Asian Development Bank Mongolia

Call Directions Website Contact the business

Asian Development Bank Mongolia Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар

Азийн Хөгжлийн Банк (АХБ) нь 1991 оноос хойш өнөөг хүртэл Монгол Улсын хамгийн гол олон талт хөгжлийн түнш байсаар ирсэн бөгөөд зах зээлийн эдийн засаг бүхий, дундаж орлоготой улс орон болон хөгжихөд нь чухал үүрэг гүйцэтгэсэн.

АХБ 2020 оны 12 сарын байдлаар Монгол Улсад нийт 3 тэрбум ам.долларын засгийн газрын зээл, 182.1 сая ам.долларын хувийн хэвшлийн зээл, 335.7 сая ам.долларын буцалтгүй тусламж болон 187.1 сая ам.долларын техникийн туслалцааны санхүүжилтийг тус тус баталжээ.

АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жон Жүхёнь Жонг 🎓 Санхүү Эдийн Засгийн Их Сургууль/University of Finance and Eco...
31/10/2026

АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жон Жүхёнь Жонг 🎓 Санхүү Эдийн Засгийн Их Сургууль/University of Finance and Economics-ийн 🤝 оюутнуудыг Суурин төлөөлөгчийн газарт хүлээн авч, АХБ-ны хувийн хэвшилд олгодог санхүүжилт болон Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.



🎓 ADB Country Director for Mongolia John Juhyun Jeong 🤝 welcomed students from the University of Finance and Economics of Mongolia to the Resident Mission and shared an overview of ADB’s private sector operations and Trade and Supply Chain Finance Program.

АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жон Жүхёнь Жонг 10-р сарын 27-нд Эрчим хүчний сайд Б. Найдалаатай 🤝 уулзаж, Монг...
29/10/2026

АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жон Жүхёнь Жонг 10-р сарын 27-нд Эрчим хүчний сайд Б. Найдалаатай 🤝 уулзаж, Монгол Улсын эрчим хүчний салбарын тэргүүлэх чиглэлүүд болон АХБ-наас засгийн газар болон хувийн хэвшилтэй хамтран ажиллах замаар төдийгүй ✅ төр, хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулан хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

💡 Эрчим хүчний шилжилт, аюулгүй байдлыг дэмжихэд цахилгаан сүлжээг цахимжуулах, салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх, 🎯 стратегийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь ач холбогдолтой болохыг талууд онцлов.



🤝ADB Country Director for Mongolia John Juhyun Jeong met with Minister of Energy Naidalaa Badrakh to discuss Mongolia’s energy sector priorities and opportunities to deepen cooperation through ✅ public sector, private sector, and public–private partnership (PPP) operations.

Both sides reaffirmed the importance of grid digitalization, sector reforms, and 🎯 strategic infrastructure investments in advancing 💡 Mongolia’s energy transition and energy security.

📰 Монгол Улсын гамшгийн бэлэн байдал, сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх талаар шинэхэн блог гарлаа.Дэлгэрэнгүй унших: 🔗...
29/10/2026

📰 Монгол Улсын гамшгийн бэлэн байдал, сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх талаар шинэхэн блог гарлаа.

Дэлгэрэнгүй унших: 🔗 https://tinyurl.com/ycxzz7dp



Sharing highlights from 📰 ADB's latest blog on disaster preparedness and resilience in Mongolia.

🔗 Read the full blog: https://tinyurl.com/ycxzz7dp

👏 COP17 бага хурлыг амжилттай зохион байгуулахад АХБ-ны оруулсан хувь нэмрийг  Монгол Улсын Засгийн газар үнэлж,🏵️ Талар...
26/10/2026

👏 COP17 бага хурлыг амжилттай зохион байгуулахад АХБ-ны оруулсан хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газар үнэлж,🏵️ Талархлын бичиг гардууллаа. АХБ-ны нийт хамт олныг төлөөлөн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Ахлах эдийн засагч Мартино Пелли болон Уур амьсгалын ахлах мэргэжилтэн Ц.Энх-Амгалан нар Талархлын бичгийг гардан авлаа.



👏 The Government of Mongolia recognized ADB's contribution to the successful organization of UNCCD COP17. On behalf of the wider ADB team that supported the conference, ADB Senior Country Economist Martino Pelli, and Senior Climate Change Officer Enkh-Amgalan Tseelei received 🏵️ Letters of Appreciation.

🤝 АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жон Жүхёнь Жонг 10-р сарын 21-нд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд...
23/10/2026

🤝 АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жон Жүхёнь Жонг 10-р сарын 21-нд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номинтой уулзлаа.

Уулзалтаар:👇
✅Монгол Улсын цахим хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг дэмжих хүрээнд АХБ-наас хэрэгжүүлж буй болон төлөвлөж буй үйл ажиллагааны талаар, үүнд цахим хөгжлийн стратегийн зураглалыг шинэчлэх, инкубатор хөтөлбөрүүд болон гарааны бизнесийн хөгжлийг дэмжих боломжуудын талаар санал солилцож,
✅COP17 бага хурлын үеэр байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд ногоон дата төв байгуулах санаачилгын хэрэгжилтийг дэмжих, хэлцлийн зөвлөх үйлчилгээний гэрээний талаар хэлэлцэв.



ADB Country Director for Mongolia John Juhyun Jeong 🤝 met with Mongolia’s Minister of Digital Development, Innovation and Communications Nomin Chinbat on 21 October.

The discussions focused on: 👇
✅ADB’s ongoing and planned support for Mongolia’s digital development priorities, including updates to digital development strategies and opportunities to foster the growth of incubation programs and startup businesses,
✅Cooperation on the development of Green AI Data Center Project and related transaction advisory services ADB is providing to the Ministry, building on the memorandum of understanding signed during COP17 in August.

🏵 АХБ Зам, Тээврийн Яамтай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцийн стандарт болон арга туршлагыг хөгжүүл...
22/10/2026

🏵 АХБ Зам, Тээврийн Яамтай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцийн стандарт болон арга туршлагыг хөгжүүлэх” санаачилга төслийг эхлүүлж, олон талт зөвлөлдөх уулзалтыг 10-р сарын 21-нд зохион байгуулав.

🎯 Уулзалтаар төслийн тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх арга зам, гол үе шатуудыг хэлэлцэв.

Энэхүү санаачилгын хүрээнд: 👇
✅ Одоо мөрдөж буй замын зураг төсөл, стандарт, норм, арга туршлагыг үнэлнэ.
✅ Уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн эрсдэлийн сөрөг нөлөөллийг бууруулж, дэд бүтцийн тэсвэрлэх чадвар, найдвартай ажиллагааг сайжруулахад чиглэсэн зураг төслийн стандарт, техникийн заавар, аргачлалыг боловсруулах, шинэчлэхэд дэмжлэг үзүүлнэ.



🏵 ADB and the Ministry of Road and Transport launched the Climate-Resilient Infrastructure Standards and Practices (CRISP) initiative in Mongolia through an Inception and Multi-Stakeholder Consultation Workshop held on 21 October.

🎯The workshop discussed priorities, implementation approaches, and key milestones.

The initiative will 👇
✅ Review existing road design standards and practices, and
✅ Develop practical recommendations and technical guidance for revisions and strengthen institutional capacity to support the adoption of climate-resilient transport infrastructure.

22/10/2026

АХБ-ны Монгол Улс дахь Үйл ажиллагаа эрхэлсэн дарга Чандра Мохан Арора: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” сэдэвт уг чухал семинар нь тендерт оролцогчид, гэрээлэгчид, нийлүүлэгчид болон зөвлөх компаниудтай илүү ойр ажиллаж, шууд харилцах таатай боломжийг бүрдүүлнэ гэж найдаж байна.

🤝 АХБ, World Bank Mongolia - Дэлхийн Банк болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 10 дугаар сарын ...
21/10/2026

🤝 АХБ, World Bank Mongolia - Дэлхийн Банк болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 10 дугаар сарын 20-ны өдөр “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” сэдэвт семинар зохион байгууллаа.

Оролцогчид дараах сэдвээр мэдээлэл авлаа. Үүнд:👇

✅ АХБ болон Дэлхийн банкны санхүүжилттэй төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд бий болох бизнесийн боломжууд
✅ АХБ-ны шинэ Худалдан авах ажиллагааны заавар
✅ Ач холбогдолд суурилсан онооны шалгуур
✅ Зах зээлтэй эртнээс харилцах горим
✅ Хувийн хэвшлийн санхүүжилтийн шаардлагууд

📌 Семинарт зөвлөх компаниуд, гүйцэтгэгчид, нийлүүлэгчид, үйлдвэрлэгчид болон үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын 200 орчим төлөөлөл оролцож, АХБ-ны худалдан авах ажиллагааны мэргэжилтнүүдтай ганцаарчлан уулзаж, практик зөвлөгөө авав.



🤝 ADB, the World Bank Group, and the Mongolian National Chamber of Commerce and Industry jointly organized the 4th Business Opportunities Seminar in Mongolia on 20 October.

Participants learned about:👇

✅ Business opportunities under ADB- and World Bank-financed projects
✅ ADB's new Procurement Directive
✅ Merit Point Criteria
✅ Early market engagement
✅ Non-sovereign operations’ criteria

📌 Around 200 representatives from consulting firms, contractors, suppliers, manufacturers, and service providers attended, with ADB procurement staff providing practical guidance and one-on-one consultations.

✅ АХБ Үндэсний Аудитын Газартай хамтран “АХБ-ны төслүүдийн санхүүгийн тайлагнал ба аудит” сэдэвт сургалт зохион байгуулл...
20/10/2026

✅ АХБ Үндэсний Аудитын Газартай хамтран “АХБ-ны төслүүдийн санхүүгийн тайлагнал ба аудит” сэдэвт сургалт зохион байгууллаа.

АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жон Жүхёнь Жонг сургалтыг нээж хэлсэн үгэндээ 📝 санхүүгийн үр нөлөөтэй удирдлага, чанартай аудит нь тогтвортой хөгжлийн замналд чухал үүрэгтэйг онцоллоо. 📌 Мөн хөгжлийн санхүүжилтийг үр ашигтай зарцуулах, олон нийтийн итгэлийг бэхжүүлэх, төслийн эрсдэлийг цаг тухайд нь илрүүлж, зохих арга хэмжээг шуурхай авахад аудит чухал хувь нэмэр оруулдгийг цохон тэмдэглэв.



✅ ADB and the Mongolian National Audit Office jointly organized a training on “Financial Reporting and Auditing of ADB Projects” on 14 October.

In his opening remarks, ADB Country Director for Mongolia John Juhyun Jeong emphasized that 📝 strong financial management and high-quality audits are fundamental to achieving development results. 📌 He noted that effective audits help ensure the efficient use of development financing, strengthen transparency, accountability and public trust, and enable project risks to be identified and addressed in a timely manner.

Address

Shangri-La Office, Shangri-La Center 18th Floor, 19A Olympic Street, Sukhbaatar District-1, Ulaanbaatar 14241
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97611329836

Alerts

Be the first to know and let us send you an email when Asian Development Bank Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Asian Development Bank Mongolia:

Shortcuts

Share

Nearby finance companies