EpicVision Consulting

EpicVision Consulting Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from EpicVision Consulting, Financial service, Chingeltei district, 1 khoroo , Raashbulag tov, 401 toot, Ulaanbaatar.

Vision for everyone
Алсын харааг хүн бүрд

⭐️ Бизнес төсөл боловсруулна
⭐️ Бизнесийн үнэлгээ хийнэ
⭐️ Зах зээлийн судалгаа хийнэ
⭐️ Консепт судалгаа хийнэ
⭐️ Зээлийн материал бэлтгэнэ

📈 Бизнесээ дараагийн түвшинд гаргах цаг ирлээ!Хөрөнгө оруулагч, банк, санхүүжүүлэгчдэд таны бизнесийг ашигтай, ирээдүйтэ...
11/08/2025

📈 Бизнесээ дараагийн түвшинд гаргах цаг ирлээ!
Хөрөнгө оруулагч, банк, санхүүжүүлэгчдэд таны бизнесийг ашигтай, ирээдүйтэй гэдгийг нотлох шаардлага гарч байна уу?
💡 Яагаад бизнес төсөл хэрэгтэй вэ?
✅ Хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлнэ
✅ Зээл олгогчдын шаардлагыг хангана
✅ Ирээдүйн ашиг, зардлаа тооцоолно
✅ Зах зээлийн боломжоо тодорхой харуулна
👩🏻‍💻 Бид танд:
Түргэн шуурхай
Бодит тооцоо, судалгаатай
Мэргэжлийн түвшинд
Бизнес төсөл боловсруулж өгнө.
🤝 Бид хамтдаа таны бизнесийг бүтээж, удирдаж, өргөжүүлнэ!
📞 Холбогдох утас: 99684400, 89059292, 90995550
#Төсөл #төсөлавна #төсөлзарна #төслийнкомпани

ЖДҮ хөнгөлөлттэй зээл олголтын хүсэлт хүлээн авах хугацаа 5-р сарын 14 хүртэл сунгагдлаа. Та бүхэн яаралтай холбогдоно у...
22/04/2025

ЖДҮ хөнгөлөлттэй зээл олголтын хүсэлт хүлээн авах хугацаа 5-р сарын 14 хүртэл сунгагдлаа. Та бүхэн яаралтай холбогдоно уу 90995550, 99864400

🐍 Та бүхэнд ирж буй XVII жарны "Элдэв Эрдэнэт" хэмээх модон МОГОЙ жилийн сар шинийн баярын мэнд дэвшүүлье. Сар шинэдээ, ...
01/03/2025

🐍 Та бүхэнд ирж буй XVII жарны "Элдэв Эрдэнэт" хэмээх модон МОГОЙ жилийн сар шинийн баярын мэнд дэвшүүлье. Сар шинэдээ, Сайхан шинэлээрэй! 🐍

Төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар 2024 оноос хамтран хэрэгжүү...
19/02/2025

Төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар 2024 оноос хамтран хэрэгжүүлж эхэлсэн.

ХХААХҮ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн төслийн Удирдах хороог даргалж байгаа юм. Тэрбээр Удирдах хорооны хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Суурьшмал амьдрал зонхилох болсон өнөө үед монгол хүмүүсийн хоол, хүнсний төрөл, хэлбэр ихээхэн өөрчлөгдөн, эрүүл хооллолтыг чухалчлах болсон. Энэхүү хэрэгцээ шаардлагыг эрүүл, найдвартай хүнсний ногоогоор хангахад “Зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих МОН-SHEP төсөл” чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Төслийн хүрээнд нэвтрүүлэх SHEP аргачлал нь зах зээлийн хандлага, хэрэгцээ шаардлагыг ойлгож мэдсэн тариаланч өөрөө тарих таримлаа сонгож, ногооны чанар, ургац хураалтын хугацааг эртийн, дундын, оройн гэж төрөлжүүлэхэд суралцах юм. Өөрөөр хэлбэл, жижиг, дунд тариаланчид “Тариад зарах” бус “Зарахын тулд тарих” арга барилд шилжиж чадсанаар өрхийн ашиг орлогоо нэмэгдүүлэхэд хувь нэмэр болно гэж үзэж байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын баримталж буй хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний ногоо тариалагчдын борлуулалтын чадавхыг нэмэгдүүлэх бодлоготой нийцэж байна. ХХААХҮ-ийн яам, ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны уг төслийг үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлж, дотоодын хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж ажиллахыг уриалж байна” гэв.
VIA:https://mofa.gov.mn/news/TIME/67b4173745076e7ad179bc96?category=TIME&id=67b4173745076e7ad179bc96&fbclid=IwY2xjawIiad1leHRuA2FlbQIxMQABHbu3PgyYPcrxx6EmpjhVmCpcw-Az29k3NXWJ2HQN2xY-Ay1d_B3fj0i-gA_aem_bMHaORrlrB34jpjPYc0AgQ

ТӨВИЙН БҮСЭД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 2025 ОНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР ЧИГЛЭЛ БАТЛАГДАЖ ТӨСӨЛ ХҮЛ...
10/02/2025

ТӨВИЙН БҮСЭД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 2025 ОНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР ЧИГЛЭЛ БАТЛАГДАЖ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
✅ Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн зээлийн хүсэлт хүлээн авах үйл ажиллагаа 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхэллээ.
✅ ХХААХҮ-ийн Сайдын баталсан хөнгөлөлттэй зээл олгох Ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу хүлээн авах бөгөөд бичил ангилалд хамаарах жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн ирүүлсэн төслийг Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар сонгон шалгаруулна.
📅ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
👉 Эхлэх: 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн өглөөний ⏰08:30 цагаас
👉 Дуусах: 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн өглөөний ⏰08:30 цаг хүртэл
📧Төслийн материалыг зөвхөн www.sme.gov.mn цахимаар хүлээн авна.
👇Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл:
- Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт, Эргэлтийн хөрөнгө /40 хувиас хэтрэхгүй/
- Зээлийн хугацаа: 5 хүртэл жил
- Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар
- Зээлийн хүү : 5 хувь (жилийн)
📌 ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ЧИГЛЭЛ📌
✅Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хотоос орон нутагт шилжин үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, орон нутагт шилжсэн иргэнийг ажилд авсан үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж;
✅Импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
✅Экспортод чиглэсэн кластерын үйлдвэрлэл;
✅Баяжуулсан болон органик бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
✅Инновацийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх;
✅Хүнсний түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч;
✅Уул уурхайн ханган нийлүүлэлт;
✅Зам дагуух тохилог үйлчилгээг нэвтрүүлэх;
✅Цагаан алт хөдөлгөөн;
✅Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян;
✅Шинэ хоршоо хөдөлгөөн

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж, Рааш булаг төв, 4 давхар, 405 тоот 👩🏻‍💻Бид таны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бизнес төслийг түргэн шуурхай, бодит тооцоо судалгаатайгаар мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэнэ.
☎️Та дараах дугаараар холбогдож хамтын ажиллагаагаа эхлүүлээрэй.
+976 7223-7177, 99684400, 9911-7517

Иймэрхүү бодолтой ажилтнууд хэр их байна даа.
03/02/2025

Иймэрхүү бодолтой ажилтнууд хэр их байна даа.

ЗГ: Монголд бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлнэ-"Монголын төмөр зам" ТӨХК, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийг нэгтгэснэ...
22/01/2025

ЗГ: Монголд бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлнэ

-"Монголын төмөр зам" ТӨХК, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийг нэгтгэснээрээ чиг үүргийн давхардлыг бууруулж, орон тоог 30 хувь хүртэл цомхотгоно. Цаашдаа ийм бодитой тооцооллыг хийнэ. Сая "Эрчист Монгол" дээр уул уурхайн бус компаниудыг нэгтгэснээр одоо ТУЗ байгуулагдаж, олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалтыг хийгээд эхлэхээр цалин дээр гэхэд 11 тэрбум төгрөгийг хэмнэнэ. Цаашдаа тодорхой хэмнэлтийг тоогоор харуулж, танилцуулна. Цалин хөлс, урамшууллын тогтолцоог бид Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулиар 74 мэдээлэл ил болно. Энэ хүрээнд цалин хөлс нь ил болно. Дээрээс нь Баялгийн санд 270 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлээд байгаа компанийн захирлын цалин, гурван жил алдагдалтай ажилласан компанийн захиралтай адил цалин авч байна. Урамшуулал ашигт ажиллагаанд суурилна. Тэр нь олон нийтэд ил байна. Компаниуд жил бүр алдагдлаа бууруулж, хэмнэлт хийж байх ёстой.

