Өлзий энд Ко капитал ҮЦК

Өлзий энд Ко капитал ҮЦК Хувьцаа | Бонд | Хөрөнгө оруулалт | Зөвлөх үйлчилгээ Өлзий энд Ко Капитал ҮЦК ХХК

Khan Bank зах зээлийн үнэлгээгээрээ 1 тэрбум ам.долларын босгыг давсанд халуун баяр хүргэе!🎉Жендэр бондын төсөлд хамтран...
23/09/2026

Khan Bank зах зээлийн үнэлгээгээрээ 1 тэрбум ам.долларын босгыг давсанд халуун баяр хүргэе!🎉

Жендэр бондын төсөлд хамтран ажилласан Өлзий энд Ко Капиталын хамт олны зүгээс та бүхний энэ амжилтад баяртай байна. Цаашдын ажилд нь улам их амжилт хүсье.👏🤝

📧Та хөрөнгийн зах зээлийн мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл доорх линкээр и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү.
🔗 https://tinyurl.com/fdchbjbt

📈Та өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын мэдээллийг доорх линкнээс хүлээн авна уу.
💰 https://forms.cloud.microsoft/r/qpvW9n3LbA

Үнэ цэнийг хамтдаа бүтээнэ / www.ucc.mn / 7777-6377

БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчууддаа Ургацын баярын мэнд хүргэе! Гэр бүл, дотнын хүмүүстэйгээ амар тайван, дурсамж ...
23/09/2026

БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчууддаа Ургацын баярын мэнд хүргэе! Гэр бүл, дотнын хүмүүстэйгээ амар тайван, дурсамж дүүрэн баярлаарай.

Манай хамт олны зүгээс та бүхэндээ зориулж эдгээр өдрүүдэд

📣“МӨНГӨӨ ӨСГӨХ БОЛОМЖ БҮГДЭД БИЙ” сэдэвт арга зүйн зөвлөгөө өгөх уулзалт, арга хэмжээ зохион байгуулах гэж байна.

📅 2026.09.25
🕚 11:00 цаг
📍 БНСУ, Сөүл хот, Ёнсан дүүрэг, Доксоодан-ро 95
대한민국 서울특별시 용산구 독서당로 95
📞 Холбоо барих: 010-2878-2249
📝 Бүртгүүлэх: https://forms.cloud.microsoft/r/u8aYZ87cbZ
📧 [email protected]
📰Та хөрөнгийн зах зээлийн мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл доорх линкээр и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү.
🔗 https://tinyurl.com/fdchbjb

📣“МӨНГӨӨ ӨСГӨХ БОЛОМЖ БҮГДЭД БИЙ” СЭДЭВТ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ УУЛЗАЛТ, АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНАБНСУ-д ажиллаж...
21/09/2026

📣“МӨНГӨӨ ӨСГӨХ БОЛОМЖ БҮГДЭД БИЙ” СЭДЭВТ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ УУЛЗАЛТ, АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол хүн бүрийн хөдөлмөрийн ард өнөөдрийн хичээл зүтгэлээ маргааш илүү тайван, илүү сонголттой амьдралын эхлэл болгох хүсэл байдаг. Таны олсон орлого зөвхөн өнөөдрийн хэрэглээ биш, зөв мэдээлэл, мэргэжлийн чиглүүлэгт тулгуурласан хөрөнгө оруулалтын шийдвэрээр ирээдүйн үнэ цэн болж чадна.

Өнөөдрийн хичээл зүтгэлээ маргаашийн илүү олон сонголт, илүү тайван амьдралын суурь болгохыг хүсэж буй хүн бүрийг урьж байна.

📅 2026.09.25
🕚 11:00 цаг
📍 БНСУ, Сөүл хот, Ёнсан дүүрэг, Доксоодан-ро 95
대한민국 서울특별시 용산구 독서당로 95
📞 Холбоо барих: 010-2878-2249
📝 Бүртгүүлэх: https://forms.cloud.microsoft/r/u8aYZ87cbZ
📧 [email protected]
📰Та хөрөнгийн зах зээлийн мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл доорх линкээр и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү.
🔗 https://tinyurl.com/fdchbjbt

📈 ДОТООД АРИЛЖААНЫ ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын нийт зах зээлийн үнэлгэ...
21/09/2026

📈 ДОТООД АРИЛЖААНЫ ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ

Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын нийт зах зээлийн үнэлгээ 16.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх долоо хоногоос 2.4%-иар нэмэгдэн, түүхэн дээд түвшнээ дахин шинэчиллээ.

ТОП 20 индекс 64,900.6 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 2.9%-иар өслөө.

⬆️ Хамгийн их өсөлттэй хувьцаа
“Худалдаа Хөгжлийн банк” ХК (TDB)-ийн хувьцааны ханш 21.8%-иар өсөж, 14,550 төгрөгт хүрлээ.

⬇️ Хамгийн их бууралттай хувьцаа
“Мандал Даатгал” ХК (MNDL)-ийн хувьцааны ханш 4.2%-иар буурч, 86.4 төгрөг боллоо.

💰 Арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн хувьцаа
“Хаан Банк” ХК (KHAN)-ийн хувьцаа долоо хоногийн хугацаанд нийт 823.0 сая төгрөгөөр арилжаалагдаж, арилжааны үнийн дүнгээр тэргүүллээ.

🌐 www.ucc.mn

📌Та хөрөнгийн зах зээлийн мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл доор линкээр мэйл хаягаа бүртгүүлнэ үү.
👇 https://tinyurl.com/fdchbjbt

📌Та өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын мэдээллийг доорх линкнээс хүлээн авна уу.
🔗https://forms.cloud.microsoft/r/qpvW9n3LbA

☎️ Бидэнтэй холбогдох утас: 7777-6377

БОНД ШИГ АСГАРСАН БОРООТОЙ ӨДРИЙН МЭНД! 🌧👀 Богц дотор юу нэмэгдсэн бол? 📌Та бондын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хү...
18/09/2026

БОНД ШИГ АСГАРСАН БОРООТОЙ ӨДРИЙН МЭНД! 🌧

👀 Богц дотор юу нэмэгдсэн бол?
📌Та бондын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 👇
🔗https://forms.cloud.microsoft/r/qpvW9n3LbA
🌐 www.ucc.mn
📌Та хөрөнгийн зах зээлийн мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл доорх линкээр и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү.
📧 https://tinyurl.com/fdchbjbt
☎️ Бидэнтэй холбогдох утас: 7777-6377

📣 МОНГОЛБАНК БОДЛОГЫН ХҮҮГ 12.5%-Д ХЭВЭЭР ХАДГАЛЛАА 🏦 Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2026 оны 9 дүгээр сарын 16,...
18/09/2026

📣 МОНГОЛБАНК БОДЛОГЫН ХҮҮГ 12.5%-Д ХЭВЭЭР ХАДГАЛЛАА

🏦 Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2026 оны 9 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдийн ээлжит хурлаар инфляц, эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Инфляц улсын хэмжээнд 12.5%, Улаанбаатар хотод 11.6% болж, өмнөх сараас бага зэрэг буурсан үзүүлэлттэй гарсан. Үүнд хүнсний үнийн өсөлт саарч хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдсэн нь голлон нөлөө үзүүлжээ.

Гэхдээ шатахууны үнэ, дэлхийн хүнсний үнэ, төсөв болон цалингийн өсөлтөөс шалтгаалан инфляц нэмэгдэх эрсдэлтэй байгаа талаар Монголбанк онцлов. Мөн төсвийн бодлого инфляцын цаашдын төлөвт өөрчлөлт оруулах эрсдэлтэй байгааг анхаарууллаа.
Эх сурвалж: Монголбанк

Та хөрөнгийн зах зээлийн мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл доорх линкээр и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү.
🔗 https://tinyurl.com/fdchbjbt

📈Та өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын мэдээллийг доорх линкнээс хүлээн авна уу.
💰 https://forms.cloud.microsoft/r/qpvW9n3LbA

🏦 ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САН БОДЛОГЫН ХҮҮГ 25 СУУРЬ НЭГЖЭЭР НЭМЭГДҮҮЛЛЭЭ АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (ХНС) 2026/09/16-ны хурла...
17/09/2026

🏦 ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САН БОДЛОГЫН ХҮҮГ 25 СУУРЬ НЭГЖЭЭР НЭМЭГДҮҮЛЛЭЭ

АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (ХНС) 2026/09/16-ны хурлаар бодлогын хүүгийн зорилтот хүрээг 25 суурь нэгжээр буюу 0.25%-иар нэмэгдүүлж, 3.75%~4.0%-ийн түвшинд хүргэлээ. Энэ нь 2023 оноос хойш бодлогын хүүг өсгөж буй анхны тохиолдол болж байна.

