Amnesty International Mongolia - Монголын Эмнести Интернэшнл

Call Directions Website Contact the business

Amnesty International Mongolia - Монголын Эмнести Интернэшнл Amnesty International Mongolia - Official page Our Beginnings

The Amnesty International story shows the power of one person to literally change the world.
(1)

In 1961, British lawyer Peter Benenson read a newspaper story about two Portuguese students who were jailed for raising their glasses in a toast to freedom. Appalled by this injustice, he was spurred to action. He published an appeal in The Observer newspaper urging readers to write letters on behalf of "prisoners of conscience" around the world. His appeal sparked an international grassroots campaign to protect human rights - and Amnesty International was born. The Organization Today

With more than 10 million supporters, activists and volunteers in more than 150 countries, and complete independence from government, corporate or ideological interests, we work to protect human rights worldwide. Our global headquarters is based in London, and we have established organizations in 68 countries. Amnesty International USA is the largest country section of the organization with nearly 250,000 members, who work for human rights independently, through national online networks, or with high school, college or community groups. Amnesty International is funded by dedicated individual supporters and foundations to safeguard our objectivity and ensure that our research is not funded by governments and corporations. We thank these dedicated donors for their contributions to the fight for dignity and freedom. Our Achievements

Because fact-based reports alone are not enough to persuade corporations, governments and others who hold power to respect human rights, Amnesty International builds and mobilizes the grassroots power of millions of people to effect change. Amnesty's massive and unrelenting pressure has brought about transformational developments:

Ten of thousands of prisoners of conscience have been released from unjust detention. This includes Burmese opposition leader Daw Aung San Suu Kyi, who was released after 15 years of detention following more than 20 years of Amnesty campaigning on her behalf;
We garnered the public support necessary for the adoption of the United Nations Convention Against Torture and for individual governments to ratify the Convention and bring domestic laws into conformity with it;
We generated the global support necessary for the establishment of the International Criminal Court, so that those responsible for genocide, war crimes and crimes against humanity will face justice;
Our decades-long campaign has led to the death penalty being abolished in law or practice in two-thirds of the world's countries - a sea change from the 1970s, when only 16 countries had abolished capital punishment;

The December 2010 Global Write-a-thon, the annual letter-writing marathon for prisoners of conscience and human rights defenders, resulted in positive developments in five of the ten cases, within just months. Amnesty International Mongolia

Amnesty International Mongolia’s office was established in 1994. And currently AIM have been working to increase the current number of 17 official workings groups, and over 2000 members and activists countryside. For more information, please visit our official:
Website: http://www.amnesty.mn
Facebook: http://www.facebook.com/pages/Amnesty-International-Mongolia/163335090409949?sk=wall
Twitter: http://twitter.com/ #!/AmnestyMongolia

Хүний эрхийн Үндэсний Комиссын хараат бус байдлын баталгааг сулруулбал тус байгууллага нь олон улсын магадлан итгэмжлэли...
03/11/2026

Хүний эрхийн Үндэсний Комиссын хараат бус байдлын баталгааг сулруулбал тус байгууллага нь олон улсын магадлан итгэмжлэлийн “А” статусаа алдах эрсдэлтэй.

Энэтхэгийн ХЭҮК-ын хараат бус байдал, гишүүдийн сонгон шалгаруулалтын ил тод байдал, олон талт төлөөлөл хангалтгүй зэрэг үндэслэлээр GANHRI-ийн Магадлан итгэмжлэх дэд хороо зэрэглэлийг нь бууруулахыг зөвлөмж гаргажээ.

Дэлгэрэнгүй:

2026 оны 10 дугаар сарын 13 Доор гарын үсэг зурсан бүс нутгийн болон олон улсын хүний эрхийн төрийн бус байгууллагууд, хувь хүмүүс бид Энэтхэгийн Хүний эрхийн үндэсний ...

02/11/2026
СЭТГҮҮЛ ЗҮЙ БОЛ ГЭМТ ХЭРЭГ БИШАсуулт асууж, баримт дэлгэж, эрх мэдэлтнээс хариуцлага нэхсэнийхээ төлөө сэтгүүлчид заналх...
02/11/2026

СЭТГҮҮЛ ЗҮЙ БОЛ ГЭМТ ХЭРЭГ БИШ

Асуулт асууж, баримт дэлгэж, эрх мэдэлтнээс хариуцлага нэхсэнийхээ төлөө сэтгүүлчид заналхийлэл, халдлагад өртөж, хоригдох ёсгүй. Тэднийг айлган сүрдүүлж, дуу хоолойг нь дарах нь бидний мэдэх эрхэд халдаж буй хэрэг.

Өнөөдөр Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэх явдлыг таслан зогсоох олон улсын өдөр. Энэ жил “Заналхийллийн хэлбэр өөрчлөгдсөөр, ял шийтгэлгүй байдал үргэлжилсээр” уриан дор сэтгүүлчдийг хамгаалж, тэдний эсрэг гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна.

Эрх баригчид сэтгүүлчдийг заналхийлэл, халдлагаас хамгаалж, айдас, дарамтгүйгээр ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх үүрэгтэй. Тэдний эсрэг гэмт хэргийг шуурхай, хараат бус, үр нөлөөтэй мөрдөн шалгаж, буруутай этгээдүүдэд шударга шүүхээр хариуцлага хүлээлгэх ёстой.

📣 Сэтгүүлчдийг хамгаал. Ял шийтгэлгүй байдлыг таслан зогсоо!

