Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК
Call Directions Website Contact the business

Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК 🇲🇳✅Нийслэлийн хөгжил дэвшилд эерэг үр дүн цогцлоох төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийнэ

📍 УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭГДСЭН БОДЛОГООР ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ОНЦОЛЛОО.🇲🇳 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дэлхий...
30/10/2026

📍 УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭГДСЭН БОДЛОГООР ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ОНЦОЛЛОО.

🇲🇳 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн усны түншлэлийн байгууллагын дэлхийн усны элчид дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн уулзалтын үеэр Монгол Улс Ази, Номхон далайн бүсийн усны салбарт хөрөнгө оруулалт татах ажлыг манлайлах боломжийг хэлэлцэв.

📊Ерөнхий сайд усны хөрөнгө оруулалтыг үндэсний усны аюулгүй байдлыг хангах урт хугацааны нэгдсэн бодлоготой уялдуулах шаардлагатайг онцоллоо.
➡️Үүнд ундны усны аюулгүй байдал, усны нөөцийн судалгаа, гадаргын усны хуримтлал, экосистемийн сэргэлт болон санхүүжилтийн нэгдсэн механизм бүрдүүлэх асуудал багтаж байна.

💧Усны хүртээмж, аюулгүй байдал нь Улаанбаатар хотын тогтвортой хөгжил, иргэдийн амьдралын чанартай салшгүй холбоотой.
🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцсэн төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжийг дэмжин ажиллаж байна.

#УсныАюулгүйБайдал #ТогтвортойХөгжил

📍НОГООН ХӨГЖИЛ, ЦАХИЛГААН ТЭЭВЭР БОЛОН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСЛҮҮДИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ.🇲🇳🇰🇷 “Нийслэлийн өмчит Улаанбаата...
30/10/2026

📍НОГООН ХӨГЖИЛ, ЦАХИЛГААН ТЭЭВЭР БОЛОН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСЛҮҮДИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ.

🇲🇳🇰🇷 “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн удирдлагын баг БНСУ-ын Кёнсанбүг-ду мужийн “Ирээдүйн эрчим хүч, устөрөгчийн хэлтэс”, “CS Tech”, “KCP” компанийн төлөөлөлтэй дараагийн шатны уулзалт хийлээ.

🌱 Уулзалтаар цахилгаан автобус, угсралтын үйлдвэрлэл, цахилгаан такси, E-SUV зэрэг төслийн техник, эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалт болон санхүүжилтийн боломжийг хэлэлцэв.

➡️ Талууд төсөл тус бүрд тохирсон санхүүжилтийн загвар боловсруулах, техник болон санхүүгийн тооцооллыг нарийвчлан судлах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцлоо.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь ногоон шилжилтийг дэмжих төслүүдэд хөрөнгө оруулалт татах, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

#НогоонХөгжил #ЦахилгаанТээвэр #ЭрчимХүч #ХөрөнгөОруулалт
www.ubim.mn
----------------
📍 DISCUSSIONS HELD ON FINANCING GREEN DEVELOPMENT, ELECTRIC MOBILITY AND ENERGY PROJECTS

🇲🇳🇰🇷 The management team of UBIM held a follow up meeting with representatives of the Future Energy and Hydrogen Division of Gyeongsangbuk-do Province, as well as CS Tech and KCP.

🌱 The meeting focused on the technical and economic feasibility, investment requirements and financing opportunities for projects involving electric buses, bus assembly and manufacturing, electric taxis and E-SUVs.

➡️ The parties agreed to continue working together to develop financing models tailored to each project and to conduct more detailed technical and financial assessments.

🇲🇳✅ UBIM is working to attract investment for projects that support the green transition and to expand technological cooperation.

📍 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ | 2026.10.30📊Дотоод болон Олон Улсын зах зээлийн гол үзүүлэлтийг нэгтгэн хүргэж байна. 📈Мак...
30/10/2026

