29/10/2026
Хөрөнгийн зах зээлийг тэргүүлэгч андеррайтер Golomt Capital-н хамт олонд 5 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлсэнд чин сэтгэлээсээ баярлалаа! Цаашид олон амжилттай төсөл, хэлцэл дээр хамтран ажиллаж, хөрөнгийн зах зээлд хамтдаа үнэ цэн бүтээнэ гэдэгт итгэлтэй байна!
🎉 “Юү Эй Эф Ассет Менежмент” ХХК UAF-ийн 5 жилийн ойн баярын мэндийг хүргэе!
Хөрөнгийн зах зээлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалан, ил тод, хариуцлагатай хөрөнгө удирдлагын үйлчилгээг төлөвшүүлэхээр ажиллаж буй танай хамт олонд баяр хүргэе.
Цаашдын ажил үйлс нь улам бүр өргөжин тэлж, амжилт бүтээлээр дүүрэн байхыг Голомт Капитал ҮЦК-ийн хамт олны зүгээс хүсэн ерөөе. ✨
#5ЖилийнОй