Олон Улсын Хөрөнгийн зах зээл

Олон Улсын Хөрөнгийн зах зээл international stock market, forex market, penny stock

02/03/2016

Япончуудын цахилгаан хэрэгсэл дахин ашиглах тухай хууль

Эдийн засгийн өсөлтийн төлөөсөнд ихээхэн электрон хог, барилгын хаягдал гарсан. Япон улс байгалийн баялаг хомс хэдий ч цахилгаан бүтээгдэхүүнийг шинэчлэх, цаг үе солигдох нь нилээд түргэн учир их хэмжээний хог хаягдал үүсдэг. Тэгвэл энэ асуудлыг Япончууд хэрхэн шийдсэн бол? Япончууд “цахилгаан хэрэгсэл дахин ашиглах тухай хууль” хэрэгжүүлсэн. Тус хуулийн төсөлд зурагт, угаалгын машин, агааржуулагч, хөргөгч гэсэн 4 ангилалд багтах хаягдлыг үйлдвэрээс хураадаг болгож, дахин ашиглах боломжгүй эд ангийг тусад нь хариуцуулж ихээхэн үнэт металл гаргаж авах болжээ. Энэ бол Япончуудын “Хотын уул уурхай” хэмээх ухагдахуун. 2008 онд зарласан Японы Бодис материалын судалгааны төвийн мэдээгээр Японд хотын уул уурхайд “булагдсан” төрөл бүрийн металлын хэмжээ дэлхийд ч эхний байруудад орохоор байдаг ажээ. Даян дэлхийд төрөл бүрийн баялгийн булаатай нөөцөөс Японы хотын уул уурхайн эзлэх хувийн жинг үзвэл Японы алт, мөнгө, индий, хар тугалга хэмээх 4 гол металлын нөөц даруй дэлхийд тэргүүн байр эзэлдэг. Мөн зэс дэлхийд аман хүзүү, цагаан алт гуравт, ванади ба хром дөрөвт, молибден ба цайр тавд оржээ. Тус хуулийн төсөл байгалийн баялгийн асуудал төдийгүй ажилгүйчүүдийн асуудлыг шийдэхэд ч хувь нэмэр оруулсан. Тухайлбал нэгэн цахилгаан бараа үйлдвэрлэгч байгууллага ажилчдынхаа 20 хувийг орон тооны цомхотголоор халлаа ч гэсэн халагдсан хүмүүс шинээр хөгжиж буй электрон хэрэгсэл хураах ажил эрхлэх боломжтой. Уг хуулийг хэрэгжүүлж амжилт олсон Япончууд автомашины үйлдвэрлэлд ч гэсэн “Автомашины эд анги дахин ашиглах тухай хууль” гаргахаар болов. Агуулга нь автомашин үйлдвэрлэдэг компани хаягдал машинаа хураан авч, баялгийг дахин ашиглахад оролцох үүрэгтэй болгох тухай хууль байв. Үүнаас гадна “Барилгын материалын хаягдал дахин ашиглах тухай хууль”-д барилгын талбайд хаягдсан цемент ,асфальт, тунадас, модон материал зэргийг 100 хувь ашиглах ёстой гэж заажээ.

“IMAX”-ИЙН ОРЛОГО 16 ХУВИАР НЭМЭГДЖЭЭЭнэ оны IV улиралд “IMAX” корпорацийн орлого 16 хувиар нэмэгдэж, 119.3 сая ам.долла...
25/02/2016

