Mongol DeFi LLC

Mongol DeFi LLC MONT(Mongol Tether) fiat pegged stablecoin was introduced by Mongol DeFi LLC on 29th of October, 2021.

MONT(Mongol Tether) fiat pegged stablecoin was introduced by Mongol DeFi LLC on 29th of October, 2021 and was listed on the same day at Digital Asset Exchange(DAX) a virtual asset exchange operating in Mongolia. As of today MONT is listed on the following virtual asset exchanges in Mongolia:

DAX - https://dax.mn/
Trade.mn - https://trade.mn/
Corex - https://www.corex.mn/
iDAX - https://www.idax.

exchange/en_US/
Denode - https://denode.io/

Each 1 MONT is pegged and backed by 1 Mongolian Tugrik. This is guaranteed by our reserves in commercial banks operating in Mongolia. MONT will have quarterly audit reports to ensure the reserves are being maintained by Mongol DeFi LLC. All audit reports will be posted on our official website www.stablecoin.mn

Өмнөд Солонгос Төв банкны цахим мөнгөний туршилтын хөтөлбөрийг зарлалаа 🇰🇷🏦Эрх баригчид Төв банкны цахим мөнгө (CBDC)-г ...
05/10/2023

Өмнөд Солонгос Төв банкны цахим мөнгөний туршилтын хөтөлбөрийг зарлалаа 🇰🇷🏦

Эрх баригчид Төв банкны цахим мөнгө (CBDC)-г туршихаар бэлдэж байна. Ирэх оны 4-р улирлаас эхлэн зөвхөн банкууд төдийгүй хувь хүмүүс энэхүү цахим мөнгийг турших боломжтой болох аж. Энэхүү төслийг БНСУ-ын Төв банк, Санхүүгийн Үйлчилгээний хороо, Санхүүгийн хяналтын албаны хамтран эхлүүлж байгаа аж.
CBDC нь улсын валюттай адил бөгөөд банкууд болон санхүүгийн байгууллагууд өндөр дүнтэй гүйлгээнд, хувь хүмүүст зориулсан жижиглэн худалдаанд гэсэн хоёр төрлөөр ашиглагддаг. Энэхүү алхам нь дижитал хөрөнгийн гүйлгээг нэмэгдүүлэх, төлбөрийн системийн үр ашгийг дээшлүүлэх зорилготой .
Нэгдүгээрт, өндөр дүнтэй гүйлгээний туршилт эхэлж, арилжааны банкууд банк хоорондын шилжүүлэг хийхэд ашиглах бөгөөд энэ нь одоогийн банкууд төв банкны нөөцийг ашиглаж байгаатай төстэйгөөр 2024 оны сүүл хүртэл үргэлжлэх аж. Үүний дараа олон нийтэд зориулсан жижиглэнгийн тест хийхээр төлөвлөжээ.
Дэлхийн төв банкуудын талаас илүү хувь нь CBDC-ийг туршиж байгаа бөгөөд энэ нь эдийн засгийн арга хэрэгслүүдийг илүү үр дүнтэй болгож чадна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

ЭМГЭНЭЛБидний хайр, хүндэтгэлийг хүлээсэн манлайлагч, хамтрагч, Монгол Дифай ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн Б...
18/09/2023

ЭМГЭНЭЛ

Бидний хайр, хүндэтгэлийг хүлээсэн манлайлагч, хамтрагч, Монгол Дифай ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн Б.Эрхэмбаяр зуурдаар таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз хохирол, уй гашуу тохиолдлоо.

Хамт олон бид бүхэн таны эхлүүлсэн алсын хараа, хүсэл мөрөөдлийг нэр төртэйгөөр үргэлжлүүлэн улам тод гялалзаж, сэтгэл зүрхэндээ үргэлж дурсан санах болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд болон анд нөхөд та бүгдэд гүн эмгэнэл илэрхийлье.

“Монгол Дифай” ХХК-ийн хамт олон

Ripple нь Бүгд Найрамдах Палау Улстай хамтран ажиллаж, анхны Палау стэйблкойныг (PSC) mint хийлээ ✅Палау стэйблкойн нь X...
26/07/2023

Ripple нь Бүгд Найрамдах Палау Улстай хамтран ажиллаж, анхны Палау стэйблкойныг (PSC) mint хийлээ ✅

Палау стэйблкойн нь XRP Ledger (XRPL) дээр бүтээгдсэн бөгөөд Ripple-ийн технологийг энэхүү санхүүгийн үйл ажиллагааны үндэс гэдгийг нь тодотгож өглөө. ⭐️

Ripple болон Бүгд Найрамдах Палау улсууд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр хамтын ажиллагаагаа эхлүүлсэн юм. ✨

The Republic of Palau has joined forces with Ripple Labs to create its inaugural stablecoin, the Palau Stablecoin (PSC).

Hedera DLT(тархмал бүртгэлийн технологи - блокчэйн) нь Shinhan Bank(Солонгос улс) болон SCB Tech X-ийн хил дамнасан стэй...
21/07/2023

Hedera DLT(тархмал бүртгэлийн технологи - блокчэйн) нь Shinhan Bank(Солонгос улс) болон SCB Tech X-ийн хил дамнасан стэйблкойны туршилтыг хамтран хэрэгжүүлэх суурь нь боллоо.

🔵Сүүлийн хэдэн жилийн хугацаанд крипто хөрөнгө болон стэйблкойны олон нийтийн хэрэглээ нь банкны салбарт томоохон хувьсгал ар араас нь хийсээр байна. Дэлхий даяар илүү олон банк төвлөрсөн бус санхүүгийн салбаруудаар дамжуулан ирээдүйн өсөлтийн хэтийн төлөвөө баталгаажуулах арга замыг судалж, өдөр тутмын үйл ажиллагаандаа тархмал бүртгэлийн технологийг (DLT) нутагшуулж байна. Үүнээс гадна банкууд криптовалютыг олон нийтийн хэрэглээ болгоход шаардлагатай хөрвөх чадвар,банк хоорондын системүүдийн холболтуудтай байгаа нь онцлог байна.
🔵Өмнөд Солонгосын орчин үеийн тэргүүлэгч банк болох Shinhan банк болон Тайвань дахь SCBX группын дижитал технологид төвлөрсөн охин компани болох SCB TechX хамтран Hedera нээлттэй платформоор дамжуулан стэйблкойн гуйвуулгын концепцын (PoC) туршилтыг 7-р сарын 18-ний өдөр амжилттай дуусгаснаа зарлалаа. Ингэснээр блокчэйн технологийг нэвтрүүлсэн уламжлалт банкны салбарын амжилттай жишээ нэгээр нэмэгдэж байгаа юм.
🔵Сонирхолтой нь, PoC буюу туршилтын хөтөлбөр нь Тайландын Бат (THB), Шинэ Тайванийн доллар (NTD), Өмнөд Солонгосын вонын (KRW) бодит цагийн төлбөр тооцооны сеттлемент болон валютын ханшийн тэгшитгэлийг хийсэн юм. Hedera-ийн мэдэгдлийн дагуу PoC туршилтын хөтөлбөр нь EVM стандарттай нийцдэг тул Ethereum-д суурилсан стэйблкойнуудад оролцох боломжийг олгож байгаа аж.
🔵Shinhan банкны Блокчейн хэлтсийн дарга Бёнхи Ким:”Hedera платформтой байгуулсан стратегийн түншлэл нь олон улсын хил дамнасан мөнгөн гуйвуулга дахь саад тотгорыг мэдэгдэхүйц арилгах болно. Олон улсын төлбөр тооцоог хийхэд Hedera сүлжээнд стэйблкойн ашиглах нь олон арван жилийн асуудлыг шийдвэрлэх орчин үеийн шийдэл” хэмээжээ.
🔵Энэхүү туршилт нь Shinhan банкны хил дамнасан мөнгөн гуйвуулгын тестийн 2 дахь ажил бөгөөд өмнөх туршилт нь мөн адил амжилттай хэрэгжсэн талаар олон улсын хэвлэлийн байгууллагуудаар зарлаж байсан билээ.
🔵Түүнчлэн, стэйблкойн нь хэрэглэгчдэд олон улсын түвшинд мөнгө шилжүүлэх хурдан, найдвартай, хямд арга хэрэгслийг санал болгодог. Үүний үр дүнд хил дамнуулан мөнгө шилжүүлэх өндөр зардлаар тусгаарлагдсан дэлхийн олон хүмүүс удахгүй Hedera сүлжээгээр дамжуулан энэхүү үйлчилгээг ашиглах боломжтой болно хэмээн SCB TechX компанийн Гүйцэтгэх захирал Trirat Suwanprateeb онцоллоо.

The Hedera native coin HBAR gained nearly 3 percent in the last 24 hours to trade around $0.0549 on Wednesday.

08/07/2023

ШИНЭЧЛЭГДСЭН АРД АПП-ААР MONT-Н БЛОКЧЭЙН ОРЛОГО, ЗАРЛАГА, ХӨРВҮҮЛЭГ ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО🥳

Ард Апп 5.0 хувилбар шинэчлэгдэж дурын хаягруу блокчэйн орлого, зарлага, утасны дугаараар шилжүүлэг, MONT-MNT MNT-MONT хөрвүүлэг хийх боломжтой. Та Ард Апп-н урамшуулал цэсрүү орж MONT-ын шилжүүлгээ хийгээрэй.

Ард Апп татах: https://onelink.to/anjn5f

MONT(Mongol Tether) fiat pegged stablecoin was introduced by Mongol DeFi LLC on 29th of October, 2021.

07/06/2023

Монголд нийт 12 крипто хөрөнгийн бирж үйл ажиллагаа явуулж байна 🍋

Сүүлийн хэдэн жил Монгол крипто бирж, криптовалют, блокчэйн технологиор бүрэн амьсгалав. Тэгвэл крипто зах зээлийг бүрдүүлэгч, оролцогч талуудыг зураглан харъя.

🔗 Дэлгэрэнгүйг: https://lemonpress.mn/post/x2RIj1bPy6l

🔗 Хэрэв Монголын Крипто Экосистемийн зураглалд орох хүсэлт илгээх бол ЭНД (https://shorturl.at/blFS6) дарна уу.

Стэйблкойн салбар хүндрэлтэй байгаа хэдий ч USDT зах зээлийн үнэлгээгээ 83.2 тэрбум ам.долларт хүргэж түүхэн дээд хэмжээ...
06/06/2023

Стэйблкойн салбар хүндрэлтэй байгаа хэдий ч USDT зах зээлийн үнэлгээгээ 83.2 тэрбум ам.долларт хүргэж түүхэн дээд хэмжээнд тогтоолоо. ✅
Тетерийн гол өрсөлдөгчид тэр дундаа USDC стэйблкойн нь сүүлийн үед олон асуудлуудтай тулгарсан тул USDT руу хөрвөх хэмжээ нэмэгдсэн байна. 🚀
Тетер буюу USDT ойрын ирээдүйд стэйблкойн салбартаа давамгайлах хүч хэвээр байхаар харагдаж байна.🔥

The largest stablecoin in the world, Tether, has just achieved its highest ever market cap, despite the fact that the stablecoin market is experiencing something of a decline. USDT crossed a market capitalization of $83.2bn on Friday, leaving its main rival Circle (USDC) far behind with its market.....

GrapeCity Mongolia LLC хамт олондоо 23 жилийн ойн баярын мэнд хүргэе!
02/06/2023

GrapeCity Mongolia LLC хамт олондоо 23 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Ирээдүйн эздэдээ Хүүхдийн баярын мэнд хүргэе!
01/06/2023

Ирээдүйн эздэдээ Хүүхдийн баярын мэнд хүргэе!

Нью-Йоркийн хууль тогтоогч тодорхой стэйблкойныг шүүхийн батлан даалтын төлбөрт хүлээн авах хуулийн төслийг өргөн барив ...
11/05/2023

Нью-Йоркийн хууль тогтоогч тодорхой стэйблкойныг шүүхийн батлан даалтын төлбөрт хүлээн авах хуулийн төслийг өргөн барив ⚖️🪙

Нью-Йорк мужийн Ардчилсан намын гишүүн Латрис Уолкерийн тавдугаар сарын 10-нд өргөн мэдүүлсэн партизан хуулийн төсөлд бэлэн мөнгө, даатгалын бонд, зээлийн карт зэрэг өмнө ашиглагдаж байсан барьцааны бондуудын жагсаалтад "фиат хөрөнгөөр баталгаажсан стэйблкойн"-ыг нэмж оруулж байгаа аж. Энэхүү хуулийн төсөл нь улсын одоогийн эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хөрөнгөөр баталгаажсан стэйблкойн, дижитал хөрөнгийн ангиллыг нэмж оруулахыг зорьж байна. Энэхүү төсөлд аль стэйблкойнуудыг оруулах нь тодорхойгүй байгаа бөгөөд, мөн Нью-Йоркийн албан тушаалтнууд стэйблкойныг хүлээн зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байна. Энэхүү хуулийн төсөл нь стэйблкойны хэрэглээг хууль ёсны болгож, санхүүгийн байгууллагуудад илүү өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөхөд тус дөхөм болох юм. Энэ нь крипто салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд туслалцаа бодитоор үзүүлж чадна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Mастеркарт төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, тасалбар зэрэг олон төрлийн хэрэглээг хамарсан сүлжээн дэх таних, баталгаажу...
04/05/2023

Mастеркарт төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, тасалбар зэрэг олон төрлийн хэрэглээг хамарсан сүлжээн дэх таних, баталгаажуулах систем дээр Web3 тоглогчидтой хамтран ажиллана

Мастеркарт хэрэглэгчид, байгууллагууд болон хөгжүүлэгчдэд зориулсан төлбөр, мөнгөн гуйвуулга, тасалбар зэрэг гүйлгээний мэдээллийг блокчэйн сүлжээ дээр баталгаажуулах Mastercard Crypto Credential системийг нэвтрүүллээ.
Мастеркарт тэргүүлэгч хэтэвчний үйлчилгээ үзүүлэгчид болон олон нийтийн блокчэйн сүлжээний байгууллагуудтай хамтран ажиллаж, төрөл бүрийн хэрэглээнд ашиглагдах Web3 шийдлүүдийн ашиг тусыг судалж байна. Нэмж дурдахад Mastercard StartPath хөтөлбөртөө зургаан блокчэйн болон дижитал хөрөнгийн гарааны бизнесүүдийг эгнээндээ нэгтгэсэн.

Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2023: Хэлэлцүүлэг II: Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч ба хууль, эрх зүйн орчин хэлэлцүүлэ...
30/04/2023

Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2023: Хэлэлцүүлэг II: Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч ба хууль, эрх зүйн орчин хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.

#ХөрөнгөОруулагчҮндэстэн

#ИрээдүйдХамтдаа

Хэлэлцүүлэг II: Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч ба хууль, эрх зүйн орчин

С.Тулга
Гүйцэтгэх Захирал, Mongol DeFi

Хөрөнгө Оруулагч Үндэстэн - Хүчтэй. Хамтдаа.

Хөтөлбөр: http://investornation.mn/

Хаана: Соёлын Төв Өргөө

#ХөрөнгөОруулагчҮндэстэн

Address

Central Tower, 17th Floor
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongol DeFi LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Mongol DeFi LLC:

Share