16/09/2025
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо болон Санхүүгийн зохицуулах хороотой хамтран Монгол Улсын санхүү, хөрөнгийн зах зээлийг олон улсад сурталчлан таниулах "Азийн Үнэт Цаасны Форум"-ын 30 дахь удаагийн чуулган болон “Mongolian Capital Market Connectivity 2025" арга хэмжээг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
ТАЛАРХЛЫН ЗАХИДАЛ
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо 30 жилийн ойн тохиож буй 2025 онд Санхүүгийн зохицуулах хороотой хамтран Азийн Үнэт Цаасны Форумын 30 дахь удаагийн Чуулганыг “Mongolian Capital Market Connectivity 2025 арга хэмжээгээр өргөжүүлэн 9 дүгээр сарын 11–13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Монгол Улсын санхүү, хөрөнгийн зах зээлийг олон улсад сурталчлах энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсэн бүхий л байгууллага, мэргэжилтнүүддээ Холбооны удирдлага, гишүүд, мэргэжилтнүүдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлж байна. Та бүхэн Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт татах, олон улсын зах зээлтэй холбогдох маш том боломжийг нээхэд хувь нэмрээ орууллаа.
Бодлогын түвшинд хамтран ажилласан Санхүүгийн Зохицуулах Хороо, Премьер хамтрагч Монголын Уул Уурхайн Корпораци, Khan Bank, Стратегийн хамтрагч Мандал Санхүүгийн Нэгдэл, Анд Глобал ХХК,
Арга хэмжээг зохион байгуулахад санхүүгийн болон үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн
“Монголын хөрөнгийн бирж” ХК, “Өлзий энд Ко ҮЦК” ХХК, “Райнос Инвестмэнт” ХХК, “ФинГэйт” ХХК, “Апекс Капитал ҮЦК” ХХК, “Голомт Капитал ҮЦК” ХХК, “Таванбогд Капитал ҮЦК” ХХК, “ТиДиБи Секюритис ҮЦК” ХХК, “Инвескор Капитал ҮЦК” ХХК, “Бидисек ҮЦК” ХК, “Сэндли ББСБ” ХХК, “ЭсЖиАйЭс” ХХК, “Балансед Грөүт менежмент” ХХК, Стандарт Инвестмент ҮЦК ХХК, Оканэ Тоши ХХК, Монголын Ипотекийн Корпораци ХХК, “Грант Торнтон Аудит” ХХК, “Люксвүүд Групп” ХХК, “Стор Пэй ББСБ” ХХК, “Булл Капитал ББСБ” ХХК, “Цэцэн Майнинг энд энержи” ХХК, “Берс Финанс ББСБ” ХХК, “Альфа Зон” ХХК, “Гэрэл Финанс ББСБ” ХХК, Очир Ундраа групп ХХК, Урбан бизнес Групп ХХК, Мандал Ресурс ХХК, Домог Импекс ХХК, Нетсэк ҮЦК ХХК, Үнэт Ассет менежмент ХХК, Үнэт Секюритиз ҮЦК ХХК, Монложистик Холдинг ХХК, Эрнст энд Янг Монголия ХХК, Тэнгэр Капитал ХХК, Мирае Ассет Монгол ХХК, Инса ХХК, ЭсЖи Капитал ХХК, Мастер Түншлэл ХХК, Дашням Партнерс ХХК, Очун ХХК, ХасБанк ХК.
Мөн медиа, маркетингийн хамтрагчид болох Y Brand, Tenger TV, Bloomberg TV Mongolia, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд, сайн дурын ажилчдадаа баярласнаа илэрхийлье. Амжилт хүсье
Хүндэтгэсэн,
Г. Энхбат
МҮЦАЭХ-ны Удирдах зөвлөлийн дарга