“Евразиа Капитал холдинг ҮЦК” ХК нь 2008 оноос хойш брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улсын Хөрөнгийн бирж дээр (МХБ Код: SUN) бүртгэлтэй үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг цөөн компаниудын нэг юм. Мөн “Евразиа Капитал холдинг ҮЦК” ХК нь Монголын Хөрөнгийн Биржээс гадна Санхүүгийн Зохицуулах Хорооны хяналтад дор үйл
ажиллагаагаа явуулдаг нээлттэй хувьцаат компани болно.
Манай компани нь 2020 оноос үйл ажиллагааны чиглэлээ өргөтгөж, харилцагчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн Eurasia Capital Forex хэмээх маржин арилжааны үйлчилгээг зах зээлд шинээр нэвтрүүлж байна. Компанийн техникийн шийдлийг Швейцарийн Dukascopy Bank SA банк нийлүүлж байгаа бөгөөд уг банк нь Швейцарийн Санхүүгийн Зах Зээлийн Хяналтын Төв (FINMA)-ийн хяналтад дор банк болон брокерийн тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг.
Бид харилцагчийн захиалгыг Dukascopy Bank SA -н захиалгын санд нийлүүлдэг бөгөөд энэ захиалгын санд JP Morgan, Morgan Stanley, Deutsche Bank, Goldman Sachs гэх мэт дэлхийн топ 20 гаруй банк санхүүгийн байгууллагууд ханш нийлүүлдэг. Ингэснээр манай харилцагчид арилжааны захиалгын хамгийн сайн гүйцэтгэл, хамгийн бага хоцролт, хамгийн бага арилжааны шимтгэлээр арилжаанд оролцох боломжтой болсон.
Манай арилжааны платформыг веб, дэлгэцийн, гар утас, таблет зэрэг төхөөрөмж дээр эх хэл дээрээ ашиглах боломжтой. Ингэснээр манай харилцагчид биржийн бус буюу олон улсын OTC зах зээл дээр валют, түүхий эд, индекс, криптовалют, ETF, бонд, хувьцаа зэрэг 500 гаруй санхүүгийн бүтээгдэхүүнийг арилжаална. "Евразиа Капитал Холдинг ҮЦК" ХК -н удирдлагууд, брокер, дилер, шинжээчид нь дотоод, гадаадын нэр хүнд бүхий их дээд сургуулиудыг дүүргэсэн эрдмийн зэрэг цолтой , Монголын үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрхтэй, мэргэжлийн ёс зүйг чанд мөрдөн ажилладаг.