Mandal Asset Management

Mandal Asset Management Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mandal Asset Management, Investment Management Company, Meru Tower 602, Ulaanbaatar.

Мандал Ассет Менежмент ХХК нь Монголын хамгийн том хөрөнгө удирдлагын компани бөгөөд одоогоор 100,000 хөрөнгө оруулагчийн 400 тэрбум төгрөгийг амжилттай удирдаж байна.

🥳🎆
22/12/2025

🥳🎆

Хөрөнгийн зах зээлийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Grand Bull Awards 2025” ёслолын арга хэмжээнээс Мандал Ассет Менежмент “Шилдэг хөрөнгө оруулалтын менежментийн ко...

Мандал Ассет Менежмент ХХК “Grand Bull Awards 2025”–аас ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИ шагналыг хүртэж М...
12/12/2025

Мандал Ассет Менежмент ХХК “Grand Bull Awards 2025”–аас ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИ шагналыг хүртэж Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд томоохон амжилтыг гаргалаа. 🎆

📈Энэ нь дан ганц шагнал бус Монголын хөрөнгө оруулалтын сангийн 90%-ийг дангаар бүрдүүлж буй манай хамт олны зүрх сэтгэл, ур ухаан, хичээл зүтгэл шингэсэн бахархам гавьяа ба хамгийн чухал нь ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД та бүхний минь бидэнд итгэх итгэл юм шүү.

🎊 Мандал Ассет Менежмент ХХК-ийн хамт олон, хөрөнгө оруулагчид болон Мандал Санхүүгийн Нэгдлийн нийт хамт олондоо ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ!👏

Бид илүү өндөрлөг рүү, илүү том амжилт руу хамтдаа урагшилсаар байх болно.🌄

МАНДАЛ ИРЭЭДҮЙН ӨСӨЛТ ХАМТЫН ХОС-ИЙН НЭГЖ ЭРХ ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ЗАР“Мандал ирээдүйн өсөлт хамтын ХОС” ХХК-ийн (цаашид ...
06/04/2023

МАНДАЛ ИРЭЭДҮЙН ӨСӨЛТ ХАМТЫН ХОС-ИЙН НЭГЖ ЭРХ ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ЗАР

“Мандал ирээдүйн өсөлт хамтын ХОС” ХХК-ийн (цаашид ХОС гэх)-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 3 сарын 10-ны өдрийн хурлаар “Нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хурал”-ыг 2023 оны 04 сарын 22-ны өдөр 11 цагаас цахим хэлбэрээр хуралдуулж саналыг https://www.investmentexpo.mn/ хаягаар авахаар шийдвэрлэсэн.

Хөрөнгө оруулагч таны бүртгэлтэй имэйл хаягт хурлын материал илгээсэн байгаа тул урьдчилан танилцах боломжтой.

Та урьдчилан санал өгөх бол саналын хуудсыг бөглөн өөрийн үйлчлүүлдэг брокер дилерийн компаниар дамжуулан эсвэл Улаанбаатар хот, Сүхбаатар, 1 дүгээр хороо, Меру оффисын 6 давхарт байрлах харилцагчийн төвд хүргүүлж болно.

Цахимаар урьдчилан өгөх бол https://www.investmentexpo.mn -д бүртгүүлж, саналаа өгөөрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://mandalasset.mn/

👇Мандал Ирээдүйн Өсөлт Хөрөнгө Оруулалтын Сангийн хөрөнгө оруулагч та "Мандал Ирээдүйн Өсөлт ХОС" нэртэй фэйсбүүк групп-...
17/02/2023

👇Мандал Ирээдүйн Өсөлт Хөрөнгө Оруулалтын Сангийн хөрөнгө оруулагч та "Мандал Ирээдүйн Өсөлт ХОС" нэртэй фэйсбүүк групп-дээ нэгдэн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

🔗https://bit.ly/ireeduin-usult-san

☎️Мэдээлэл авах бол: 7575 9911

 #БанкныЦуврал ХХБАНКНЫ IV УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН – ХХБанк эрсдэлийн сангаа бууруулж өндөр ашигтай ажиллаа- Худалдаа,...
31/01/2023

#БанкныЦуврал ХХБАНКНЫ IV УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН – ХХБанк эрсдэлийн сангаа бууруулж өндөр ашигтай ажиллаа

- Худалдаа, хөгжлийн банк системийн банкууд дундаасаа хамгийн сүүлд IPO хийх хүлээлттэй байна.

- Оны эцсээр цэвэр ашиг 228 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны үеэс 154% өслөө. 3-р улиралд байгуулаад байсан эрсдэлийн сангийн өндөр зардлаа 54 тэрбум төгрөгт хүргэж бууруулснаар ийм өндөр ашигтай ажиллажээ. Хөрөнгө оруулалтын өгөөж 21%-тай байна. Өөрөөр хэлбэл, та ХХБанкны хувьцааг авснаар ийм өгөөж хүртэх боломжтой гэсэн үг юм.

