Net Academy

Net Academy Санхүүгийн боловсролыг шэйрлье �

ЭНГИЙН БАС ОЙЛГОМЖТОЙ БАЙ!Дэлхийн хамгийн амжилттай яваа компаниудын захирлуудад бүгдэд нь нийтлэг нэг шинж байдаг. Тэд ...
22/09/2022

ЭНГИЙН БАС ОЙЛГОМЖТОЙ БАЙ!

Дэлхийн хамгийн амжилттай яваа компаниудын захирлуудад бүгдэд нь нийтлэг нэг шинж байдаг.

Тэд бүгд инженерүүд. Түүхэн дэх хамгийн өндөр ашигтай төхөөрөмжийг зохион бүтээсэн компани болох Research in Motion (RIM)-ийн захирал Майк Лазаридис бол тэдгээр инженерүүдийн нэг.

Тэрээр дөнгөж дөрөвхөн настайдаа лего тоглоомын блокуудыг ашиглан хөгжим тоглуулах хэрэгсэл бүтээж, өсвөр насандаа аливааг зохион бүтээх, шинээр хийх гэсэн олон зуун шинэ санаа гаргадаг хүүхэд байжээ. 1984 онд электроник инженерийн ангийн оюутан байхдаа анхны компаниа байгуулж байсан бөгөөд уг компанийг Майкын эцэг, эх болон Онтариагийн Засгийн газрын New Ventures Loan шинэ бизнесүүдэд зээл олгодог байгууллагаас санхүүжүүлснээр анх RIM байгуулагдсан түүхтэй. Ингээд RIM Хойд Америкийн хамгийн анхны утасгүй дата технологийн хөгжүүлэгч болсон юм. Утасгүй дижитал төхөөрөмжийн талаар судалгаа хийх явцдаа бизнесийн бүхий л салбарт ашиглагддаг компьютер, худалдааны автомат төхөөрөмжүүд болон кредит картаас тооцоо хийдэг утасгүй радио модемыг зохион бүтээсэн байдаг.

Хамгийн анхны Blackberry 1999 онд мэндэлж, хэрэглэгчид и-мэйлээ гэртээ харьж эсвэл ажил дээрээ интернэтэд орж байж шалгах биш харин гар утсаа ашиглан хэзээ ч, хаана ч шууд шалгах боломжтой болсон билээ. 2000 оны эхээр хэрэглээнд нэвтрээд жил ч болоогүй байхад томоохон компани, банкны менежерүүд, хөрөнгө оруулалтын шинжээч, эдийн засагчид, захирлууд зэрэг нийгэмд нэр хүндтэй, шинэ мэдээллийг цаг мөч тутамд авч байдаг хүмүүс бүгд Blackberry-ээр зэвсэглээд байлаа. Ийнхүү Blackberry InfoWorld сэтгүүлээс зарладаг тухайн жилийн оны шилдэг бүтээгдэхүүний шагналыг хүртсэн байдаг. Blackberry-г амжилт олоход хүргэсэн хоёр зүйл байсан нь хурдан энгийн qwerty товчлуур болон дэлгэц, и-мэйл хоёрын хооронд түргэн шилждэг flywheel байжээ. Байгуулагдсан цагаасаа бүхий л цаг үеийн туршид RIM бүтээгдэхүүний хөгжүүлэлт, дизайн, үйлдвэрлэл болон маркетингаараа харилцаа холбооны зах зээл дээрх тоглоомын дүрмийг үргэлж шинэ шатанд гаргаж, бүтээгдэхүүн шинэчлэлийн тал дээр тоолж баршгүй их шагналуудыг авч байсан. Blackberry-гийн энгийн, ойлгомжтой байдал нь яг адилхан зүйлийг санал болгож байсан бусад өрсөлдөгчдөөсөө хол тасрахад нь ихээхэн нөлөөлсөн байдаг.

Moral of the story: Энгийн, бас ойлгомжтой бай.

#Нэткапитал

Дэлхийн ТОП хөрөнгө оруулагч Peter Lynch-ийн үндсэн зарчмууд- Мэддэг зүйлээ мэддэг бай- Эдийн засаг, зээлийн хүүг урьдчи...
24/08/2022

Дэлхийн ТОП хөрөнгө оруулагч Peter Lynch-ийн үндсэн зарчмууд

- Мэддэг зүйлээ мэддэг бай
- Эдийн засаг, зээлийн хүүг урьдчилан таамаглах нь дэмий
- Сайн менежмент маш чухал- сайн бизнес худалдаж ав
- Худалдан авалт хийхээсээ өмнө та яагаад худалдан авч байгаадаа хариулт өг
- Санаа зовох зүйл үргэлж байдаг – Яг юунд санаа зовж байгаагаа мэд

Амьдралынхаа хэв маягт багахан өөрчлөлт оруулснаар та хэмнэлт хийж зорилгодоо хүрэх боломжтой.Ирээдүйд учирч болох гэнэт...
22/08/2022

Амьдралынхаа хэв маягт багахан өөрчлөлт оруулснаар та хэмнэлт хийж зорилгодоо хүрэх боломжтой.