Эдийн засгийн идэвхжил тогтвортой, инфляц өндөр хэвээр байгаа нөхцөлд ХНС үнийн өсөлтийг 2%-ийн зорилтот түвшинд хүргэх зорилгоор мөнгөний бодлогын төлөвийг чангарууллаа. Бодлогын хүүгийн өсөлт нь зээлийн өртгийг нэмэгдүүлж, нийт эрэлтийн өсөлтийг сааруулах замаар инфляцын дарамтыг бууруулахад чиглэж байна.

Шинэчилсэн эдийн засгийн төсөөллөөр (SEP) 2026 оны эцэст бодлогын хүүгийн медиан төсөөлөл 4.1% болж, өмнөх төсөөлөл болох 3.8%-иас 0.3 нэгж хувиар буюу 30 суурь нэгжээр нэмэгдсэн байна. Ингэснээр оны эцэст бодлогын хүү дахин нэмэгдэх хүлээлт үүсгэж байна.
Эх сурвалж: АНУ-ын Холбооны Нөөцийн Сан

📧Та хөрөнгийн зах зээлийн мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл доорх линкээр и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү.
🔗 https://tinyurl.com/fdchbjbt

📈Та өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын мэдээллийг доорх линкнээс хүлээн авна уу.
💰 https://forms.cloud.microsoft/r/qpvW9n3LbA

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027 оны төсвийн төсөл болон дунд хугацааны төсвийн хүрээнд зарлагын огцом тэлэлт, төр...
17/09/2026

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027 оны төсвийн төсөл болон дунд хугацааны төсвийн хүрээнд зарлагын огцом тэлэлт, төрийн оролцооны өсөлт, өрийн эрсдэл нэмэгдэж байгааг анхаарууллаа.

Шинэчилсэн төсвийн хүрээгээр:
• Нэгдсэн төсвийн орлого — ₮41.3 их наяд
• Нийт зарлага — ₮43.6 их наяд буюу ДНБ-ий 37.8%
• Төсвийн алдагдал — ₮2.3 их наяд буюу ДНБ-ий 2.0%

Зөвлөлийн дүгнэлтээр төсвийн зарлагын ДНБ-д эзлэх 37.8% нь эдийн засгийн өсөлтийг хамгийн их дэмжих 27%-ийн түвшнээс 10.8 нэгж хувь, 2026–2030 оны үндсэн чиглэлийн 30%-ийн зорилтоос 7.8 нэгж хувиар өндөр байна. Мөн нийт зарлага 28.2%-иар өсөхөөр байгаа нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж үзжээ.

Үүнтэй зэрэгцэн Засгийн газрын өрийг ДНБ-ий 50%-д хүргэхээр тооцсон нь таван жилийн 45%-ийн шалгуураас давж байгаа бөгөөд төсвийн тусгай шаардлагыг сулруулах өөрчлөлт нь цаашид төсвийг хэт тэлэх эрсдэл бий болгож болзошгүйг Зөвлөл онцолсон байна.

Иймд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс төрийн оролцоог бууруулах, мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх, өрийн эрсдэлийг тооцох, төсвийн сахилга батыг хадгалах чиглэлээр зөвлөмж хүргүүлжээ.
Эх сурвалж: www.parliament.mn

📰Та хөрөнгийн зах зээлийн мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл доорх линкээр и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү.
🔗 https://tinyurl.com/fdchbjbt

📈Та өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын мэдээллийг доорх линкнээс хүлээн авна уу.
💰 https://forms.cloud.microsoft/r/qpvW9n3LbA

📣“МӨНГӨӨ ӨСГӨХ БОЛОМЖ БҮГДЭД БИЙ” СЭДЭВТ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ УУЛЗАЛТ, АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНАМонгол Улсад х...
16/09/2026

📣“МӨНГӨӨ ӨСГӨХ БОЛОМЖ БҮГДЭД БИЙ” СЭДЭВТ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ УУЛЗАЛТ, АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол Улсад хөрөнгийн зах зээлийн идэвхи нэмэгдэж, шинэ бонд, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд тогтмол гарч буй энэ үед БНСУ-д амьдарч буй Монголчууддаа зориулан хөрөнгө оруулалтын боломж, мөнгөн хөрөнгөө зөв удирдах талаар МЭРГЭЖЛИЙН, ОЙЛГОМЖТОЙ, БОДИТ мэдээлэл хүргэх уулзалт 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ЭСЯ-ны байранд зохион байгуулна.