📍 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ | 2026.10.30

📊Дотоод болон Олон Улсын зах зээлийн гол үзүүлэлтийг нэгтгэн хүргэж байна.
📈Макро эдийн засаг
Монголбанкны бодлогын хүү 12.5 хувь байна. Инфляц улсын хэмжээнд 12.9 хувь, Улаанбаатар хотод 11.9 хувь, суурь инфляц 7.2 хувьтай гарчээ.
🇲🇳 Монголын хөрөнгийн бирж
ТОП-20 индекс 0.07 хувиар өсөж, 66,832.19 нэгжид хүрэв. Өдрийн нийт арилжааны дүн 2.48 тэрбум төгрөг, зах зээлийн үнэлгээ 17.04 их наяд төгрөг байлаа. Энгийн хувьцааны арилжаанд 47 компанийн 1,055,027 ширхэг хувьцаа арилжигдаж, 18 компанийн ханш өсөж, 25 компанийнх буурч, 4 компанийнх тогтвортой байв.
🌐 Олон Улсын хөрөнгийн зах зээл | 10.29-ний хаалт
Dow Jones 0.25, S&P 500 0.30, Nasdaq 1.37 хувиар буурсан бол FTSE 100 0.26, Nikkei 225 1.10 хувиар өсөж, Hang Seng 0.59 хувиар буурлаа.
🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь макро эдийн засаг, валютын ханш, Монголын хөрөнгийн биржийн арилжаа, түүхий эд болон Олон Улсын индексүүдийг нэг дороос харьцуулан харах боломжтой зах зээлийн мэдээллийн цахим хуудсыг хөгжүүлэн ажиллаж байна.

➡️ Тус цахим хуудаснаас тухайн өдрийн гол үзүүлэлтүүдээс гадна өмнөх үеийн зах зээлийн мэдээллийг дэлгэрэнгүй үзэх боломжтой.

👉 Дэлгэрэнгүй: https://ubim3medee.netlify.app/
www.ubim.mn
-----------------
📍 CAPITAL MARKET UPDATE | 30 OCTOBER 2026

📊 A roundup of key indicators from domestic and international markets.

📈 Macroeconomic indicators
The Bank of Mongolia’s policy rate stands at 12.5%. Inflation was 12.9% nationwide and 11.9% in Ulaanbaatar, while core inflation stood at 7.2%.

🇲🇳 Mongolian Stock Exchange
The TOP-20 Index rose 0.07% to 66,832.19 points. Daily trading value totaled MNT 2.48 billion, and market capitalization stood at MNT 17.04 trillion. A total of 1,055,027 ordinary shares of 47 companies were traded: 18 stocks gained, 25 declined, and 4 remained unchanged.

🌐 International equity markets | 29 October close
The Dow Jones, S&P 500, and Nasdaq fell by 0.25%, 0.30%, and 1.37%, respectively. The FTSE 100 rose 0.26% and the Nikkei 225 gained 1.10%, while the Hang Seng Index declined 0.59%.

🇲🇳✅ UBIM is developing a digital market information platform that brings together macroeconomic indicators, exchange rates, Mongolian Stock Exchange trading data, commodities, and international indices for convenient comparison.

➡️ The platform provides access to key indicators for the current day, as well as detailed market data from previous periods.

👉 Learn more: https://ubim3medee.netlify.app/

📍 МОНГОЛ УЛС СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ НӨӨЦӨӨ БОДИТ ТӨСӨЛ БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ.🇲🇳Монгол Улс нарны эрчим хүчний 700 г...
29/10/2026

📍 МОНГОЛ УЛС СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ НӨӨЦӨӨ БОДИТ ТӨСӨЛ БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ.

🇲🇳Монгол Улс нарны эрчим хүчний 700 гигаватт, салхины эрчим хүчний 400 гигаваттын техникийн нөөцтэй. Энэ нь өнөөгийн дотоодын эрчим хүчний хэрэглээнээс ойролцоогоор 300 дахин их боловч сэргээгдэх эх үүсвэр нийт цахилгаан үйлдвэрлэлийн 10 орчим хувийг бүрдүүлж байна.
🌏📊Дэлхийн Банкны тооцооллоор, эрчим хүчний сүлжээг шинэчлэх, хөрөнгө оруулалтад нийцсэн гэрээний нөхцөл бүрдүүлэх зэрэг шинэчлэлийг хэрэгжүүлснээр 230 сая орчим ам.долларын хувийн хөрөнгө оруулалт татаж, 1,700 орчим ажлын байр бий болгох боломжтой.
➡️Салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх эхний алхмууд хийгдэж байна. 2026 онд таван байршилд нийт 220 МВт-ын нарны станц, 135 МВт/440 МВт.цагийн батарей хуримтлуурын систем байгуулах төслүүдийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар шалгаруулжээ.
🇲🇳✅Нийслэлийн түвшинд “Нийлэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын 800 орчим өрхийг нарны эрчим хүч, цахилгаан халаалтын шийдэлд холбох төслийн ТЭЗҮ, санхүүжилтийн бүтцийг боловсруулж байна.

#СэргээгдэхЭрчимХүч #ЭрчимХүчнийШилжилт #НҮБХөгжлийнХөтөлбөр
www.ubim.mn
-----------------
MONGOLIA CAN TURN ITS RENEWABLE ENERGY POTENTIAL INTO VIABLE PROJECTS

🇲🇳 Mongolia has an estimated technical potential of 700 gigawatts of solar energy and 400 gigawatts of wind energy around 300 times the country’s current domestic energy consumption. Yet renewable sources account for only about 10% of total electricity generation.

🌏📊 According to estimates by the World Bank, reforms such as modernizing the power grid and establishing investment friendly contractual frameworks could attract approximately USD 230 million in private investment and create around 1,700 jobs.

➡️ Initial steps are under way to expand private sector participation in the renewable energy sector. In 2026, projects to build solar power plants with a combined capacity of 220 MW and battery energy storage systems totaling 135 MW/440 MWh across five locations were selected through competitive tenders.

🇲🇳✅ At the municipal level, UBIM is working with the United Nations Development Programme (UNDP) to develop the feasibility study and financing structure for a project that would connect around 800 ger area households to solar power and electric heating solutions.

📍 УЛААНБААТАР ХОТЫН 387 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!🇲🇳 Монголчуудын суурьшмал соёл иргэншлийн түүх олон мянган жилийн ...
29/10/2026

📍 УЛААНБААТАР ХОТЫН 387 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

🇲🇳 Монголчуудын суурьшмал соёл иргэншлийн түүх олон мянган жилийн тэртээгээс эхтэй. Харин Улаанбаатар хотын үүсэл түүхийг 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Анхдугаар Богд Жавзандамба хутагтаар өргөмжилж, орд өргөөг нь байгуулсан үеэс тооцдог. Энэхүү түүхэн хугацааг 1994 онд батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуульчлан баталгаажуулсан билээ.

🇲🇳✅Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж буй “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн хамт олноос Нийслэлчүүд та бүхэндээ хотынхоо 387 жилийн ойн баярын мэнд хүргэе!

#Улаанбаатар387 #НийслэлийнӨдөр #УлаанбаатарХот
www.ubim.mn
----------------
CONGRATULATIONS ON THE 387TH ANNIVERSARY OF ULAANBAATAR

🇲🇳 Mongolia’s history of settled civilization stretches back thousands of years. The history of Ulaanbaatar is traced to 1639, when Öndör Gegeen Zanabazar was enthroned as the First Bogd Jebtsundamba Khutuktu and his residence was established. This historical date was recognized in the 1994 Law on the Legal Status of the Capital City.

🇲🇳✅ The team at UBIM which contributes to the development and construction of the capital, extends its sincere congratulations to all residents of Ulaanbaatar on the 387th anniversary of the city.

📍УЛААНБААТАР, ХӨХ ХОТЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ШИНЭ ШАТАНД ГАРНА.🇲🇳 Улаанбаатар хот болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот ах дүү хот...
29/10/2026

📍УЛААНБААТАР, ХӨХ ХОТЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ШИНЭ ШАТАНД ГАРНА.

🇲🇳 Улаанбаатар хот болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот ах дүү хотын найрамдалт харилцаа тогтоосны 35 жилийн ойд зориулсан арга хэмжээний нээлт, эдийн засгийн танилцуулга уулзалт боллоо. ✅Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва оролцлоо.

➡️ Уулзалтын үеэр хоёр хотын үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, нийт 20 орчим тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

📊 Хоёр хотын бизнесийн түншлэл өргөжсөнөөр худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ боломж нээгдэж, хамтарсан үйл ажиллагааг санхүүжүүлэх эх үүсвэрийн боломж нэмэгдэх юм.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах, санхүүжилтийн шийдэл боловсруулах, шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

#УлаанбаатарХот #ХөхХот #ХамтынАжиллагаа
www.ubim.mn
---------------
ULAANBAATAR AND HUHE-HOT TO TAKE COOPERATION TO A NEW LEVEL

🇲🇳 The opening ceremony and economic briefing marking the 35th anniversary of the establishment of friendly sister-city relations between Ulaanbaatar and Huhe-hot, Inner Mongolia Autonomous Region of China, were held. Ulaanbaatar Mayor and Capital City Governor B. Purevdavaa attended the meeting.

➡️ During the meeting, manufacturers, businesspeople, and companies from the two cities signed memoranda of understanding and cooperation agreements valued at approximately MNT 20 billion in total.