Ирээдүйд учирч болох гэнэтийн санхүүгийн эрсдэлд бэлэн байх үүднээс хуримтлал үүсгэж эхлэх дараах 6 зөвлөгөөг хүргэж байна.

Таныг хөрөнгө оруулалтад хөтлөх 7 НОМыг санал болгож байна
17/08/2022

Таныг хөрөнгө оруулалтад хөтлөх 7 НОМыг санал болгож байна

Мөнгөө ухаалгаар зарцуулъя гэхээр нэг бол мөнгө дутаад, нэг бол ухаан дутаад гэх элэглэлийг та мэдэх л байх. Тэгвэл танд...
15/08/2022

Мөнгөө ухаалгаар зарцуулъя гэхээр нэг бол мөнгө дутаад, нэг бол ухаан дутаад гэх элэглэлийг та мэдэх л байх. Тэгвэл танд хувийн санхүүгээ зөв зохицуулахад туслах хэдхээн зөвлөгөөг хүргэж байна 😀

Дэлхийн хэмжээнд авч үзвэл, 2022 онд төв банкнуудын 90 орчим хувь ойрын ирээдүйд дижитал мөнгөн тэмдэгтийг эдийн засагт ...
10/08/2022

Дэлхийн хэмжээнд авч үзвэл, 2022 онд төв банкнуудын 90 орчим хувь ойрын ирээдүйд дижитал мөнгөн тэмдэгтийг эдийн засагт нэвтрүүлэх нь нэгэнт тодорхой болж, нийгмийн бүх салбарт томоохон хүлээлт үүсгээд байна.

EBay-ийн үүсгэн байгуулагч Pierre OmidyarТа eBay-ийн түүхэнд хамгийн анхны гүйлгээ хийгдсэн бүтээгдэхүүн юу болохыг мэдэ...
09/08/2022

EBay-ийн үүсгэн байгуулагч Pierre Omidyar

Та eBay-ийн түүхэнд хамгийн анхны гүйлгээ хийгдсэн бүтээгдэхүүн юу болохыг мэдэх үү?

Софтвейр инженерийн мэргэжилтэй Пьерр Омидьяр анх зөвхөн өөрийн хобби маягаар, онлайн дуудлага худалдаа зохион байгуулдаг сайт хийж байсан нь өнөөгийн бидний өргөн хэрэглэдэг eBay платформ юм. eBay нь дэлхийн хамгийн том онлайн зах бөгөөд интернэтийн бизнесийн эрин үед төрөн гарсан, одоо хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй хамгийн амжилттай компани гэсэн байр сууриа хадгалсаар яваа билээ.
Пьерр бүр бага байхаасаа л компьютер, технологи, компьютерын хардвейрийг сонирхож, компьютерыг хэрхэн яаж програмчлах талаар сонирхдог байв. Basic хэлийг сурсан тэрээр, сургуулийнхаа номын сангийн каталогийг компьютерт оруулах ажлыг цагийн 6 долларын цалинтайгаар хийдэг байсан нь түүний хамгийн анхны ажил байлаа.
Пьерр Macintosh-д программистаар ажиллаж, найзуудын хамтаар Ink Development Corporation-ыг байгуулж үзэг ашигладаг компьютерүүдэд зориулан программ бичих анхны Palm Pilot болж чадсан ч энэ нь түүний хүссэн хурдтай хөгжөөгүй тул бизнесийнхээ байг онлайн худалдааны чиглэл рүү онилжээ. Компани тэр дороо eShop нэртэй болов. Хэдийгээр 1990-ээд оны үед интернэт гэх ойлголт олон нийтийн дунд ид хүчээ авч байсан ч байсан ч хүмүүс интернетийг ашиглан электрон худалдаа хийх хэмжээнд хүрэхэд арай л хол байлаа. Ингээд Пьерр 1994 онд eShop-с гарсан ч тэнд хувь эзэмшдэг хэвээр үлдсэн. Түүний энэ алхам маш ухаалаг байсан нь, хоёр жилийн дараа eShop-ыг Microsoft худалдан авснаар тодорхой болжээ. Ийнхүү Пьерр 30 нас хүрэхээсээ өмнө саятан болсон юм.
Тэр интернэт бизнестэй ойр үлдэхийн тулд General Magic нэртэй мобайл харилцаа холбооны компанид ажилд оров. Эндээс л түүнд Auction-web буюу одоогийн eBay-ийнх нь санаа бүрэлдэж эхэлжээ. Пьеррын хүсэл дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүс вебд шууд холбогдож, бүх талууд үнэ ханшийн талаар яг ижил мэдээлэлтэйгээр худалдаа хийх боломж олгох байсан юм.
Пьерр eBay-ийн анхны кодыг ганц долоо хоногийн дотор л бичсэн гэдэг. Тэр сайт дээрээ категориудыг маш энгийн байдлаар үүсгэж эхэлсэн. Компьютерын хардвейр эд анги, софтвейр, хуучны эдлэл, ном, комикс сэтгүүлүүд гэх мэт. Удалгүй худалдан авагчид үүнийх нь дагуу бараануудаа санал болгож, үнэ хаялцуулж эхэлсэн. Сайтын хандалтыг нэмэгдүүлэхийн тулд элдэв сурталчилгаа, PR ашиглахын оронд онлайн группүүдэд өөрсдийн сайт байгуулагдсан тухай мэдээ хүргэдэг байв. Ингэснээр компьютерын гикүүд (computer geeks) мэдээллийг маш түргэн тарааж ямар ч зар сурталчилгааны зардалгүйгээр eBay дээр хангалттай тооны хүмүүс орж, гарч наймаа хийдэг болжээ.
1995 оны сүүлээр Пьерр сайтынхаа худалдаа бүрээс багахан хэмжээний хураамж авдаг байхаар бизнес моделийг нь өөрчлөв. Ингэснээр зардлуудаа санхүүжүүлэхээс гадна, цааш өргөжүүлэхэд хангалттай хэмжээний мөнгө олдог болжээ. Түүний бизнес үлгэрийн юм шиг хурдаар өсөж байсан тул 1997 онд анх удаа сурталчилгаа цацахаар болж, бизнесийнхээ логоны загварыг албан ёсоор гаргав. Тэрээр eBay компанийнхаа санхүүгийн ажилтан, ерөнхийлөгч, CEO, бүр ТУЗ-ын даргын албуудыг бүгдийг нь хавсарч, зэрэг хашиж байсан учраас ажлууд нь амжихгүй болж эхэлжээ. Ингээд тэрээр дороо туршлагатай удирдлагын багийг бүрдүүлж, Харвардын их сургуулийн Маргарет Витманыг ерөнхийлөгч болон CEO-ийн албан тушаалд авч, өөрөө ТУЗ-ын дарга хэвээр үлдэв. Тэд 1998 онд IPO хийж, асар их хэмжээний хөрөнгө оруулалт татаж чадсан бөгөөд үнэхээр гайхамшигтай үр дүнд хүрч, компанийг цаашид томрох боломжуудыг нээж өгсөн байдаг. Мэдээж энэ огцом өсөлт зүгээр сууж байхад ирээгүй билээ. EBay өөрсдийн үйлчилгээг тогтмол сайжруулж Skype болон Paypal төлбөрийн системийг худалдан авч, шинэ цэс нэмж хүссэн бараагаа шууд худалдан авах боломжийг нээх зэргээр сайжруулалтыг маш их хичээн хийсний үр дүнд өнөөдрийг хүрсэн билээ.

Moral of the story: Чаддаг зүйлээ ажил болго

2022 оны ТОП 10 алткойнХэрвээ та Криптовалют сонирхдог, хөрөнгө оруулалт хийхийг хүсдэг бол 2022 оны 7 сарын байдлаарх х...
05/08/2022

2022 оны ТОП 10 алткойн

Хэрвээ та Криптовалют сонирхдог, хөрөнгө оруулалт хийхийг хүсдэг бол 2022 оны 7 сарын байдлаарх хамгийн топ 10 койныг цээжлээд аваарай.

Койн, токен, криптовалют энэ бүхэн танд цоо шинэ сэдэв мэт санагдахгүй байх. Гэсэн ч бид криптовалют сонирхож эхэлж байх...
03/08/2022

Койн, токен, криптовалют энэ бүхэн танд цоо шинэ сэдэв мэт санагдахгүй байх. Гэсэн ч бид криптовалют сонирхож эхэлж байх үедээ койн, токен хэмээх 2 нэр томьёоны ялгааг тэр бүрчлэн мэддэггүй байсан шүү дээ. Ерөнхийд нь дүгнээд хэлэхэд койн болон токенын гол ялгаа нь блокчейн сүлжээг хэрхэн ашиглаж байгаагаараа ялгаатай байдаг байх нь ээ.

Хөрөнгийн зах зээл гэж юу вэ?
01/08/2022

Хөрөнгийн зах зээл гэж юу вэ?

Дахиад үзэж MIND-аа сэрээеАмралтын өдрөөрөө үзэж оюун санааны таашаалыг мэдэрж бизнес болон хөрөнгө оруулалтын шинэ сана...
29/07/2022

Дахиад үзэж MIND-аа сэрээе

Амралтын өдрөөрөө үзэж оюун санааны таашаалыг мэдэрж бизнес болон хөрөнгө оруулалтын шинэ санаагаа олоорой 😜

Address

Shangri-La Office, 19A Olimpic Street, Shangri-La Centre, 1st Khoroo, Sukhbaatar District
Ulaanbaatar
14251

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 06:00

Telephone

+97675006666

Alerts

Be the first to know and let us send you an email when Net Academy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Net Academy:

Share