16/09/2026
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ) болон Уур амьсгалын ногоон сан (УАНС) нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Санхүүгийн системийг ногооруулах” (GFS) хөтөлбөрийг эхлүүлж, усны үр ашигтай хэрэглээ, газрын тогтвортой менежмент, нөөцийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ногоон, шинэлэг шийдэлд хөрөнгө оруулахад өрх болон аж ахуй нэгжүүдийг дэмжиж байна.
Хөтөлбөрийг өнөөдөр албан ёсоор танилцуулж байгаа боловч GFS нь Монгол Улсад үйл ажиллагаагаа аль хэдийн эхлүүлээд байна. Энэ оны эхээр ЕСБХБ нь тус хөтөлбөрийн хүрээнд ХААН Банкинд 80 сая ам.долларын (69 сая евро) зээлийг нийт 170 сая ам.долларын (146 сая евро) санхүүжилтийн багцын нэг хэсэг болгон баталсан. Цаашид бусад санхүүгийн байгууллагууд ч GFS хөтөлбөрт нэгдэх төлөвтэй байна.
Шинэ хөтөлбөр нь төслүүдэд суурилсан уламжлалт ногоон зээлийн санхүүжилтээс илүү өргөн хүрээг хамарна. Тухайлбал, Монголын санхүүгийн байгууллагууд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг байгууллагын стратеги, засаглал болон эрсдэлийн удирдлагын салшгүй хэсэг болгон нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх бөгөөд ингэснээр ногоон санхүүжилт нь тусдаа бүтээгдэхүүн бус банкны үндсэн үйл ажиллагааны нэг хэсэг болох юм.
Энэхүү хөтөлбөр нь ЕСБХБ болон УАНС-ийн хамтаран 2018 онд байгуулагдсан Ногоон эдийн засгийн санхүүжилтийн хөтөлбөр (GEFF)-ийн хүрээнд бий болсон ололт, ахиц дэвшилд тулгуурлан үргэлжлүүлэн хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдөр нийт 225 сая ам.долларын санхүүжилтийн хүрээтэй хөтөлбөр болон өргөжөөд байна. ГЕФФ хөтөлбөр нь өнөөдрийг хүртэл Монголын эдийн засгийн олон салбарт хэрэгжсэн 330 гаруй дэд төслийг дэмжиж, эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж, сэргээгдэх эрчим хүч, нөөцийн үр ашигтай тоног төхөөрөмж зэрэг ногоон технологид хөрөнгө оруулах боломжийг бий болгосон. Үүний үр дүнд жил бүр ойролцоогоор 2 сая ГЖ эрчим хүч хэмнэж, 150,000 орчим тонн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулжээ.
Монгол Улс нь цаг агаарын эрс тэс нөхцөлтэй бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд өртөмхий орны нэг юм. Улсын эрчим хүчний тогтолцоо нүүрстөрөгчийн өндөр агууламжтай хэвээр байгаа бөгөөд эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтэц, байгалийн нөөцийн тогтвортой ашиглалтад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байна. GFS хөтөлбөр нь хүртээмжтэй, хөнгөлөлттэй уур амьсгалын санхүүжилтийг байгууллагын чадавх бэхжүүлэх арга хэмжээнүүдтэй хослуулснаар эдгээр асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ.
*
The European Bank for Reconstruction and Development (EBRD) and the Green Climate Fund (GCF) are encouraging more households and businesses in Mongolia to invest in green and innovative measures that promote the efficient use of water, sustainable land management and greater resource efficiency by launching a Greening Financial Systems (GFS) framework in the country’s capital Ulaanbaatar.
Although officially announced today, the GFS has already started operating in Mongolia. Earlier this year, the EBRD approved a loan of US$ 80 million (€ 69 million) to Khan Bank under the framework, as part of a wider US$ 170 million (€ 146 million) financing package. Other financial institutions are expected to join the GFS soon.
The new framework will move beyond traditional project-based green lending. It will help Mongolian financial institutions to make climate-related considerations an integral part of their strategy, governance and risk management – making green finance part of mainstream banking rather than a separate line of business.
It builds on the EBRD and GCF Green Economy Financing Facility (GEFF), established in 2018 and has since expanded into a US$225 million financing framework. The GEFF has so far supported more than 330 subprojects across various sectors of the Mongolian economy, giving access to greener technologies ranging from energy-efficient buildings to renewables and resource-efficient equipment. It helped to deliver annual energy savings of around 2 million gigajoules and reduced annual carbon emissions by almost 150,000 tonnes.
Mongolia is known for its extreme weather conditions and vulnerability to the negative impacts of climate change. Its energy system remains carbon-intensive, and needs substantial investment in energy efficiency, renewable energy, resilient infrastructure and the sustainable use of natural resources. The GFS will help to address these issues by combining affordable climate finance with institutional capacity building.