Golomt Capital

Call Directions Website Contact the business

Golomt Capital Брокерийн компани (Brokerage Firm)
Санхүүгийн зөвлөх (Investment Advisory)
Андеррайтинг (Underwriting)

БИДНИЙ ТУХАЙ

Голомт Капитал ҮЦК ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд андеррайтер, брокер, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээг гадаад дотоодын харилцагч, түнш, хамтран ажиллагч харилцагч байгууллагууддаа хүргэж ирсэн.

КОМПАНИЙН АЛСЫН ХАРАА

Бидний уриа
Боломжийг нээнэ
Бидний алсын хараа
Хөрөнгийн шинэ соёлыг бүтээнэ
Бидний эрхэм зорилго
Хөрөнгийн хуваарилалтаар баялгийг бүтээнэ

02/11/2026

🎓 GCC ACADEMY | ХҮҮХДИЙНХЭЭ ИРЭЭДҮЙД ЗОРИУЛЖ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ӨНӨӨДРӨӨС

👶 Хүүхдийн хөрөнгө оруулалтын 18 жилийн төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

🔵Хэрэв та дотоодын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж эхлэхийг хүсэж байгаа ч юунаас эхлэхээ мэдэхгүй байвал, эсвэл хувьцаа, бондын талаарх мэдлэгээ тэлж, хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

👉 Бүтнээр үзэх : https://www.youtube.com/watch?v=a3Z8XKEN7ls
Брокеруудтай холбогдох : 8888-5901, 8888-9183, 8083-6622, 8083-7744, 8665-1177
Бондын форм : https://golomtcapital.com/forms/bond
#ХөрөнгөОруулалт #СанхүүгийнБоловсрол #Хувьцаа #Бонд
Голомт капитал ҮЦК

02/11/2026

Хөрөнгөөр баталгаажсан хөрөнгө оруулалт ✅

💰 Нэгжийн үнэ: 100,000₮
📈 Жилийн хүү: 18.7%
🗓 Хугацаа: 24 сар
🔄 Хүүгийн төлбөр: Улирал бүр
💵 Үндсэн төлбөр: 12 дахь сард 50%, 24 дэх сард үлдсэн 50%

Дэлгэрэнгүй мэдээлэл : https://netcapital.golomtcapital.com/

#Нэткапитал #ХБҮЦ #ГоломтКапитал #ХөрөнгөОруулалт

📌 ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ЗЭСИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ХОМСДОЛ ҮҮСЧ БАЙНАДэлхийн зэсийн зах зээлд нийлүүлэлтийн хомсдол нэмэгдэж, Хята...
02/11/2026

📌 ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ЗЭСИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ХОМСДОЛ ҮҮСЧ БАЙНА

Дэлхийн зэсийн зах зээлд нийлүүлэлтийн хомсдол нэмэгдэж, Хятадын импортын зэсийн үнэ Лондоны металлын биржийн (LME) үнээс тонн тутамд 200 гаруй ам.доллароор өндөр болж, түүхэн дээд түвшинд хүрчээ.

Үүнд Хятадын зэсийн эрэлт өндөр хэвээр байгаа болон дотоодын нөөц улирлын хэвийн түвшнээс доош буурсан нь голлон нөлөөлжээ. Мөн АНУ цэвэршүүлсэн зэсэнд импортын тариф тогтоож болзошгүй гэсэн хүлээлтээс шалтгаалан олон зуун мянган тонн зэс АНУ-ын зах зээл рүү шилжиж, дэлхийн зэсийн нөөцийн томоохон хэсэг тус улсад төвлөрсөн байна. Эдгээр үзүүлэлт нь дэлхийн зах зээлд бодит зэсийн нийлүүлэлт хязгаарлагдмал хэвээр байгааг илтгэж, цаашид зэсийн үнэд өсөх дарамт үзүүлэхээр байна.

