20/08/2026
✨ ТАНЫ АМЖИЛТАД ХҮРЭХ ЭХНИЙ АЛХАМ...
“COGNITIVE UPGRADE 360” хөтөлбөрийн 8 дахь удаагийн сургалт өөрийгөө танин мэдэх, сэтгэл зүйгээ дэмжих, ажил амьдралынхаа зорилго, чиглэлийг тодорхойлох үнэ цэнтэй мэдлэг, шинэ санаагаар дүүрэн болж өнгөрлөө.
🤖 Энэ удаагийн зочин илтгэгчээр “INFINITE SOLUTION”-ийн Гүйцэтгэх захирал Б.Саруул оролцож, хиймэл оюуныг өдөр тутмын ажил, амьдралдаа хэрхэн зөв, үр дүнтэй ашиглах талаар сонирхолтой сургалт хүргэлээ. Тэрээр хэрэгцээгээ оновчтой тодорхойлж, ердөө гурван өгүүлбэрт багтаан үр дүнтэй промпт бичих аргачлал болон AI ашиглан бүтээмжээ нэмэгдүүлэх практик зөвлөмжүүдээс хуваалцсан юм.
🧠 Сэтгэл зүйч Г.Наранбаатар “Айдас бол бидний амьдралын нэг хэсэг” сэдвийн хүрээнд айдсаа хэрхэн зөвөөр хүлээн авч, түүнд үзүүлэх хариу үйлдлээ ухамсартайгаар сонгох тухай үнэ цэнтэй мэдлэг олголоо. Айдас биднийг хязгаарлах бус, өөрийгөө илүү сайн таньж, дараагийн түвшинд хүрэх боломж болдог гэдгийг онцолсон нь оролцогчдод шинэ өнцөг, урам зориг өгсөн юм.
🌱 Мөн үндсэн багш нар маань хувь хүний хөгжил бусдад болон хүрээлэн буй орчиндоо хэрхэн эергээр нөлөөлдөг тухай, “бүтэн хүн” байхын үнэ цэн, орчин үеийн бизнесийн чиг хандлага, ажил амьдралын тэнцвэр болон ирээдүйгээ зөв төлөвлөх арга замын талаар бодит туршлага, хэрэгжүүлэхүйц зөвлөгөөг хүргэлээ.
“COGNITIVE UPGRADE 360” бол зөвхөн нэг удаагийн сургалт бус — өөрийгөө танин мэдэж, сэтгэлгээгээ тэлж, амьдралынхаа дараагийн түвшинд хүрэх хөгжлийн аялал юм.
Төслийг санаачлагч:
Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны Дэд ерөнхийлөгч С.Отгонбат
Хамтран зохион байгуулагч:
БИЧИЛ ГЛОБУС ББСБ
Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо
📞Шуурхай зээлийн лавлах: 7000-2020
Эерэг өөрчлөлтийг түгээе | БИЧИЛ ГЛОБУС