“IMAX”-ИЙН ОРЛОГО 16 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

Энэ оны IV улиралд “IMAX” корпорацийн орлого 16 хувиар нэмэгдэж, 119.3 сая ам.долларт хүрсэн байна. Өөрөөр хэлбэл нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээ нь 39 цент болжээ. Энэ нь шинжээчдийн таамгаас бага зэрэг дутсан үзүүлэлт болсон байна. Өнгөрсөн улиралд тус компанийн хувьцаа 10 орчим хувиар унаж, 29 ам.доллар болсон бол санхүүгийн тайлангийн мэдээллийн дараа 27 ам.доллар болж буурчээ. Дашрамд дурдахад өргөн, нумарсан дэлгэцээрээ алдартай “IMAX”-ийн сүлжээг Монголд оруулж ирэх эрхийг “Өргөө” кино театр аваад байгаа юм. Энэ оны II улиралд “IMAX” театр Шангри-Ла төвд нээгдэх ажээ. Харин “IMAX”-ийн хоёр дахь салбарыг 2017 онд “Өргөө 1” кино театрын өргөтгөлд оруулахаар ажиллаж байгаа талаар “Өргөө” кино театраас мэдээллээ.

FOREX яаг одоо
25/02/2016

FOREX яаг одоо

ШИН ХАЙМИН: МОНГОЛ УЛС, БНХАУ ХАРИЛЦАН АШИГТАЙ, ХАМТЫН ХӨГЖЛИЙГ ЧУХАЛЧЛАХ ХЭРЭГТЭЙБНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгө...
25/02/2016

ШИН ХАЙМИН: МОНГОЛ УЛС, БНХАУ ХАРИЛЦАН АШИГТАЙ, ХАМТЫН ХӨГЖЛИЙГ ЧУХАЛЧЛАХ ХЭРЭГТЭЙ

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин БНХАУ, Монгол Улсын харилцааны асуудлаар Тэрбээр "Хоёр улс харилцан ашигтай, хамтын хөгжлийг чухалчлах хэрэгтэй". Хоёр улс "Улс төрийн харилцан итгэлцэл", "Эдийн засгийн хамтын ажиллагаа", "Хүмүүнлэгийн харилцаа, солилцоо" зэрэг гурван чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлж байгаа юм. Эдийн засгийн хувьд хоёр улс “Эрдэс баялгийн хайгуул, дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүүгийн хамтын ажиллагаа" гэсэн гурван асуудлыг нэгтгэн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чухал тохиролцоонд хүрээд байгаа гэдгийг онцоллоо.

АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ГЭРЭЭНИЙ ҮНЭЭС ТООЦНОЗах зээлийн хүнд байдалтай уялдуулан нүүрсний роялтийг гэр...
25/02/2016

АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ГЭРЭЭНИЙ ҮНЭЭС ТООЦНО

Зах зээлийн хүнд байдалтай уялдуулан нүүрсний роялтийг гэрээний үнээс тооцож авах шийдвэрийг Засгийн газар гаргасан байна. Мөн гаалийн бүрдүүлэлтийн хураамжийг гурав дахин бууруулж, 500 төгрөг болгосон гэж. Ингэснээр роялти болон гаалийн хураамжаас улсын төсөвт төвлөрөх хөрөнгийн хэмжээ буурах ч компаниудад ирэх дарамт багасан, бусад татварын орлого нэмэгдэх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ. Энэхүү шийдвэрээс өмнө нүүрсний роялти буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг жишиг үнээр тооцон авдаг байсан юм. Харин жишиг үнийг тооцохдоо БНХАУ-ын далайн эргийн боомтуудын ханшийг дундажлан тооцдог байсан учир дотоодын компаниудын үнээс хавьгүй өндөр гарч байжээ. Харин шинэ шийдвэрээр компаниуд тайлангаа тогтсон хугацаанд гаргаагүй тохиолдолд роялтиг жишиг үнээр тооцохоор болсон байна.