Уулзалтаар 1072 хувьцааны талаарх мэдээлэл, мөн өөрийн орлогоо хөрөнгө оруулалтаар өсгөх боломжууд, бондын зах зээлийг хэрхэн ойлгох, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа анхаарах мэргэжлийн мэдээлэл, зөвлөгөө хүргэнэ.

БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол хүн бүрийн хөдөлмөрийн ард өнөөдрийн хичээл зүтгэлээ маргааш илүү тайван, илүү сонголттой амьдралын эхлэл болгох хүсэл байдаг. Таны олсон орлого зөвхөн өнөөдрийн хэрэглээ биш, зөв мэдээлэл, мэргэжлийн чиглүүлэгт тулгуурласан хөрөнгө оруулалтын шийдвэрээр ирээдүйн үнэ цэнэ болж чадна.

Өнөөдрийн хичээл зүтгэлээ маргаашийн илүү олон сонголт, илүү тайван амьдралын суурь болгохыг хүсэж буй хүн бүрийг урьж байна.

📅 2026.09.25
🕚 11:00 цаг
📍 БНСУ, Сөүл хот, Ёнсан дүүрэг, Доксоодан-ро 95
대한민국 서울특별시 용산구 독서당로 95
📞 Холбоо барих: 010-2878-2249
📝 Бүртгүүлэх: https://forms.cloud.microsoft/r/u8aYZ87cbZ
📧 [email protected]

📰Та хөрөнгийн зах зээлийн мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл доорх линкээр и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү.
🔗 https://tinyurl.com/fdchbjbt

📊 Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 24.7%-иар өслөө.2026 оны 8 дугаар сарын эцэст мөнгөний нийлүүлэлт ₮54.4 их наяд...
16/09/2026

📊 Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 24.7%-иар өслөө.

2026 оны 8 дугаар сарын эцэст мөнгөний нийлүүлэлт ₮54.4 их наяд хүрч, өмнөх оны мөн үеэс ₮10.8 их наяд буюу 24.7%-иар өсчээ.

Өсөлтөд:
💸 Төгрөгийн хадгаламж 24.9%-иар
🪙 Төгрөгийн харилцах 32.6%-иар
💱 Валютын харилцах 48.0%-иар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Тодруулбал, төгрөгийн хадгаламж 8 дугаар сарын эцэст ₮28.8 их наяд болж, өмнөх оны мөн үеэс 5.7 их наяд төгрөгөөр өссөн бол өмнөх сараас ₮16.4 тэрбум буюу 0.1%-иар буурсан байна. Харин валютын хадгаламж ₮5.0 их наяд болж, өмнөх оны мөн үеэс 8.2%-иар, өмнөх сараас 1.4%-иар буурсан аж.

Төгрөгийн хадгаламжийн 82.3% нь иргэдийн, 17.7% нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Мөнгөний нийлүүлэлтийн 25%-ийг гадаад цэвэр актив, 75%-ийг дотоод цэвэр актив бүрдүүлж байна. Гадаад цэвэр актив ₮13.6 их наяд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.2 дахин өссөн бол дотоод цэвэр актив ₮40.8 их наяд болж, өмнөх оны мөн үеэс 8.9%-иар нэмэгджээ.

💳 Нийт зээлийн үлдэгдэл 8 дугаар сарын эцэст ₮48.7 их наяд хүрч, өмнөх оны мөн үеэс 14.3%-иар, өмнөх сараас 1.0%-иар өсжээ.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн:
👥 59.4% — Иргэд
🏢 39.2% — Хувийн байгууллага
🏛️ 0.8% — Төрийн байгууллага
🏛️ 0.6% — Санхүүгийн болон бусад байгууллагын зээл тус тус эзэлж байна.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 92.2%-ийг хэвийн зээл, 2.5%-ийг анхаарал хандуулах зээл, 5.2%-ийг чанаргүй зээл эзэлж байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэвийн зээлийн үлдэгдэл 16.8%-иар өссөн бол анхаарал хандуулах зээл 36.3%-иар буурч, чанаргүй зээл 15.8%-иар өссөн аж.
Эх сурвалж: ҮСХ
📰Та хөрөнгийн зах зээлийн мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл доорх линкээр и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү.
🔗 https://tinyurl.com/fdchbjbt

📈Та өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын мэдээллийг доорх линкнээс хүлээн авна уу.
💰 https://forms.cloud.microsoft/r/qpvW9n3LbA

Address

Office 2506, City Tower, Sukhbaatar District
Ulaanbaatar
14200

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97677776377

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Өлзий энд Ко капитал ҮЦК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Өлзий энд Ко капитал ҮЦК:

Shortcuts

Share