Гүүдсек Тусламж

Гүүдсек Тусламж Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Гүүдсек Тусламж, Brokerage Firm, Sukhbaatar, 2th khoroo, Twin tower-1, 1501, Ulaanbaatar.

🙂
07/06/2021

🙂

Банкны тухай хуулийн шинэчлэлээр Монголын томоохон арилжааны банкууд /Хаан, Голомт, ХХБ, Төрийн банк, Хас банк/ 2022 оны 6-р сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат к....

Үндэсний Дата Төвийн засварын ажилтай холбоотойгоор 5-р сарын 16-ны өдрийн 19:00 цагаас 5-р сарын 17-ны өдрийн 02:00 цаг...
16/05/2020

Үндэсний Дата Төвийн засварын ажилтай холбоотойгоор 5-р сарын 16-ны өдрийн 19:00 цагаас 5-р сарын 17-ны өдрийн 02:00 цагийн хооронд www.goodsec.mn цахим хуудас, мессенжер болон веб сайтаар данс нээх, холбосон банкны данс засах үйлчилгээ ажиллахгүй болохыг мэдэгдье.

Харилцагчдын анхааралд!

Үндэсний Дата Төвийн засварын ажилтай холбоотойгоор 5-р сарын 16-ны өдрийн 19:00 цагаас 5-р сарын 17-ны өдрийн 02:00 цагийн хооронд www.goodsec.mn цахим хуудас, мессенжер болон веб сайтаар данс нээх, холбосон банкны данс засах үйлчилгээ ажиллахгүй болохыг мэдэгдье.

#Гүүдсек

🙌 Үүрэн холбооны оператор СКАЙтел групптэй хамтран ҮНЭТ ЦААСНЫ ДАНС МЕССЕЖЭЭР НЭЭХ үйлчилгээг Монголд анхлан нэвтрүүллээ...
05/05/2020

🙌 Үүрэн холбооны оператор СКАЙтел групптэй хамтран ҮНЭТ ЦААСНЫ ДАНС МЕССЕЖЭЭР НЭЭХ үйлчилгээг Монголд анхлан нэвтрүүллээ. 😊

Эхний ээлжид СКАЙтел группийн Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид үнэт цаасны дансаа мессежээр шуурхай нээх боломжтой боллоо. 🥰 Бидний хамтран ажиллах саналыг хүлээн авч, түргэн шийдвэрлэж өгсөн СКАЙтел группийн хамт олонд талархсанаа илэрхийлье. 👏👏👏

🙋‍♀️ СКАЙтел компанийн харилцагч та бүхэн үнэт цаасны дансаа нээлгэхийг хүсвэл 1️⃣0️⃣7️⃣2️⃣ дугаарт регистрийн дугаараа ЛАТИНААР бичин 📨 илгээгээрэй ;)

✅Харилцагч ногдол ашиг авах банкны дансаа шалгах, засах:
Гүүдсек Тусламжж хуудас руу мессеж бичнэ.
✅ Үнэт цаасны данс мессенжерээр нээлгэх:
Гүүдсек Үнэт Цаасны Компани хуудас руу мессеж бичнэ.

#Гүүдсек #1072 #хувьцаа

Та үнэт цаасны дансаа нээлгэж амжаагүй л явна уу? 😊🤔 Тэгвэл үнэт цаасны данс нээх хамгийн хялбар шийдлийг танилцуулж байна. 🤭😯

Зөвхөн СКАЙтелийн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид 1072 тусгай дугаарт регистрийн дугаараа ЛАТИН-р бичиж явуулахад л хангалттай. 💙💙💙

Дэлгэрэнгүй мэдээллийг:
https://www.skytel.mn/content/2706/view

СКАЙтел компанийн лавлах утас: 1515
Гүүдсек ҮЦК-ийн лавлах утас :11331878

ХАРИЛЦАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨӨдрийн мэнд, та бүхэнд дараах 7 мэдээлэл зөвлөгөөг хүргэе. Олон хүмүүс асуулт асууж байна. Их ...
26/04/2020

ХАРИЛЦАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Өдрийн мэнд, та бүхэнд дараах 7 мэдээлэл зөвлөгөөг хүргэе. Олон хүмүүс асуулт асууж байна. Их ачаалалтай холбоотой бүгдэд нь хариулт өгөх боломжгүй байгаа тул та бүхэн анхааралтай уншиж танилцаарай.

1. Үнэт цаасны данс хэд хоногт нээгддэг вэ?

Хүсэлт гаргасны дараа та зааврын дагуу гүйлгээний утгад регистрээ криллээр, утасны дугаарын хамт бичин үйлчилгээний хураамж төлсөн бол АЖЛЫН 1-3 ӨДӨРТ багтан нээгддэг. Бид таны хүсэлтийг бүртгэн төлбөрийг баталгаажуулсны дараа Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв рүү илгээдэг. Тус байгууллага таны мэдээллийг бүртгэснээр таны данс эцэслэгдэж нээгддэг. Тус төвийн ачаалал их байгаагаас данс нээгдэх хугацаа 1-2 хоног хэтрэх тохиолдол гарсан. Улсын бүртгэлийн мэдээлэлтэй харилцагчийн мэдээлэл зөрсөн, овог эсвэл нэрээ урьд өмнө нь солиулж байсан, өмнө нь харилцсан брокерийн компани таны хүсэлтийг илгээсэн ч данс нээгдээгүйгээс болж манай компаниас илгээсэн таны данс нээх хүсэлтийг авахгүй байх гэх мэт асуудлаас болж хугацаа хойшлох тохиолдлууд гардаг. Бид эдгээр харилцагчдын асуудлыг шийдэн дансыг нээхээр ажиллаж байгаа. Тун удахгүй тэдгээр иргэдийн данс нээгдэнэ. Данс нээгдсэний дараа бид танд мессежээр мэдэгдэнэ.

2. Төлбөрөө төлсөн ч ТӨЛБӨР ТӨЛӨӨГҮЙ БАЙНА гэсэн мессеж ирсэн харилцагчдад

Гүйлгээний утга дээр ДАНС НЭЭЛГЭЖ БАЙГАА ХҮНИЙ РЕГИСТР /КРИЛЛ ҮСГЭЭР/, УТАСНЫ ДУГААР зэргийг бичсэн байх шаардлагатай байгаа. Харилцагчид аль нэгийг нь бичих, буруу, дутуу бичих, эсвэл зарим банкнаас хамааран зөв гүйлгээний утга бичсэн ч манайд өөр тэмдэгт болон ирдгээс хамаарч програм автоматаар таны гүйлгээг тулгаж чаддаггүй. Иймээс програмаас автоматаар танд ТӨЛБӨР ТӨЛӨӨГҮЙ БАЙНА гэсэн мессеж илгээгддэг. Манай ажилтнууд өдөр бүр гүйлгээний утга алдаатай гүйлгээнүүдийг тулган холболт хийдэг ба тэгж холбогдсон харилцагчдад ТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ТӨЛӨГДЛӨӨ гэсэн мессеж очдоггүй. Тэдгээр харилцагчид данс нээх үйл ажиллагаа ямар шатанд явж байгаагаа шалгах зааврыг 4 дугаарын зөвлөгөөнөөс авна уу. Данс нээгдсэний дараа бид танд мессежээр мэдэгдэнэ.

3. Данс нээгдсэн гэсэн мессеж ирсэн ч шалгахад дансгүй гэж гарч ирсэн харилцагчдад

Улс орон даяар данс нээх ажил идэвхтэй өрнөж байгаа үед Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв буюу Монгол улсад нээгдэж байгаа бүх үнэт цаасны дансыг нээж хадгалдаг газрын ачаалал маш их байгаа, мөн системийн шинэчлэл, улсын бүртгэлийн мэдээлэл нэмэх зэрэг ажлууд тус байгууллагад хийгдэж байгаатай холбоотой иргэдийн ДАНС НЭЭГДСЭН Ч шалгахад нээгдсэн гэдэг нь харагдахгүй байх, ҮЦТХТ рүү илгээсэн ч нээгдэхгүй 1-2 хонох гэх мэт асуудлууд тулгарч байна. Манай компанийн зүгээс харилцагчдынхаа мэдээллийг тухай бүрт илгээж байгаа ба данс нээгдсэн эсэхийг хэрхэн шалгахыг дараах мэдээллээс уншина уу.

4. Данс нээгдсэн эсэхийг хэрхэн шалгах вэ?

