Bodi Group

Bodi Group Бодит Амжилтын Төлөө | Embodying Success

🎤 PMI Mongolia Chapter-ийн 5 дугаар сарын MONTHLY MEETING арга хэмжээнд "Бодь Интернэшнл" компанийн Төсөл хариуцсан захи...
19/05/2026

🎤 PMI Mongolia Chapter-ийн 5 дугаар сарын MONTHLY MEETING арга хэмжээнд "Бодь Интернэшнл" компанийн Төсөл хариуцсан захирал Б.Эрдэнэбаяр илтгэгчээр оролцоно.

Тэрээр “Стратегийн томоохон төслийн хэрэгжилтийн туршлага” сэдвийн хүрээнд мега төслүүд хэрэгжүүлсэн туршлага, төслийн удирдлагын арга барил, дэд бүтцийн салбар дахь хэрэгжилтийн талаар мэдлэг, туршлагаа хуваалцах болно.

Төслийн менежментийн салбарын мэргэжилтнүүд та бүхнийг урьж байна.

[English below]

At the PMI Mongolia Chapter May Monthly Meeting, Mr. B. Erdenebayar, Chief Project Officer of Bodi International LLC, will serve as a featured speaker.

He will share his insights and experience on the topic “Experience in Delivering a Strategic Mega Project,” focusing on the implementation of large-scale strategic projects, project management approaches, and practical experience in the infrastructure sector.

We warmly invite all project management professionals to join this insightful session.

🎉 PMI MONGOLIA CHAPTER’S MAY MONTHLY MEETING 🎉

PMI Mongolia Chapter is pleased to invite you to our May Monthly Meeting, bringing together project professionals for an evening of insightful discussion, knowledge sharing, and meaningful networking.

We are honored to welcome Mr. Erdenebayar Banzragch, Chief Project Officer at Bodi International LLC, as our Guest Speaker. He will share his expertise on the topic:
📌 “Experience in Delivering a Strategic Mega Project

Erdenebayar B. has been serving as the Chief Project Officer of Bodi International LLC since 2019. He is a professional with 17 years of experience in the railway and logistics infrastructure sectors. During this time, he has been involved in the development and implementation of major railway and transport infrastructure projects in Mongolia, contributing to the advancement of industry policies, legal frameworks, and innovation.

Erdenebayar B. possesses extensive knowledge and experience in project management, railway construction, and transport systems management. He graduated with a degree in Railway Construction Engineering from Irkutsk State Transport University and further developed his expertise in project management, production systems, and transport management in Japan, South Korea, and Kazakhstan. In 2023, he completed the Harvard Manage Mentor program offered by Harvard Business Publishing, further strengthening his international management and leadership capabilities.

📅 When: 6:30 PM – 8:00 PM | 27 May 2026
📍 Where: Cosy Club Ulaanbaatar, NCP Building, Chinggis Avenue-15
🎟️ Registration: RSVP required (Free of charge)
🔗 Registration link: https://forms.cloud.microsoft/r/0eW25ZFagv

Don’t miss this opportunity to learn from a leader delivering strategic mega projects and connect with Mongolia’s growing project management community!

06/05/2026

AustCham Mongolia буюу Монгол дахь Австралийн Худалдааны танхим болон Бодь Групп хамтран Төв аймгийн Баянжаргалан суманд байрлах Бөөрөлжүүт цахилгаан станц-тай танилцах бизнес аяллыг зохион байгууллаа.

Аяллын хүрээнд оролцогчид цахилгаан станц болон уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, төслийн хэрэгжилтийн явц, ашиглаж буй технологийн шийдэл, аюулгүй ажиллагааны стандартуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм.

AustCham Mongolia-ын төлөөлөгчид Бөөрөлжүүт цахилгаан станцын төсөлтэй танилцаж, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэв...
04/05/2026

AustCham Mongolia-ын төлөөлөгчид Бөөрөлжүүт цахилгаан станцын төсөлтэй танилцаж, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэв

Австрали-Монголын Худалдааны Танхимын (AustCham Mongolia) ТУЗ-ийн гишүүд болон 50 орчим төлөөлөгч Төв аймгийн Баянжаргалан суманд хэрэгжиж буй Бөөрөлжүүтийн уурхай, цахилгаан станцын цогц бүтээн байгуулалттай танилцлаа.

Тус айлчлал нь талуудын хамтран зохион байгуулж буй “Эрчим хүчний инновацын цуврал” арга хэмжээний хүрээнд өрнөсөн бөгөөд салбарын хөгжлийн чиг хандлага, инновацад суурилсан шийдэл болон тогтвортой эрчим хүчний системийг хөгжүүлэх боломжуудыг хэлэлцэхэд чиглэв.

