22/05/2026
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын дарга Ши Жинпин нарын Бээжин хотноо хийсэн хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт уржигдар албан ёсоор өндөрлөлөө.
Шинжээчид энэхүү уулзалтыг барууны орнуудын зүгээс ирж буй шахалт, хориг арга хэмжээг үл харгалзан хоёр улсын хамтын ажиллагаа, улс төрийн эв нэгдэл бат бөх хэвээр байгааг харууллаа хэмээн дүгнэж байна.
Уулзалтын хүрээнд талууд худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, тээвэр болон технологийн салбарыг хамарсан хамтын ажиллагааны 40 гаруй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Хоёр улсын удирдагчид хэлэлцээр маш "үр дүнтэй" болсныг онцолж, стратегийн түншлэлээ улам өргөжүүлэхээ илэрхийлсэн байна.
Хэдийгээр олон чухал тохиролцоонд хүрсэн ч, шийдвэрлэгдээгүй үлдсэн нэг томоохон асуудал нь "Сибирийн хүч 2" байгалийн хийн хоолойн төсөл байлаа. Талууд үнийн санал дээр нэгдсэн ойлголцолд хүрч чадаагүйн улмаас уг төслийн хэлэлцээр мухардалд орсон хэвээр үлдлээ.