Та ҮЦТХТ-ийн веб сайт net.schcd.mn/registration цахим хаягт хандах, эсвэл тус төвийн 158989 дугаарт регистрийн дугаараа илгээн шалгах боломжтой. Тус байгууллагын ачаалал их байгаатай холбоотой таны данс нээгдсэн ч 1 өдөртөө шалгахад нээгдээгүй байх тохиолдол гарч байна.
Тэгэхээр та бүхэн www.goodsec.mn/login хаягт хүсэлт гаргасны дараа өгсөн нэвтрэх, нэр нууц үгийн тусламжтай нэвтрэн, төлбөр төлөгдсөн эсэх, Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв рүү илгээгдсэн эсэх, данс нь нээгдсэн эсэхээ шалгах боломжтой. Нэвтэрч чадахгүй байгаа харилцагчдын хувьд нууц үг мартсан сонголтоор нууц үгээ шинэчлэх боломжтой. Нэвтэрч орсон ч Төлбөр бүртгэгдээгүй буюу ШИНЭ гэсэн төлөвтэй байвал та дараах зааврын дагуу манайд хандаж хүсэлт илгээгээрэй.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн аппликейшн МЭДЭЭЛЛЭЭ ШИНЭЧЛЭХГҮЙ БАЙГАА учраас таныг данстай байсан ч дансгүй хэмээн гаргаж байгаа тул дээрх заавруудаар шалгахыг зөвлөж байна.

5. Танд асуудал, тодорхойгүй зүйл тулгарвал яах ёстой вэ?

Манай мессенжер автомат хариулагч болох m.me/goodsecmongolia дээр дарж санал хүсэлт рүү орон ямар асуудал тулгарснаа илгээх боломжтой. Бид шалган хариу өгөх болно.

6. Хүүхэд, гадаадад байгаа, банкны дансгүй иргэд яах вэ? Банкны данс яагаад чухал вэ?

Харилцагч бүр өөрийн нэр дээрх банкны дансыг бүртгүүлэх шаардлагатай. Хүүхэд байсан ч хүүхдийн өөрийн нэр дээрх банкны дансыг холбох шаардлагатай. Ногдол ашиг 5-р сарын 1-ний өдрөөс хойш ҮНЭТ ЦААСНЫ ДАНСТАЙГАА холбосон ӨӨРИЙН НЭР ДЭЭРХ АРИЛЖААНЫ БАНКНЫ ДАНС РУУ шилжин орно. Арилжааны банкны дансгүй иргэд буюу хүүхэд, гадаадад байгаа иргэн, хөдөө орон нутгийн иргэд өөрийн нэр дээр банкны данстай болж холбуулсны дараа тухайн дансандаа авах боломжтой. Тэр болтол хувьцааны ногдол ашиг үнэт цаасны дансанд нь хадгалагдах болно. Бид банкны түр дансыг онлайнаар нээх талаар зарим арилжааны банктай хамтран ажиллахаар судлаж байна.

7. Банкны данс холбуулаагүй, буруу өгсөн иргэд хэрхэн холбох, засах вэ?

Дараах хаяг дээр дарж мессенжерээр автомат хариулагчтай холбогдон холбосон банкны дансаа харах, буруу данс холбосон байвал засах, дансаа холбуулаагүй иргэд дансаа холбох боломжтой. m.me/goodsechelp дарж орон шалгах дээр дарж регистрээ КРИЛЛ ҮСГЭЭР оруулах шаардлагатай.

Манай компанид үнэт цаасны данс нээлгэсэн иргэд холбосон банкны дансны мэдээллээ шалгаж, шинэчлээрэй. #Гүүдсек  #1072  #...
22/04/2020

Манай компанид үнэт цаасны данс нээлгэсэн иргэд холбосон банкны дансны мэдээллээ шалгаж, шинэчлээрэй.

#Гүүдсек #1072 #Хувьцаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг 5-р сарын 01-ний өдрөөс хойш үнэт цаасны данс нээлгэсэн хувьцаа эзэмшигчийн үнэт цаасны данстайгаа холбосон тухайн иргэни....

Address

Sukhbaatar, 2th Khoroo, Twin Tower-1, 1501
Ulaanbaatar
14200

Telephone

+97611331878

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Гүүдсек Тусламж posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category