23/10/2026
"Ти Ди Би Секьюритис" ҮЦК нь Японы "Ньюс Секьюритис" (New-S Securities Co. LTD) компанитай хөрөнгийн зах зээлийн чиглэлээр иж бүрэн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг 2027 онд тэмдэглэхийн өмнөхөн байгуулсан энэхүү гэрээ нь хоёр орны хөрөнгө оруулагч, компаниудыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан харилцан холбох түншлэлийг бий болгох зорилготой.
Хоёр компани өнгөрсөн нэг жилийн хугацаанд хоёр орны хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл солилцож хамтран ажилласан бөгөөд энэ гэрээгээр хамтын ажиллагаагаа албан ёсны түншлэл болгон өргөжүүлж байна.
"New-S Securities Co. LTD" нь 2001 онд байгуулагдсан, хөгжиж буй зах зээлүүдийг Японтой холбох чиглэлээр ажилладаг Японы санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлийн нэр хүндтэй байгууллага юм.
Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, дэлхийн зах зээлтэй холбох нь "Ти Ди Би Секьюритис" ҮЦК-ийн тасралтгүй тэмүүлж ирсэн зорилго юм. Энэхүү түншлэл нь Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсад таниулах, хөрөнгө оруулалтын харилцааг тэлэх, манай хөрөнгө оруулагчдад олон улсын туршлага, мэдлэгийг ойртуулах боломжийг бүрдүүлэх нэг алхам болно гэж бид үзэж байна.
——————
"Ти Ди Би Секьюритис" ҮЦК-ийн
Гүйцэтгэх захирал С.Батчимэг:
Монгол, Японы эдийн засгийн хамтын ажиллагаа олон жилийн турш хөгжлийн түншлэл, хүний нөөц, институцийн чадавх, дэд бүтэц, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг олон салбарт хөгжиж ирсэн.
Дипломат харилцааны 55 жилийн ойн босгон дээр энэ харилцааг хөрөнгийн зах зээлийн салбарт шинэ шатанд гаргах ажлыг Ньюс Секьюритистэй хамтран эхлүүлж байгаадаа баяртай байна.
Монгол улс байгалийн баялаг нөөцтэй, эдийн засгаа төрөлжүүлэх зорилт болон хөрөнгө оруулалтын өргөн боломжтой орон. Харин Япон улс урт хугацааны хөрөнгө оруулалтын соёл, технологи, менежментийн өндөр стандартаараө онцлог. Эдгээр давуу талыг нэгтгэснээр хөрөнгө оруулагчид болон аж ахуйн нэгжүүдэд төдийгүй нийгэм, эдийн засагт бодит үнэ цэн бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна.
TDB Securities нь News Securities-тэй хамтран Япон улсын хөрөнгө оруулагчдад Монголын зах зээл, хөрөнгө оруулалтын боломжийг ил тод, найдвартай мэдээлэл, судалгаанд тулгуурлан танилцуулахын зэрэгцээ Монголын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдийг Японы зах зээлтэй холбох замаар иргэд болон хувийн хэвшлийн тогтвортой хөрөнгө оруулалтын урсгалыг бий болгохыг зорин ажиллана.
—————-
Монголыг дэлхийн хөрөнгийн зах зээлтэй холбох найдвартай гарц "TDB Securities" Үнэт цаасны компани
Өнөөдрийн шийдвэр — маргаашийн үнэ цэн.
🔗 https://linktr.ee/TDBSecurities
📞 7010-0261
🌐 www.tdbsecurities.mn
📧 [email protected]
📍 ХХБ-ны төв байр, 2-р давхар
Эх сурвалж: https://prtimes.jp/main/html/rd/p/000000014.000184187.html
#ТДБСекьюритис #МонголЯпон55 #ХөрөнгийнЗахЗээл
ニュース証券株式会社のプレスリリース(2026年10月23日 09時50分)2027年の外交関係樹立55周年を前に、ニュース証券がモンゴルのTDB証券と包括的業務提携