📊 Expanded business ties between the two cities are expected to create new opportunities for trade and investment and broaden access to financing for joint initiatives.

🇲🇳✅ UBIM works to attract investment for the capital city’s development projects and programs, develop financing solutions, and mobilize the funding required.

📍САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ.🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежме...
28/10/2026

📍САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн сангийн менежер Т.Баянмөнх, бизнесийн шинжээч Б.Төгөлдөр нар “Санхүүгийн хэрэглэгчийн эрх хамгаалалт” сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо.
➡️Хэлэлцүүлэг Монголбанкны байранд болж, санхүүгийн салбарын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өрнөв.

✅Хэлэлцүүлгийн эхний хэсэгт хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, бодлого зохицуулалтын арга хэмжээ, даатгалын салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг танилцуулсан юм. Мөн санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээрх Олон Улсын туршлага, “Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийн төслийн талаар мэдээлэл өгч, холбогдох асуудлаар оролцогчид санал солилцлоо.

📊Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, мэдээлэлтэй сонголт хийх боломжийг бүрдүүлэх нь санхүүгийн салбарын итгэлцэл, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

#СанхүүгийнХэрэглэгчийнЭрх #ХөрөнгийнЗахЗээл #СанхүүгийнБоловсрол
www.ubim.mn
-----------------
DISCUSSION HELD ON THE PROTECTION OF FINANCIAL CONSUMERS’ RIGHTS

🇲🇳✅ T. Bayanmunkh, Fund Manager, and B. Tuguldur, Business Analyst at UBIM, participated in a discussion on financial consumer protection.

➡️ Held at the Bank of Mongolia, the discussion addressed the current state of consumer protection in the financial sector, key challenges, and measures to be taken going forward.

✅ The first session covered current conditions in the capital market, policy and regulatory measures, and developments and future trends in the insurance sector. Participants also heard about international experience in financial consumer protection and the draft Law on the Protection of Financial Consumers, and exchanged views on related issues.

📊 Protecting financial consumers’ rights and enabling them to make informed choices are essential to strengthening trust and stability in the financial sector.

📍САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛД ИЛ ТОД БАЙДАЛ, ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ЗОХИЦУУЛАЛТЫГ САЙЖРУУЛЖ БАЙНА.🇲🇳Санхүүгийн зах зэ...
28/10/2026

📍САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛД ИЛ ТОД БАЙДАЛ, ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ЗОХИЦУУЛАЛТЫГ САЙЖРУУЛЖ БАЙНА.

🇲🇳Санхүүгийн зах зээлд оролцогчдын хариуцлага, үйлчилгээний ил тод байдал, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нь зах зээлийн итгэлцэл, тогтвортой хөгжилд чухал нөлөөтэй. Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо ББСБ-ын зээлийн нөхцөлийг сайжруулах зохицуулалтуудыг хэрэгжүүлж байна.

📊ББСБ-ын сарын зээлийн хүүг Мөнгөн зээлийн бодлогын зөвлөлөөс тогтоосон 4.5 хувийн дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэж, зээл олгох болон зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах бүрд мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бодит цагт нийлүүлэхээр боллоо.

➡️Мөн зээлдэгчдэд нэмэлт зардал үүсгэдэг үйлчилгээний шимтгэл, хураамжийг хориглох чиглэлээр холбогдох журамд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК" ХХК нь үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулдаг компанийн хувьд санхүүгийн зах зээлийн ил тод байдал, хариуцлага, оролцогчдын итгэлцлийг чухалчилдаг. ББСБ-д хамаарах эдгээр зохицуулалт нь санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийгдэж буй салбарын шинэчлэлийн нэг хэсэг юм.

#СанхүүгийнЗахЗээл #ХэрэглэгчийнЭрхАшиг #ИлТодБайдал
www.ubim.mn
-----------------
📍 IMPROVING REGULATIONS TO PROMOTE TRANSPARENCY IN THE FINANCIAL MARKET AND PROTECT CONSUMER INTERESTS

🇲🇳 The accountability of financial market participants, transparent services and the protection of consumer interests are essential to building market confidence and supporting sustainable development. In this regard, the Financial Regulatory Commission is implementing measures to improve lending practices at non-bank financial institutions (NBFIs).

📊 Monthly interest rates on NBFI loans must not exceed the 4.5% cap set by the Money Lending Policy Council. NBFIs are also required to submit information to the Bank of Mongolia’s credit information database in real time whenever a loan is issued or credit information is updated.