🔗Мэдээний линк: https://golomtcapital.com/32g

02/11/2026

MARKET UPDATE #80

- Binance цахим хэтэвчээ хакердуулснаас шалтгаалан хөрөнгө оруулагч нар 3.64 тэрбум ам.долларын мөнгөн хөрөнгийг гаргажээ

- S&P 500 компанийн 60 хувь нь тайлангаа танилцуулсан бол тайлан танилцуулсан компаниудын 82 хувь нь шинжээчдийн хүлээлтээс давсан цэвэр ашгийг танилцууллаа
- Энэ долоо хоногт Apple, Palantir, AMD, Qualcomm, Uber зэрэг компаниуд тайлангаа танилцуулна

Гадаад хувьцааны арилжаатай холбоотой нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах дугааруудаар холбогдоно уу.
📲80069977, 86103636

🇺🇸 AI САЛБАРЫН ХУВЬЦААНУУД УНАЛТАД ОРЖ, АНУ-ЫН СОНГУУЛЬ АНХААРАЛ ТАТАЖ БАЙНАӨнгөрсөн долоо хоногт Anthropic компанийн IP...
02/11/2026

🇺🇸 AI САЛБАРЫН ХУВЬЦААНУУД УНАЛТАД ОРЖ, АНУ-ЫН СОНГУУЛЬ АНХААРАЛ ТАТАЖ БАЙНА

Өнгөрсөн долоо хоногт Anthropic компанийн IPO хийх мэдэгдэл AI салбарын хувьцаануудын өсөлтийг дэмжсэн ч Alphabet, Microsoft болон Amazon компаниудын хөрөнгө оруулалтын зардлын төлөвлөгөө зах зээлийн хүлээлтийг хангаагүй нь технологийн салбарын хувьцаануудад дарамт үзүүлжээ.

Улмаар Nasdaq болон S&P 500 индексүүд 10-р сарыг уналттай өндөрлүүлж, Nasdaq индекс 2025 оны 3-р сараас хойших хамгийн муу сарын үзүүлэлтээ үзүүлсэн байна. Харин хөрөнгө оруулагчид хамгаалалтын шинжтэй салбарууд руу хөрөнгөө шилжүүлснээр Dow Jones индекс бараг 2%-иар өсжээ.

🔗Дэлгэрэнгүй: https://golomtcapital.com/32f

02/11/2026

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД BINANCE-ААС 3.64 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРОО ТАТАН АВЧЭЭ

Дэлхийн томоохон криптовалютын биржүүдийн нэг болох Binance 6.3 тэрбум ам.долларын кибер халдлагад өртсөний дараа арилжааны платформоос хөрөнгө татан авах үйлчилгээгээ сэргээсэнтэй холбоотойгоор их хэмжээний хөрөнгийн гадагшлах урсгал бүртгэгджээ.

Тодруулбал, 11-р сарын 1-ний өдөр тус биржээс нийт 4.65 тэрбум ам.долларын хөрөнгө татан авсан бол 1.01 тэрбум ам.долларын хөрөнгө шинээр байршуулснаар цэвэр гадагшлах урсгал 3.64 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь Binance-ийн нийт 171 тэрбум ам.долларын хөрөнгийн 2.1%-тай тэнцэж байгаа юм.

🔗Дэлгэрэнгүй: https://golomtcapital.com/32e

📈 Нэткапитал Финанс Корпораци ББСБ ХХК-ийн “ХБҮЦ 2.0” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг танилцуулж байна.📌 Үнэт цаасны ...
01/11/2026

📈 Нэткапитал Финанс Корпораци ББСБ ХХК-ийн “ХБҮЦ 2.0” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг танилцуулж байна.

📌 Үнэт цаасны нөхцөл:

💰 Нийт дүн: 50 тэрбум ₮
📅 Хугацаа: 24 сар
📊 Жилийн хүү: 18.7%
✅ Хүүгийн татвар: 5%
💵 Нэрлэсэн үнэ: 100,000 ₮

🎯 Хөрөнгө оруулалтын багцаа төрөлжүүлж, зорилгодоо нийцсэн хөрөнгө оруулалтын боломжийг Голомт Капиталтай хамт хийгээрэй.

📲 https://netcapital.golomtcapital.com

📞 Урьдчилсан захиалга өгөх : 8083-6622 | 8665-1177 | 8665-4422 | 8888-9414

30/10/2026

🔵 ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС ГЭЖ ЮУ ВЭ?

📊 Хөрөнгө оруулагчид хувьцаа, бонд, ETF зэрэг олон төрлийн санхүүгийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулж, мөнгөн хөрөнгөө өсгөх боломжтой.
📈 Тэгвэл сүүлийн жилүүдэд Монголын хөрөнгийн зах зээлд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас буюу ХБҮЦ гэх хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн эрчимтэй хөгжиж байна.

