16/04/2024
ЭТТ 1072 Хувьцааны ногдол ашгийг 2024.04.04-ний өдөр ҮЦТХТ-с 3.2 сая харилцагчдын гүйлгээг хийлгэхээр банкнуудад хуваарилсан ба үүнээс 8500 орчим харилцагчийн гүйлгээ буцаагдсан байна.
Гүйлгээ буцаагдсан шалтгаан:
🔵 Данс орлого орох боломжгүй
🔵 Нэр зөрсөн
🔵 Данс хаагдсан
Гэх зэрэг шалтгаануудаас үүдэн гүйлгээ буцаагдсан буюу ногдол ашиг ороогүй байна.
Үүний дараа 2024.04.08-ний өдөр 55000 орчим харилцагчдын 2 дахь багц гүйлгээ хийсэн ба үүнээс 5000 гаруй иргэдийн гүйлгээ буцаагдсан байна. ҮЦТХТ мэдээлж байгаагаар ногдол ашиг хүлээн авах нийт иргэдийн 97% ногдол ашгийн гүйлгээ хийгдсэн байна.
Гүйлгээ амжилттай хийгдсэн болон буцаагдсан мэдээлэл гүйлгээ хийснээс 3-4 хоногт ҮЦТХТ-д төрийн сангаар дамжин мэдээлэл ирдэг. 2024 оны 04.04-нд хийгдсэн гүйлгээний мэдээлэл 2024.04.10-нд, 2024 оны 04.04-нд хийгдсэн 2 дахь багцын гүйлгээ ямар дансанд орсон болон ямар шалтгаанаар буцаагдсан мэдээлэл өнөөдөр буюу 04.12-ний өдөр ирсэн.
Энэ мэдээ ирсний дараагаар ногдол ашиг ороогүй харилцагчдын мэдээллийг дахин шалган 3 дахь багцын гүйлгээг хийхээр төлөвлөж байна. 3 дахь багцын гүйлгээ хийгдээд данс нь шинэчлэгдээгүй болон бусад тохиолдолд гүйлгээ нь буцаагдсан иргэдэд ногдол ашгийг өмнөх ногдол ашиг хүлээн авсан дансаар олгоно гэж мэдэгдээд байна.
Эх сурвалж: ҮЦТХТ /Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв/