт хүрч, 2025 оны 11-р сараас хойших үнийн өсөлт бүртгэгдлээ. Иран дахь цэргийн ажиллагааны хариуд Дэлхийн түүхий нефтийн тээвэрлэлтийн 20%-ийг хангадаг Хормузийн хоолойг Иран улс хяналтдаа авснаар Дэлхийн нефт нийлүүлэлтийн тодорхойгүй байдлыг улам хурцатгаад байгаа.
Дэлхийн түүхий эдийн зах зээл дээр Brent crude oil-ийн үнэ $80 ам.долларт хүрч өссөн бөгөөд цаашид $100 ам.долларт ойртох эрсдэлтэй гэж шинжээчид анхааруулж байна. Улмаар түүхий нефтийн үнийн өсөлт нь АНУ-ын дотоодын жижиглэн борлуулалтын шатахууны үнэд шууд нөлөөлж, инфляцын дарамтыг дахин нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлж байгааг анхааруулсан байна.
АНУ стратегийн нефтийн нөөц, дотоод олборлолтоо ашиглан үнийн дарамтыг зөөлрүүлэх боломжтой ч геополитикийн эрсдэл үргэлжилбэл богино хугацаанд огцом бууралт гарах магадлал бага гэдгийг шинжээчид онцолсон байна.
Ойрын өдрүүдэд санхүүгийн зах зээл дээр эрсдэлээс хамгаалах хандлага давамгайлж, нефтийн фьючерс арилжаа идэвхжиж, алт, мөнгөний үнэ өсөх хандлагатай байгаа энэ үед хөрөнгө оруулагчид “аюулгүй актив”-руу хөрөнгөө шилжүүлж эхэлснээр түүхий эдийн зах зээлд их хэмжээний хөрөнгийн урсгал төвлөрч байна.

БИД ХУВААЛЦДАГ ... ХӨГЖДӨГ

АЙЛ БҮРИЙН ХОЙМОРТ ӨВ СОЁЛ ДЭЛГЭРЭХАМАР МЭНДИЙН САР ШИНЭXVII жарны “Сүрээр дарагч” хэмээх 🔥Гал морин 🐎 жилийн сар шинийн...
16/02/2026

АЙЛ БҮРИЙН ХОЙМОРТ ӨВ СОЁЛ ДЭЛГЭРЭХ
АМАР МЭНДИЙН САР ШИНЭ

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх 🔥Гал морин 🐎 жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье🇲🇳

БИД ХУВААЛЦДАГ ... ХӨГЖДӨГ

Breaking News🌍📰📈Wall Street-ийн томоохон тоглогч Goldman Sachs 2025 оны IV улирлын SEC-ийн 13F тайланд нийт $2.36 тэрбум...
11/02/2026

Breaking News🌍📰📈
Wall Street-ийн томоохон тоглогч Goldman Sachs 2025 оны IV улирлын SEC-ийн 13F тайланд нийт $2.36 тэрбум ам.долларын крипто хөрөнгө эзэмшиж байгаагаа ил болголоо. Үүний дотор $108 сая ам.долларын үнэлгээтэй SOL багтсан нь анхаарал татаж байна. Тайланд дурдсанаар банк ойролцоогоор $1.1 тэрбум ам.долларын Bitcoin, $1.0 тэрбум ам.долларын Ethereum, $153 сая ам.долларын XRP зэрэг крипто хөрөнгүүдийг SOL-ийн хамт эзэмшиж байгаа аж.
Хэдийгээр крипто хөрөнгө нь Goldman Sachs-ийн нийт хөрөнгө оруулалтын багцын ойролцоогоор 0.33%-ийг эзэлж байгаа ч энэхүү ил тод тайлагнал нь институтийн түвшинд Solana стратегийн хөрөнгө оруулалтын ангилалд орж эхэлснийг харуулж байна гэжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар уг хөрөнгө оруулалт нь ихэвчлэн зохицуулалттай санхүүгийн хэрэгслүүд, биржийн сан (ETF)-ээр дамжуулан арилжаанд оролцсон байх магадлалтай бөгөөд энэ нь уламжлалт санхүүгийн байгууллагууд крипто зах зээлд системтэй, эрсдэлийн хяналттайгаар нэвтэрч буйг илтгэж байгааг онцоллоо.
Goldman Sachs-ийн энэхүү 13F тайлан нь Solana-г институтийн хөрөнгө оруулалтын түвшинд албан ёсоор бүртгэгдсэн цөөн крипто хөрөнгийн нэг болгоод зогсохгүй зах зээлийн урт хугацааны итгэлцэлд эерэг дохио өглөө. Нөгөөтээгүүр Solana нь уламжлалт санхүүгийн том тоглогчдын радар дээр орсныг баталж буй дохио гэж зах зээлийн шинжээчид үзэж байна.