Мандал Ирээдүйн Өсөлт ХОС Төрийн банкны хувьцаа эзэмшигч боллоо. Бид банкнуудын дараагийн IPO-г дэмжиж ажиллах болно. Бусад банкнуудын тайланг нийтлэгдсэн даруйд санхүүгийн шинжилгээг та бүхэндээ танилцуулна.

 #БанкныЦуврал ХААН БАНКНЫ IV УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН – ХААН Банкны жилийн өгөөж 30% байна- Хамгийн сүүлийн үеийн байд...
30/01/2023

#БанкныЦуврал ХААН БАНКНЫ IV УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН – ХААН Банкны жилийн өгөөж 30% байна

- Хамгийн сүүлийн үеийн байдлаар системийн банкууд дундаас ХААН Банк IPO хийх зөвшөөрлөө Санхүүгийн Зохицуулах Хорооноос аваад байна. Тун удахгүй нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжихнээ.

- Оны эцсээр цэвэр ашиг 449 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны үеэс 54% өслөө. Энэ нь дотоодын банк, санхүүгийн салбар дахь хамгийн өндөр үзүүлэлт юм. Хөрөнгө оруулалтын өгөөж 30%-тай байна. Өөрөөр хэлбэл, та ХААН Банкны хувьцааг авснаар ийм өгөөж хүртэх боломжтой гэсэн үг юм.

Мандал Ирээдүйн Өсөлт ХОС Төрийн банкны хувьцаа эзэмшигч боллоо. Бид банкнуудын дараагийн IPO-г дэмжиж ажиллах болно. Бусад банкнуудын тайланг нийтлэгдсэн даруйд санхүүгийн шинжилгээг та бүхэндээ танилцуулна.

 #Зөвлөгөө Уоррен Баффетт жил бүр хөрөнгө оруулагчдадаа захидал бичдэг. Захидалд нь дараах санаа олон дахин давтагддаг а...
29/01/2023

#Зөвлөгөө Уоррен Баффетт жил бүр хөрөнгө оруулагчдадаа захидал бичдэг.

Захидалд нь дараах санаа олон дахин давтагддаг аж:

1. Хэн илүү урт хугацаанд хуримтлуулж, хэн урт хугацаанд хөрөнгө оруулж чадна. Тэр хөрөнгийн зах зээлийн хүчийг мэдэрнэ;

2. Хэзээ ч битгий мөнгө зээлж хөрөнгө оруулаарай;

3. Хамгийн уйтгартай компаниуд чинь явж явж хамгийн сайн хөрөнгө оруулалт болно. Өөрөөр хэлбэл гоё ганган маркетинг-д бүү авт;

4. Худалдан авч буй компанийнхаа удирдлагыг шинж. Хямралын үед компаниа амжилттай авч яваа баг, ямар ч үед амьд байхын шинж;

5. Урт хугацаанд оршин байх, чанартай бизнесийг сонго. Сайн баланс, сайн маржин гэх мэт;

6. Тууштай байдал чухал. Ухаантай хүмүүс хождоггүй. Тууштай хүмүүс л хождог;

7. Ахин дахин хөрөнгө оруулж болох өөрөөр хэлбэл ногдол ашгаа дахин хөрөнгө оруулаад байж болох бизнесийг сонго. Төсөл шиг бизнес огт хэрэггүй;


 #Зөвлөгөө Хөрөнгө оруулалтын эрсдлийг ерөнхийд нь дараах байдлаар ангилна.1. Бизнесийн эрсдэл2. Хүүгийн эрсдэл3. Зах зэ...
28/01/2023

#Зөвлөгөө Хөрөнгө оруулалтын эрсдлийг ерөнхийд нь дараах байдлаар ангилна.

1. Бизнесийн эрсдэл
2. Хүүгийн эрсдэл
3. Зах зээлийн эрсдэл
4. Инфляцийн эрсдэл

Хөрөнгө оруулалтын пирамидын дээд хэсэгт эрсдэл өндөртэй үүнийгээ дагаад өгөөж өндөртөй хөрөнгө оруулалтын хэрэгслүүд багтдаг бол суурь хэсэгт хамгийн эрсдэл багатай хэрэгслүүд багтана.