22/02/2016

Санхүү бол мөнгийг удирдах ухаан,
Мөнгийг удирдах урлаг юм. Л.Ж.Житман

БИЗНЕС ЭРХЛЭГЧИД АЖЛЫН ЦАГИЙНХАА 50 %, ХӨРӨНГӨНИЙХӨӨ 25 %-Г ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД ЗАРЦУУЛДАГНийт бизнес эрхлэгчид бизнесийн о...
22/02/2016

БИЗНЕС ЭРХЛЭГЧИД АЖЛЫН ЦАГИЙНХАА 50 %, ХӨРӨНГӨНИЙХӨӨ 25 %-Г ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД ЗАРЦУУЛДАГ
Нийт бизнес эрхлэгчид бизнесийн орчин, нөхцөлд сэтгэл хангалуун бус байна. Энэ дунд татварын хэмжээ, зээл авах боломж, зөвшөөрөл, лицензийн асуудал, өрсөлдөөн, ажиллах хүчний чадвар зэрэг хүчин зүйлс бизнесийн үйл ажиллагаагаа явуулахад тулгарч байгаа голлох бэрхшээлд тооцогдож байгаа юм.. Мөн бизнес эрхлэгчид ажлын цагийнхаа 50 хувийг, нийт хөрөнгийнхөө 25 хувийг лиценз, зөвшөөрөл бүтээхэд ямар нэгэн байдлаар зарцуулдаг гэжээ.
Азийн сан Австралийн гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа "Монгол улсад ил тод байдлыг бэхжүүлэх нь" төслийнхөө хүрээнд бизнес эрхлэгчдийн авилгын талаарх ойлголт, хандлага, нөхцөл байдал, бодит туршлага, шалтгааны талаарх судалгааг 2015 онд явуулжээ. Эдгээр судалгаанд нийтдээ 600 гаруй бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийг төлөөлж оролцсон юм. Ингээд энэ судалгааны үр дүнг сонсогч та бүхэнд хүргэж байна.

Яаг одоо
18/02/2016

Яаг одоо

ХОЛБООНЫ НӨӨЦИЙН БАНК ИНФЛЯЦИЙН ТӨЛВИЙГ БУУРУУЛЖ БОЛЗОШГҮЙ БАЙНААНУ-ын Холбооны Нөөцийн банкны удирдлага энэ оны эдийн з...
18/02/2016

ХОЛБООНЫ НӨӨЦИЙН БАНК ИНФЛЯЦИЙН ТӨЛВИЙГ БУУРУУЛЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА
АНУ-ын Холбооны Нөөцийн банкны удирдлага энэ оны эдийн засгийн өсөлт, инфляцийн төлвийг бууруулж болзошгүй байна. Лхагва гарагт танилцуулсан "Холбооны нээлттэй зах зээлийн хороо"-ны хурлын тэмдэглэлд тусгаснаар хэд хэдэн хүчин зүйлийн улмаас энэ оны АНУ-ын эдийн засгийн өсөлт 4 хувьд хүрэхгүй байж мэдэхээр байгаа аж. Нэгдүгээр сарын хурлын тэмдэглэлд "Энэхүү удаашрал нь хөгжиж буй зах зээлийн санхүүгийн зах зээлийг сулруулж, Канад Мексик зэрэг АНУ-ын худалдааны чухал түншид дарамт үзүүлэх аюултай " гэж тусгажээ. Хөрөнгийн биржийн уналт мөнгөний бодлогыг чангатгасантай дүйцэхүйц үр дүн дагуулна. Тиймээс бодлогын хүүг ойрын хугацаанд нэмэх шаардлагагүй байж магадгүй” юм.

“ASTON MARTIN" БНХАУ-ЫН “LEECO”-ТОЙ ХАМТАРЧ “RAPIDE” ЗАГВАРАА ГАРГАНАХудалдаанд гаргах төлөвлөгөөтэй байна. Эх сурвалжий...
18/02/2016