Бодь Групп-ээс хэрэгжүүлж буй уг мега төсөл нь эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн манлайллыг илэрхийлсэн жишиг бүтээн байгуулалт болохыг төлөөлөгчид онцолж, Австрали, Монголын компаниудын хувьд хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи, ханган нийлүүлэлт, зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж нээлттэй байгааг тэмдэглэлээ.

Ийнхүү айлчлал нь гишүүн байгууллагуудын бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн бодитой, үр өгөөжтэй алхам болж байна.

[English below]

Representatives of AustCham Mongolia visited the Buuruljuut Power Plant project and discussed opportunities for cooperation

The Board members of the Australia–Mongolia Chamber of Commerce (AustCham Mongolia) and around 50 representatives visited the integrated construction site of the Buuruljuut mining and power plant project being implemented in Bayanjargalan soum of Tuv Province.

The visit was conducted as part of the jointly organized “Innovation in Energy Series” and focused on discussing industry development trends, innovation-based solutions, and opportunities to advance a sustainable energy system.

Implemented by Bodi Group, the mega project was highlighted by the delegation as a benchmark initiative demonstrating private sector leadership in Mongolia’s energy sector. The parties also noted the broad potential for Australian and Mongolian companies to collaborate in investment, advanced technologies, supply chains, and consultancy services.

This visit became a concrete and productive step aimed at deepening business and investment cooperation among member organizations.

"JOB FAIR" 2026 нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгуулагдлааШинжлэх Ухаан Технологийн Их Сургууль-иас төгсөгч оюут...
30/04/2026

"JOB FAIR" 2026 нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгуулагдлаа

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль-иас төгсөгч оюутан, залуустаа зориулан зохион байгуулж буй "Job Fair 2026" арга хэмжээнд Бодь Групп оюутан, залуусын карьер хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор оролцож, охин компаниудынхаа үйл ажиллагаа, бизнесийн чиглэлүүдийг танилцуулан, шинээр бий болсон нээлттэй ажлын байруудын мэдээллийг хүргэлээ.

Өдөрлөгийн үеэр оюутнууд нээлттэй ажлын байранд шууд анкет бөглөх, хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй биечлэн уулзаж ярилцах зэрэг бодит боломжуудыг нэг дороос авах нөхцөл бүрдсэн юм.

Энэхүү арга хэмжээ нь оюутан, төгсөгчдийг ажил олгогч байгууллагуудтай шууд холбож, ажлын байрны боломжийг хүртээмжтэй, үр дүнтэй хүргэхэд чиглэсэн ач холбогдолтой боллоо.

“Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК нь нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх, сурагчдад мэ...
16/04/2026

“Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК нь нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх, сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор “Бидний Ирээдүй” хөтөлбөрийг уламжлал болгон хэрэгжүүлж байна.

ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ. 🎉Mungunguur hospital Мөнгөн гүүр эмнэлэг-ийн эмчилгээ эрхэлсэн захирал М.Алтанх...
30/03/2026

ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ. 🎉

Mungunguur hospital Мөнгөн гүүр эмнэлэг-ийн эмчилгээ эрхэлсэн захирал М.Алтанхуяг:

🔹 Та яагаад эмч мэргэжлийг сонгосон бэ?

Намайг хоёрдугаар ангид байхад ээж минь үйлдвэрийн осолд орж, тухайн үед нийгмийн шилжилтийн улмаас эмнэлгийн хэрэгсэл, эм тарианы хангамж хомс байсан ч чадварлаг эмч нарын ачаар олон удаагийн хүнд мэс заслыг даван туулж, хөл дээрээ боссон юм. Тэр үеэс эхлэн эмч хүний ур чадвар, хүнлэг сэтгэлийг гүнээ биширч, энэ мэргэжлийг сонгон эзэмшихээр шийдэж байлаа.

🔹 Таны ажлын хамгийн үнэ цэнтэй мөч?

Эдгэрсэн үйлчлүүлэгчээс ирэх чин сэтгэлийн талархлын үгс, мөн мэргэжлийн чадварлаг хамт олонтойгоо хамтран ажиллаж, үйлчлүүлэгчдийн итгэлийг хүлээн, тасралтгүй өсөн хөгжиж буйгаа мэдрэх мөчүүд миний ажлын хамгийн үнэ цэнтэй агшнууд байдаг.

🔹 Эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудад хандсан мэндчилгээ

Эрүүл мэндийн салбарын сорилт, тулгамдсан асуудал ихтэй энэ цаг үед эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байж, хүн ардынхаа эрүүл энхийн төлөө чин сэтгэл, хичээл зүтгэл гарган ажиллаж буй Монголынхоо эрхэм эмч нартаа “Олон улсын эмч нарын баяр”-ын өдрийн халуун мэндийг дэвшүүлье.

"Бодь интернэшнл" ХХК таныг дараах ажлын байруудад ажилд урьж байна. ✅Бизнес хөгжлийн ахлах менежер✅Ахлах нягтлан бодогч...
27/03/2026

"Бодь интернэшнл" ХХК таныг дараах ажлын байруудад ажилд урьж байна.

✅Бизнес хөгжлийн ахлах менежер
✅Ахлах нягтлан бодогч
✅Хүний нөөцийн ахлах менежер
✅Хуульч
✅Архитектор /хот төлөвлөлт/
✅Төслийн санхүүгийн шинжээч

Бид танд ажилтнаа дэмжсэн цогц 4B хөтөлбөр, тасралтгүй сурч хөгжих боломж, эрүүл мэндийн цогц даатгал, үнэлгээний шударга систем, ажлын уян хатан цаг, хотын төвд тав тухтай оффист чөлөөт соёлтой найрсаг хамт олонтой ажиллахыг санал болгож байна.

🌐 Вэб сайт: https://bodigroup.mn/
👔 Зангиа: https://lnkd.in/ekV5yttf
📩 [email protected]
☎️ 77117764

МЭДЭГДЭЛСтратегийн ач холбогдол бүхий Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг 2008 оноос хойш хэрэгжүүлэх...
23/03/2026

МЭДЭГДЭЛ

Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг 2008 оноос хойш хэрэгжүүлэхээр удаа дараагийн оролдлого хийгдсэн боловч амжилтгүй болж зогссон байсан. Энэхүү төслийг үндэсний бүтээн байгуулагч “Бодь Интернэшнл” ХХК нь 2013 оны анхны төсөвт өртгөөр цар тахлын хүнд хэцүү үед буюу 2019-2022 онд амжилттай хэрэгжүүлж дуусгасан.

Уг төслийн гэрээнүүдийн хүрээнд хүлээн авсан урьдчилгаа төлбөр болон төслийн санхүүжилт нь төслийн ажилд зориулалтын дагуу зарцуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд хөндлөнгийн шат дараалсан аудит, хяналтууд хийгдсэн.

Төрийн өндөр албан тушаалтан Л.Оюун-Эрдэнэ нь улс төрийн бохир хэрүүл, гүтгэлэгтээ хувийн хэвшлийг татан оролцуулж удаа дараа, үндэслэлгүй худал мэдээллийг түгээж байгаад харамсаж байна.

“Бодь Интернэшнл” ХХК нь энэ асуудлаар холбогдох хууль, хяналтын байгууллагуудад шаардлагатай мэдээлэл, материалыг гаргаж өгч байсан, цаашид ч гарган өгөхөд бэлэн бөгөөд үнэн бодит байдал тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна.

Бодь Интернэшнл ХХК
2026.03.23

💦🌏  Өнөөдөр Дэлхийн Усны Өдөр - 2026.03.22 Бодь Группийн 🏭 Бөөрөлжүүт цахилгаан станцад усны алдагдалгүй, агаарын хөргөл...
22/03/2026

💦🌏 Өнөөдөр Дэлхийн Усны Өдөр - 2026.03.22

Бодь Группийн 🏭 Бөөрөлжүүт цахилгаан станцад усны алдагдалгүй, агаарын хөргөлттэй конденсаторын дэвшилтэт технологийг амжилттай нэвтрүүлээд байна.

Энэхүү шийдэл нь усны хэрэглээг эрс бууруулж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахын зэрэгцээ тогтвортой хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм.

🇲🇳 Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-ийн баярын мэнд дэв...
18/03/2026

🇲🇳 Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-ийн баярын мэнд дэвшүүлье.

Монгол цэргийн сүр хүч үеийн үед мандан бадрах болтугай!

16/03/2026

Бодит Манлайлал | EP.3

Бодь Группийн охин компани “Рэд Рок Холдинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Батхүү:

Бид аялал жуулчлалын салбарыг жуулчдын олон тоонд бус, чанарт суурилан хөгжүүлэх нь Монгол Улсын өнөөгийн нөхцөлд илүү оновчтой гэж үздэг.

Учир нь манай улсын аялал жуулчлалын дэд бүтэц, даац, салбарын хүний нөөцийн боломжийг харгалзан үзвэл олон сая жуулчин хүлээн авч сэтгэл ханамжгүй буцаахаас илүүтэй, нэг жуулчнаас бий болох эдийн засгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх нь илүү үр өгөөжтэй юм.

Иймээс бид Монгол орны өвөрмөц байгаль, нүүдлийн соёлын онцлогийг олон улсын түвшний үйлчилгээ, тав тухтай орчинтой хослуулсан өндөр зэрэглэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч байна.

Ингэснээр цөөн боловч өндөр сэтгэл ханамжтай буцах аялагчдыг татаж, 2030 он гэхэд таван одтой аялал жуулчлалын сүлжээг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Address

Park Place Office 7th Floor, Chinggis Khaan Avenue/24
Ulaanbaatar
14200

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97611315144

Alerts

Be the first to know and let us send you an email when Bodi Group posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Bodi Group:

Share