🔵 Зөвхөн 2026 он гарснаас хойш нийт 151.1 тэрбум төгрөгийн ХБҮЦ зах зээлд амжилттай гарчээ.
Тэгвэл ХБҮЦ нь гэж юу вэ? Хөрөнгө оруулагчдын мөнгийг ямар хөрөнгөөр баталгаажуулдаг вэ? Хүү болон үндсэн төлбөрийн эргэн төлөлт хэрхэн хийгддэг вэ?

🔵 Энэ удаагийн дугаараар ХБҮЦ гэж юу болох, хэрхэн ажилладаг, хөрөнгө оруулагчдад ямар боломж болон эрсдэлтэй талаар энгийнээр тайлбарлая.

🔗ХБҮЦ авахыг хүсвэл: https://netcapital.golomtcapital.com/

30/10/2026

📊 AI БОЛОН ЧИПИЙН ХУВЬЦААНУУД ДАРАМТАД ОРЛОО

Хиймэл оюун ухаанд чиглэсэн асар их хөрөнгө оруулалт технологийн компаниудын мөнгөн урсгалд дарамт учруулж эхэллээ. Тайлангийн мэдээллээр Amazon-ийн борлуулалтын таамаг хүлээлтээс доогуур гарсан бол Intel PC-ийн эрэлт суларч, санах ойн чипийн хомсдол зардлыг нэмэгдүүлж байгааг анхааруулсан нь технологийн хувьцаануудын уналтыг эрчимжүүлэв.

Amazon дараагийн улирлын борлуулалтаа зах зээлийн хүлээлтээс доогуур таамагласан нь хэрэглэгчдийн худалдан авалт сулрах эрсдэлийг харууллаа. Үүний зэрэгцээ AI-ийн дэд бүтцийн зардал өссөөр байна. Alphabet болон Meta их хэмжээний хөрөнгө зарцуулсан бол Microsoft хөрөнгө оруулалтаа санхүүжүүлэхээр $25 тэрбумын бонд гаргажээ. Өндөр зардлаа өрөөр санхүүжүүлж буй AI үүлэн тооцооллын компаниудад хөрөнгө оруулагчид улам болгоомжтой хандаж байна.

🔗Дэлгэрэнгүй: https://golomtcapital.com/32d

💰 КРИПТО ЗАХ ЗЭЭЛД ТҮГШҮҮР ЗАРЛАЛААДэлхийн хамгийн том криптовалютын бирж Binance-д кибер халдлага гарсан байж болзошгүй...
30/10/2026

💰 КРИПТО ЗАХ ЗЭЭЛД ТҮГШҮҮР ЗАРЛАЛАА

Дэлхийн хамгийн том криптовалютын бирж Binance-д кибер халдлага гарсан байж болзошгүй нөхцөл байдал үүсэж, үүнтэй холбоотой $3 тэрбумын крипто хөрөнгийг царцаагаад байна. Тус бирж пүрэв гарагт аюулгүй байдлын зөрчлийг шалгаж эхэлсэн бөгөөд Tether, Circle зэрэг тогтвортой койн гаргагч компаниуд ч холбогдох хөрөнгийг царцаах арга хэмжээ авчээ.

Binance-ийн үүсгэн байгуулагч Yi He хэрэглэгчдэд учирсан хакерын халдлагатай холбоотой бүх хохирлыг компани бүрэн барагдуулна гэж мэдэгдсэн байна. Харин халдлагын шалтгаан, хохирлын эцсийн хэмжээ одоогоор тодорхойгүй хэвээр. Binance хэрэглэгчдийн хөрөнгө аюулгүй байгаа бөгөөд шалгалт дууссаны дараа мөнгө татан авалтыг сэргээнэ гэж мэдээлжээ.

🔗Дэлгэрэнгүй: https://golomtcapital.com/32c

Address

Парк Плэйс оффисын 1 давхар, Чингисийн өргөн чөлөө-24 Улаанбаатар хот, Монгол улс
Ulaanbaatar
14241

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97670121530

Alerts

Be the first to know and let us send you an email when Golomt Capital posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Golomt Capital:

Shortcuts

Share

Category

Nearby finance companies