“ASTON MARTIN" БНХАУ-ЫН “LEECO”-ТОЙ ХАМТАРЧ “RAPIDE” ЗАГВАРАА ГАРГАНА
Худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байна. Эх сурвалжийн мэдээлснээр “LeEco” компани “Aston Martin”-ийн Англи дахь үйлдвэрт цахилгаан автомашины цэнэг хураагуур, эрчим хүч дамжуулах эд анги нийлүүлэх юм. Тус компанийн зүгээс "Цэвэр цахилгаан хөдөлгүүрт загвар нь тус брэндийн өнгөрсөн оны борлуулалтыг хоёр дахин өсгөж, 7500 ширхэг давуулах төлөвлөгөөний нэг хэсэг" гэж мэдэгдсэн байна. “Aston Martin” брэнд 2010 оноос хойш алдагдалтай ажиллаж байгаа аж. Байгаль орчны хууль чангарч, “Tesla”, “Toyota” зэрэг компаниуд цахилгаан автомашины үйлдвэрлэлээ эрчимжүүлснээр спорт машин үйлдвэрлэгчид цахилгаан хөдөлгүүрт загварт анхаарах болсон юм.

ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ НЭГДҮГЭЭР САРД 528.3 САЯ АМ.ДОЛЛАР БОЛЖ, БУУРЛААМонгол Улс энэ оны нэгдүгээр сард дэлхийн...
18/02/2016

ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ НЭГДҮГЭЭР САРД 528.3 САЯ АМ.ДОЛЛАР БОЛЖ, БУУРЛАА

Монгол Улс энэ оны нэгдүгээр сард дэлхийн 147 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 528.3 сая ам.доллар болоод байгаа Монгол Улс 199.1 сая ам.долларын бүтээгдэхүүн импортоор авчээ. Энэ нь импортын хэмжээ 48.2 сая ам.доллараар буюу 19.5 хувиар буурсан үзүүлэлт болсон байна. Импортын хэмжээ сүүлийн нэг жил гаруйн хугацаанд бууралттай гарч байгаа нь Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл ашигтай.гарах суурь хүчин зүйл болж байна. Гадаад худалдааны тэнцэл нэгдүгээр сард 130 сая ам.долларын ашигтай гараад байгаа юм. Импортын бүтцийг харвал эрдэс бүтээгдэхүүний импорт 27.8 сая ам.доллар, үндсэн төмөрлөг бүтээгдэхүүнийх 8.3 сая ам.доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд ангийнх 5.2 сая ам.доллараар буурсан байна. Ийнхүү импортын талаас илүү хувийг буюу 53.2 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин тоног, төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт эзэлж байна. Өнгөрсөн 2015 оны эхний сард 16 сая ам.долларын автомашин гаднаас оруулсан бол энэ оны нэгдүгээр сард 16 сая 488.5 мянган ам.долларын үнийн дүнтэй байна. Импортын худалдан авалт хийгдсэн чиглэлээр авч үзвэл БНХАУ-аас нийт импортын 31 хувийг, Япон улсаас 10 хувийг, БНСУ-аас 6 хувийг авсан нь хамгийн их хэмжээ болж байна. Гэхдээ БНХАУ-аас авсан импорт жилийн өмнөхөөс нийт дүнгээрээ 23.5 хувиар буурсан.

2015 онд ажилгүйдлийн түвшин 0.6 хувиар нэмэгдэж, 8.3 хувьтай гарлаа.Өнгөрсөн сард 1000 орчим иргэн ажилд зуучлагдан орж...
17/02/2016

2015 онд ажилгүйдлийн түвшин 0.6 хувиар нэмэгдэж, 8.3 хувьтай гарлаа.
Өнгөрсөн сард 1000 орчим иргэн ажилд зуучлагдан оржээ.Судалгаанаас харахад Улаанбаатар хотод ажилгүйдлийн түвшин улсын дунджаас 1.5 хувиар дээгүүр байгаа бол хөдөө орон нутагт 2 хувиар доогуур байна. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэд эдийн засгийн идэвхтэй хүн амын 91 хувийг бүрдүүлж байна. Эдийн засгийн идэвхтэй хүн амыг хөдөлмөр эрхлэлтийн байдлаар нь ангилбал мал аж ахуй эрхлэгчдийн тоо нэмэгдсэн бол ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, цалин хөлстэй ажиллагсадын тоо буурсан байна.

Address

Энх тайваны өргөн чөлөө Peace Tower
Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Олон Улсын Хөрөнгийн зах зээл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share