ТА https://mandalasset.mn линкээр орж бидэнтэй нэгд.
#МандалШинжээчид

 #БанкныЦуврал ХАСБАНКНЫ IV УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН – ХасБанкны өгөөж 24% байна- ХасБанк өмнөх оноос 446 тэрбум төгрөг...
27/01/2023

#БанкныЦуврал ХАСБАНКНЫ IV УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН – ХасБанкны өгөөж 24% байна

- ХасБанк өмнөх оноос 446 тэрбум төгрөгөөр, өмнөх улирлаас 384 тэрбум төгрөгөөр активаа нэмэгдүүлж, 3.9 их наяд төгрөгт хүргэлээ. Тус банкны чанаргүй зээлийн харьцаа салбартаа хамгийн бага буюу 3.9%-тай байна.

- ХасБанкны толгой компани болох Тэнгэр Санхүүгийн Нэгдэл группийн өөрчлөн байгуулалт хийж, ХасБанкнаас бусад охин компаниудаа шилжүүлснээр банкны IPO-н хүрээнд бэлтгэл ажлаа хангалаа (Дараах линкээр мэдээг унших боломжтой👉https://ikon.mn/n/2rb7 ). 2023 оны хавар IPO хийх хүлээлттэй байна.

- Оны эцсээр цэвэр ашиг 105 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны үеэс 68% өслөө. Энэ нь тус банкны сүүлийн жилүүдийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Хөрөнгө оруулалтын өгөөж 24%-тай байна. Өөрөөр хэлбэл, та Хасбанкны хувьцааг авснаар ийм өгөөж хүртэх боломжтой гэсэн үг юм.

Бусад банкнуудын тайланг нийтлэгдсэн даруйд санхүүгийн шинжилгээг та бүхэндээ танилцуулна.

МЭРГЭЖЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ТҮҮХКарлос Слим Хелу нь Мексикийн бизнесмен, хөрөнгө оруулагч, буяны үйлстэн юм.  2010-20...
27/01/2023

МЭРГЭЖЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ТҮҮХ

Карлос Слим Хелу нь Мексикийн бизнесмен, хөрөнгө оруулагч, буяны үйлстэн юм. 2010-2013 онд Слим Форбес бизнесийн сэтгүүлээс дэлхийн хамгийн баян хүнээр шалгарч байсан. 2022 оны 1-р сарын байдлаар тэрээр Bloomberg тэрбумтнуудын индексийн дэлхийн хамгийн баян арван таван хүний ​​жагсаалтад багтаж, 73.3 тэрбум долларын хөрөнгөөр Латин Америкийн хамгийн баян хүн болжээ. Түүний конгломерат Мексикийн хөрөнгийн биржийн 40%-ийг бүрдүүлдэг бол түүний цэвэр хөрөнгө Мексикийн дотоодын нийт бүтээгдэхүүний 6 орчим хувьтай тэнцэж байна.

Слим 1940 оны 1-р сарын 28-нд Мехико хотод Жулиан Слим Хаддад болон Линда Хелу Атта нарын гэр бүлд төржээ. Тэрээр багын л бизнесмен болохыг хүсдэг байсан тул ааваасаа бизнесийн хичээл авч, санхүү, менежмент, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж, санхүүгийн тайланг хэрхэн унших, санхүүгийн бүртгэлийг үнэн зөв хөтлөх мөн санхүүгийн тайлангийн ач холбогдлыг ааваараа заалгажээ.

11 настайдаа Слим засгийн газрын хадгаламжийн үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийсэн нь түүнд нийлмэл хүүгийн тухай ойлголтыг зааж өгсөн юм. Тэрээр эцэст нь хийсэн санхүүгийн болон бизнесийн бүх гүйлгээгээ хувийн дэвтэр болгон хадгалсан бөгөөд одоо хүртэл түүнд байдаг. 12 настайдаа тэрээр Мексикийн нэгэн банкны хувьцааны анхны худалдан авалтыг хийж 15 настайдаа Мексикийн хамгийн том банкны хувьцаа эзэмшигч болсон байдаг.

Слим барилгын инженер мэргэжилтэй байсан ч эдийн засагт сонирхолтой нэгэн байв. Тэрээр инженерийн мэргэжлээр төгссөнийхөө дараа Чилид эдийн засгийн чиглэлээр суралцсан. Түүний математикийн чадвар, шугаман програмчлалын мэдлэг нь түүнийг бизнесийн ертөнцөд, ялангуяа санхүүгийн тайлан унших давуу талтай болоход нь тусалсан гол хүчин зүйл байсан гэжээ.

ТА https://mandalasset.mn линкээр орж бидэнтэй нэгд.
#2
#ШилдэгХөрөнгөОруулагчид
#МандалынШинжээчид

Address

Meru Tower 602
Ulaanbaatar
14240

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97675759911

Alerts

Be the first to know and let us send you an email when Mandal Asset Management posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Mandal Asset Management:

Shortcuts

Share