Сайн жишигт тулгуурласан бизнес нөхөрлөлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Зөвшөөрөл нэртэй бичиг баримтуудыг цуцлах арга хэмжээг долоо хоног бүр шийдвэрлэнэ. Нийт 360 зөвшөөрөл батлагдсан боловч хууль нэмж баталсантай холбоотойгоор 400 гаруй болж нэмэгдсэн байна. Зарим бизнесийн үйл ажиллагааг зөвхөн мэдэгдэж, үйл ажиллагаа явуулдаг болно. Монголд бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлнэ.

Эх сурвалж : https://news.mn/r/2778230/

🤝Бид таны бизнесийг бүтээлцэж цаашид удирдан өргөжүүлэхэд тусална.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж, Рааш булаг төв, 4 давхар, 405 тоот 👩🏻‍💻Бид таны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бизнес төслийг түргэн шуурхай, бодит тооцоо судалгаатайгаар мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэнэ.

☎️Та дараах дугаараар холбогдож хамтын ажиллагаагаа эхлүүлээрэй.

+976 7223-7177, 9911-7517

🌐ДЭЛХИЙН БАНКНЫ МОНГОЛ🇲🇳 ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА✅Нийслэлийн Бизнес, инновацын газрын дарга Б....
20/01/2025

🌐ДЭЛХИЙН БАНКНЫ МОНГОЛ🇲🇳 ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

✅Нийслэлийн Бизнес, инновацын газрын дарга Б.Билгүүн 2025.01.17-ны өдөр “Дэлхийн банк”-ны Монгол дахь суурин төлөөлөгч Тэехюн Литэй уулзлаа.

✅Уулзалтаар Монгол улсад ЖДҮ болон стартап компаниудыг санхүүжүүлэх боломж, чадавхжуулах төсөл хөтөлбөрүүд, хууль эрх зүйн орчинд тулгарч буй бэрхшээлүүдийн талаар санал солилцсон юм.

✅НБИГ болон Дэлхийн Банк хамтран Улаанбаатар хотын жижиг, дунд үйлдвэр болон стартапын экосистемийн нэгдсэн судалгааг боловсруулах мөн Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх “Улаанбаатар Хандивлагчдын Уулзалт - 2025”-ыг зохион байгуулах тал дээр хамтран ажиллахаар болсон юм

Эх сурвалж : Нийслэлийн Бизнес инновацын газар

🤝Бид таны бизнесийг бүтээлцэж цаашид удирдан өргөжүүлэхэд тусална.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж, Рааш булаг төв, 4 давхар, 405 тоот 👩🏻‍💻Бид таны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бизнес төслийг түргэн шуурхай, бодит тооцоо судалгаатайгаар мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэнэ.

☎️Та дараах дугаараар холбогдож хамтын ажиллагаагаа эхлүүлээрэй.
+976 7223-7177, 9911-7517

Манай байгууллага монгол бичгээр ч мөн төсөл бичнэ. 🤝Бид таны бизнесийг бүтээлцэж цаашид удирдан өргөжүүлэхэд тусална.Ха...
17/01/2025

Манай байгууллага монгол бичгээр ч мөн төсөл бичнэ.

🤝Бид таны бизнесийг бүтээлцэж цаашид удирдан өргөжүүлэхэд тусална.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж, Рааш булаг төв, 4 давхар, 405 тоот 👩🏻‍💻Бид таны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бизнес төслийг түргэн шуурхай, бодит тооцоо судалгаатайгаар мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэнэ.

☎️Та дараах дугаараар холбогдож хамтын ажиллагаагаа эхлүүлээрэй.
+976 7223-7177, 9911-7517

17/01/2025

Бэлэн төсөл байна уу? Гээд асуугаад ороод ирэхэд манай багийн ажил хийх хүсэл унтардаг

Address

Chingeltei District, 1 Khoroo , Raashbulag Tov, 401 Toot
Ulaanbaatar
15031

Alerts

Be the first to know and let us send you an email when EpicVision Consulting posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share