БИД ХУВААЛЦДАГ ... ХӨГЖДӨГ

Trend News🌍📰📈2025 оны 10-р сарын 10-нд крипто зах зээлд гэнэтийн, хүчтэй уналт болж Bitcoin тэргүүтэй ихэнх койнууд боги...
09/02/2026

Trend News🌍📰📈
2025 оны 10-р сарын 10-нд крипто зах зээлд гэнэтийн, хүчтэй уналт болж Bitcoin тэргүүтэй ихэнх койнууд богино хугацаанд огцом доошилсон. Тухайн өдөр Bitcoin ойролцоогоор 10–12 хувиар унаж, үүний улмаас өндөр эрсдэлтэй арилжаа хийж байсан олон хүний болон байгууллагын арилжаа автоматаар хаагдаж, 19 тэрбум доллар гаруйг алдагдалд оруулсан ба цаашлаад зах зээлд их хэмжээний зарах дарамт нэгэн зэрэг бий болсон нь уналтыг улам гүнзгийрүүлсэн.
Энэ уналтын жинхэнэ шалтгаан одоо хүртэл бүрэн тодорхой болоогүй байгаа ч зах зээлд оролцогчид томоохон доллароос үйлдэлтэй холбоотой байж магадгүй гэж үздэг. Тиймээс 🇺🇸АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд (SEC) ирүүлдэг 13F тайлангууд олны анхаарлыг татаж эхлээд байна. Тус тайлан нь 100 сая ам.доллароос дээш хөрөнгөтэй хөрөнгө оруулалтын сан, байгууллагуудын хувьцаа, ETF-ийг хэр хэмжээтэй эзэмшиж байсан бэ гэдгийг харуулдаг бөгөөд 2026 оны 2-р сарын дунд үеэр олон нийтэд ил болох аж.
Хэрэв эдгээр тайланд Bitcoin-тэй холбоотой ETF эсвэл сангуудын эзэмшил огцом багассан нь илэрвэл 10-р сарын 10-ны уналтын үед том тоглогчид их хэмжээний актив зарсан байж болзошгүй гэсэн таамгийг батлах чухал сэжүүр болох аж. Гэхдээ 13F тайлан нь бүх төрлийн арилжааг бүрэн харуулдаггүй тул уналтын шалтгааныг 100% тайлбарлана гэж үзэхэд эрт гэжээ. Гэсэн ч энэ тайлан крипто зах зээлийн түүхэнд үлдсэн 10-р сарын уналтын цаад дүр зургийг илүү тодорхой болгох чухал мэдээлэл өгнө гэж шинжээчид хүлээж байна.

БИД ХУВААЛЦДАГ ... ХӨГЖДӨГ

Trend News🌍📰📈🇰🇷Өмнөд Солонгос улс корпорацуудад крипто валют руу хязгаарлагдмал хүрээнд хөрөнгө оруулах боломжийг нээх ү...
02/02/2026

Trend News🌍📰📈
🇰🇷Өмнөд Солонгос улс корпорацуудад крипто валют руу хязгаарлагдмал хүрээнд хөрөнгө оруулах боломжийг нээх үүднээс хууль эрх зүйн зохицуулалтад томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөж байна.
Олон жилийн турш хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа крипто хоригийг сулруулснаар бүртгэлтэй компаниуд болон мэргэжлийн хөрөнгө оруулагчид тодорхой шалгуур, хуулийн хяналтын дор крипто хөрөнгө эзэмших эрхтэй болох аж. Энэхүү алхам нь институтийн хөрөнгийг зах зээлд татах, салбарын ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилготой.
Шинэ дүрмийн дагуу компаниуд өөрсдийн нийт хөрөнгийн тодорхой хувийг криптод хөрөнгө оруулах боломжтой байх бөгөөд дээд хязгаар нь урьдчилсан байдлаар 5%-10% хэмжээтэй байх тухай яригдаж байна гэжээ. Үүний зэрэгцээ эрх баригчид крипто биржүүдэд тавих хяналтыг чангатгаж, зах зээлийн тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдын хамгаалалтыг илүү чухалчилж байгааг онцоллоо.

БИД ХУВААЛЦДАГ ... ХӨГЖДӨГ

Trend News🌍📰📈🇨🇳Хятад улс алтны олон улсын худалдаанд нөлөөгөө илт нэмэгдүүлж байна.Хонгконг болон Шанхайн Алтны Бирж (Sh...
27/01/2026

Trend News🌍📰📈
🇨🇳Хятад улс алтны олон улсын худалдаанд нөлөөгөө илт нэмэгдүүлж байна.Хонгконг болон Шанхайн Алтны Бирж (Shanghai Gold Exchange) алтны зах зээлийг шинэ түвшинд холбох стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Хонгконг шинэ алтны арилжааны төвлөрсөн клирингийн системийг 2026 онд туршилтаар эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ систем нь гүйлгээний асуудлыг хялбар болгож, хугацаа, зардлыг бууруулна. Тэгвэл Shanghai Gold Exchange уг төвлөрсөн системд техникийн дэмжлэг, эрсдэлийн менежментийн үүрэг гүйцэтгэнэ гэжээ.
Энэ нь Хятадын дотоод алтны зах зээлийг олон улсын хөрөнгө оруулагчидтай илүү шууд холбох, улмаар Лондон, Нью-Йорк зэрэг уламжлалт төвүүдийн давамгайллыг сулруулах стратегийн алхам гэж шинжээчид үзэж байна. Хонгконгт төвлөрсөн алтны клирингийн шинэ систем байгуулагдсанаар алтны арилжаа илүү хурдан, хямд, ил тод болохын зэрэгцээ юань болон бүс нутгийн валютын хэрэглээ нэмэгдэх нөхцөл бүрдэж байна. Алтны үнэ түүхэн өндөр түвшинд хүрээд байгаа энэ үед Хятад ийм бүтэц байгуулж байгаа нь зүгээр нэг бизнесийн шийдвэр бус, харин алтны зах зээлд урт хугацаанд илүү хүчтэй тоглогч болох эдийн засгийн бодлогын илэрхийлэл гэжээ.

БИД ХУВААЛЦДАГ ... ХӨГЖДӨГ

Address

Sukhbaatar District, Khoroo 1, Olympic Street, New Horizons Tower, 801
Ulaanbaatar
14210

Alerts

Be the first to know and let us send you an email when Coinhub posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Coinhub:

Share