➡️ Work is also underway to amend the relevant regulations to prohibit service fees and charges that create additional costs for borrowers.

🇲🇳✅ As a securities market participant, UBIM values transparency, accountability and trust across the financial market. These regulations for NBFIs form part of broader efforts to strengthen financial consumer protection.

📍БАГАНУУР ДҮҮРЭГТ 50 МВт-ЫН БАТАРЕЙ ХУРИМТЛУУРЫН ТӨСӨЛ 80 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА.🇲🇳Нийслэлийн Багануур дүүрэгт “ROX E...
27/10/2026

📍БАГАНУУР ДҮҮРЭГТ 50 МВт-ЫН БАТАРЕЙ ХУРИМТЛУУРЫН ТӨСӨЛ 80 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА.

🇲🇳Нийслэлийн Багануур дүүрэгт “ROX Energy Global” компанийн 60 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 50 МВт чадалтай, 200 МВт.цагийн багтаамжтай батарей хуримтлуурын төсөл хэрэгжиж байна.
✅Барилга угсралтын ажил энэ оны зургаа дугаар сард эхэлсэн бөгөөд төслийн гүйцэтгэл 80 хувьд хүрчээ. Хуримтлуурыг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Батарей хуримтлуур нь илүүдэл эрчим хүчийг нөөцөлж, шаардлагатай үед системд нийлүүлэх замаар эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг дэмжих ач холбогдолтой.
🇲🇳✅Эрчим хүчний салбарын томоохон төслүүдийн санхүүжилтийн шийдлийг боловсруулах чиглэлээр “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК мөн ажиллаж байна. Тухайлбал, ДЦС-5 төслийн хүрээнд Нийслэлийн санхүүжилтийн оролцоог “Нийслэл бонд”-оор татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг “Нийслэлийн хөгжлийн сан”-гаар дамжуулан төсөлд хөрөнгө оруулах бүтэцтэйгээр зохион байгуулж байна.

#БагануурДүүрэг #БатарейХуримтлуур #ЭрчимХүч #ДЦС5

📍 УСНЫ ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ “ЦЭНХЭР БОНДЫН УДИРДАМЖ” ТАНИЛЦУУЛАГДЛАА.🇲🇳 Санхүүгийн зохицуулах хорооноос ...
27/10/2026

📍 УСНЫ ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ “ЦЭНХЭР БОНДЫН УДИРДАМЖ” ТАНИЛЦУУЛАГДЛАА.

🇲🇳 Санхүүгийн зохицуулах хорооноос Монгол Улсын онцлогт нийцүүлэн боловсруулсан “Цэнхэр бонд гаргах удирдамж”-ийг олон нийтэд танилцууллаа. ✅Удирдамж нь усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах, цэнхэр санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх зорилготой.

📊 Мөн цэнхэр бондоор санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулах, үнэлэх, татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт болон үр нөлөөг тайлагнах үндсэн зарчмуудыг тодорхойлжээ. Энэ нь хөрөнгө оруулалтын ил тод, хариуцлагатай байдлыг бэхжүүлэхийн зэрэгцээ усны салбарын төслүүдэд санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

🇲🇳✅ Цэнхэр санхүүжилтийн чиглэлээр бүрдэж буй шинэ орчин нь "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийн хувьд усны менежментийн төслүүдийг урт хугацааны хөрөнгө оруулалтаар дэмжих боломжийг тэлж байна.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
www.ubim.mn
----------------
BLUE BOND ISSUANCE GUIDELINES TO FINANCE SUSTAINABLE WATER MANAGEMENT INTRODUCED

🇲🇳 The Financial Regulatory Commission has introduced the Guidelines for Issuing Blue Bonds, developed to reflect Mongolia’s specific context. The Guidelines aim to attract investment for projects and programmes focused on protecting, restoring and sustainably using water resources, and to support the development of the blue finance market.

📊 The Guidelines also set out key principles for selecting and assessing projects and programmes eligible for blue bond financing, as well as for reporting on the use and impact of the proceeds. This is expected to strengthen transparency and accountability in investment and expand financing opportunities for water sector projects.

🇲🇳✅ The emerging framework for blue finance creates broader opportunities for UBIM to support water management projects through long term investment.

Source: Financial Regulatory Commission of Mongolia

Address

Энхтайваны өргөн чөлөө
Ulaanbaatar
14200

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 07:30 - 17:30

Telephone

+97677171414

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК:

Shortcuts

Share

Nearby finance companies