19/08/2026
Дохио!!! Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул болзошгүй үер ус, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
⚠️Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
⚠️Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
⚠️Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
⚠️ Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
⚠️Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
⚠️Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
#үерийнаюул
Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл
Булган Онцгой Байдлын Газар
Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газар
Сэлэнгэ Онцгой байдлын газар
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар