ГОЛДЕН ХИЛЛ ПАРТНЕРС ББСБ

ГОЛДЕН ХИЛЛ ПАРТНЕРС ББСБ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ГОЛДЕН ХИЛЛ ПАРТНЕРС ББСБ, Financial service, Sukhbaatar district, 1-r khoroo Chinggis Avenue 13, The landmark office, Ulaanbaatar.

21/08/2025

Мэдээлэл авах, холбоо барих ажилтнуудын утас шинэчлэгдлээ. Ажилтнуудын утас: 99105245, 91310044

23/07/2025

🔵Голден Хилл Партнерс ББСБ ХХК 6, 12 сарын хугацаатай өндөр үр шим бүхий итгэлцэл шинээр гаргалаа
🌐| www.moneymarket.mn
✉️| [email protected]

08/07/2025

НИЙТ МЭДЭЭЛЭХ ҮҮРЭГТЭЙ ЭТГЭЭДИЙН АНХААРАЛД

✅ “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам”-ын дагуу нийт мэдээлэх үүрэгтэй этгээдээс жил бүрийн 01 сарын 20-н болон 07 сарын 10-ны өдрийн дотор “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга”-ыг цахим хэлбэрээр авч байна. Тус эрсдэлийн үнэлгээний асуулгыг ирүүлэхгүй байх, алдаатай, дутуу, худал бөглөх, хугацаа хоцроож ирүүлэх зэрэг нь тухайн мэдээлэх үүрэгтэй этгээдийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл өндөр гэж үзэх үндэслэл болно. Ингэснээр тухайн этгээдэд өндөржүүлсэн хяналтыг хэрэгжүүлж, газар дээрх шалгалтын давтамжийг нэмэгдүүлэх, хугацаатай үүрэг даалгавар оногдуулах төдийгүй цаашлаад, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг захиргааны арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх үндэслэл болдог. Асуулгыг дээрх журамд заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд нөхөж ирүүлэх боломжгүй тул мэдээлэх үүрэгтэй этгээд та бүхэн 2025 оны эхний хагас жилийн эрсдэлийн үнэлгээний асуулгыг холбоосоор татан авч 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөж ирүүлнэ үү.
https://www.frc.mn/ #/view/9171
| |

15/01/2025
24/10/2024

Улаанбаатар хотод арваннэгдүгээр сарын 8-наас тээврийн хэрэгсэлд улсын дугаар шинээр олгохыг хязгаарлахаа мэдэгдээд буй.

27/10/2023

Талархлаа Интеллижент Финанс / ifinance😊😊😊
Цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсье ✨✨✨

20/09/2023

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДУГААР ХАДГАЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЛЭЭ

✅ Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 90 хүртэл хоногоор хадгалдаг боллоо.

✅ Иргэн, хуулийн этгээд та өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хадгалуулаад, дараагийн тээврийн хэрэгсэл дээрээ авч ашиглах боломж бүрдлээ.


Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай

20/09/2023
06/09/2023

ИТГЭЛЦЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

✅ Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн эрхлэх итгэлцлийн үйлчилгээний нөхцөл, шаардлагыг тодорхойлж, оролцогч талуудын эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн хоорондын харилцааг зохицуулах зорилгоор “Итгэлцлийн үйлчилгээний журам”-ыг шинэчлэн баталлаа. Итгэлцлийн үйлчилгээ нь бусдын хөрөнгийг тодорхой хугацаанд удирдах, ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагаа байдгаараа онцлогтой. Иймд эрсдэл даах болон санхүү, төлбөрийн чадвар бүхий банк бус санхүүгийн байгууллагууд энэ үйлчилгээг олон нийтэд хүргэх тул эдгээр байгууллагын тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг нэмэгдүүлж баталлаа.

✅ Мөн хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын нийтэд санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийг үнэт цаасны бүртгэлд бүртгэсэн бол нэг компанийн нэмж гаргаж буй үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрч бүртгэлээ. Түүнчлэн нэг компанийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэхийн зэрэгцээ гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нэг компанид, мөн нэг компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн юм.

✅ Банк бус санхүүгийн факторингийн үйлчилгээ эрхлэх болон банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид нэмж олгохоор, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр нэг компанийг бүртгэхээр, мөн нэг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд орох өөрчлөлтийг бүртгэхээр тус тус шийдвэрлэв.

✅ Харин үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дөрвөн компанид, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг иргэнд олгохоор тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.
http://www.frc.mn/ #/view/3882

18/08/2023

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ХОЁРДУГААР УЛИРЛЫН ТОЙМ ГАРЛАА

✅ Санхүүгийн салбарын хоёрдугаар улирлын тойм гарлаа. Энэхүү тойм нийт есөн бүлэгтэй ба бүлэг тус бүр салбарын төлөв, хүртээмжийн үзүүлэлт, бүтээгдэхүүн үйлчилгээ, ашигт ажиллагаа, тогтвортой байдал, бодлого зохицуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл багтсан. Мөн хөрөнгийн зах зээлийн хэсэгт уул уурхай гаралтай түүхий эдийн зах зээл /дуудлага арилжаа/-ийн тоон мэдээлэл, банк бус санхүүгийн салбарын хэсэгт ногоон зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээ түүнчлэн сэндбокс бүлгийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар тус тус шинэ мэдээлэл багтлаа.
http://www.frc.mn/ #/view/3782

Address

Sukhbaatar District, 1-r Khoroo Chinggis Avenue 13, The Landmark Office
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97677040202

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ГОЛДЕН ХИЛЛ ПАРТНЕРС ББСБ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ГОЛДЕН ХИЛЛ ПАРТНЕРС ББСБ:

Shortcuts

Share