#СэтгүүлЗүйБолГэмтХэрэгБиш

ОРОН БАЙР БОЛ ХҮНИЙ НЭР ТӨРТЭЙ АМЬДРАХ БАТАЛГААӨнөөдөр Дэлхийн хотуудын өдөр. Энэ жил “Хотыг шинэчлэн хөгжүүлэх нь: Хүн ...
31/10/2026

ОРОН БАЙР БОЛ ХҮНИЙ НЭР ТӨРТЭЙ АМЬДРАХ БАТАЛГАА

Өнөөдөр Дэлхийн хотуудын өдөр. Энэ жил “Хотыг шинэчлэн хөгжүүлэх нь: Хүн бүрд шаардлагад нийцсэн орон байр” сэдвээр дэлхий нийтээр тэмдэглэж байна.

Хөгжлийн төлөөх аливаа төсөл, хөтөлбөр, дахин төлөвлөлт нь хэнийг ч орон гэргүй болгох, амьжиргааг нь дордуулах ёсгүй. Нүүлгэн шилжүүлэлтэд өртсөн, эсхүл ийм эрсдэлд байгаа бүх хүнд шударга бөгөөд бүрэн нөхөх олговор авах эрхийн баталгааг хангах нь төрийн үүрэг юм.

Монголын Эмнести Интернэшнлийн гишүүд, дэмжигчид хотын удирдлагуудад хандан:
📣 Иргэдийн газар, орон байр болон бусад эд хөрөнгийг шударгаар үнэл!
📣 Нүүлгэн шилжүүлэх, дахин суурьших зардал, орлогын алдагдлыг бүрэн тооц!
📣 Шударга бөгөөд бүрэн нөхөх олговор авах эрхийг баталгаажуулахыг уриаллаа.

ТӨР ҮҮРГЭЭ МЭД, БИЕЛҮҮЛ!

Орон байртай байх эрхийн хамгаалалт, шударга нөхөх олговрын талаар МЭИ-ийн “Шаардлагад нийцсэн орон байртай байх эрх”-ийн хамгаалалт, анхаарах асуудлын тоймоос https://amnesty.mn/library/3651 уншаарай.

Энэхүү постыг хуваалцаж, бидний шаардлагыг хотын удирдлагуудад хүргээрэй.

#ТөрҮүргээМэдБиелүүл #ДэлхийнХотуудынӨдөр

29/10/2026

ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХҮНИЙГ МЭДЛЭГ, ТУРШЛАГААР НЬ СОНГО!

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолоор Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтэд мэдээлэх хугацааг сунгаж, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнийг сонгон шалгаруулах журмыг өөрчилж, улс төрийн нөлөөллөөс ангид ХЭҮК-ын гишүүн сонгон шалгаруулах нөхцлийг дордуулан баталсныг хүний эрх, засаглалын чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж байна.

Хүний эрхийн зөрчлийг шалгаж, үндэслэлтэй дүгнэлт гарган, төрд шаардлага тавих ажилд мэдлэг, туршлага хэрэгтэй.

Өмнөх журамд нэр дэвшигч эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил, хүний эрхийн чиглэлээр таваас доошгүй жил ажилласан байх шаардлага тавьж байв. Шинэчилсэн журмаар эдгээр доод хугацааг хасжээ.

Туршлагын босгыг хассан бол мэргэшсэн хүнийг шалгаруулах ямар баталгаагаар орлуулсан бэ?
ХЗБХ нэр дэвшигчийн мэдлэг, туршлагыг бодитой үнэлэх шалгуур, аргачлалыг тодорхой болгож, мэргэшлийн баталгааг сэргээх ёстой.

#ХараатБусХЭҮК

Таны эрхийг хамгаалах байгууллагын гишүүнд хэн нэр дэвшиж, ямар үндэслэлээр шалгарч байгааг та мэдэх, саналаа хэлэх боло...
29/10/2026

Таны эрхийг хамгаалах байгууллагын гишүүнд хэн нэр дэвшиж, ямар үндэслэлээр шалгарч байгааг та мэдэх, саналаа хэлэх боломжтой байх ёстой.

Ажлын хэсгийн сонсголыг ярилцлагаар сольж, урьдчилан нийтэд мэдээлэх зохицуулалтыг хассан нь энэ боломжийг хумиж байна.

Байнгын хорооны томилгооны сонсгол хэвээр үлдсэн ч түүнд хэнийг оруулахаар шалгаруулж буй өмнөх шатанд олон нийтийн оролцоо мөн шаардлагатай.

Ажлын хэсгийн нээлттэй сонсголыг сэргээж, иргэд, иргэний нийгмийн санал өгөх боломжийг хангана уу.

#ХараатБусХЭҮК

Хүний эрхийн Үндэсний Комисс нь төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хүний эрхийн үүднээс хяналт...
29/10/2026

Хүний эрхийн Үндэсний Комисс нь төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хүний эрхийн үүднээс хяналт тавих чиг үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлэхийн тулд Комиссын гишүүд нам, улс төрийн нөлөөллөөс ангид байж, мэдлэг, туршлагадаа тулгуурлан бие даасан шийдвэр гаргах боломжтой байх шаардлагатай.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолоор ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтэд мэдээлэх хугацааг сунгахын зэрэгцээ сонгон шалгаруулах журамд өөрчлөлт оруулсан байна. Уг өөрчлөлтөөр нэр дэвшигчийн мэргэжлийн туршлага болон өмнө эрхэлж байсан улс төрийн албан тушаалд хамаарах шаардлагуудыг хассан нь Комиссын хараат бус байдлын баталгааг сулруулж болзошгүй гэж үзэж байна.

Сонгон шалгаруулалтын шаардлага, нэр дэвшигчийг үнэлэх аргачлал, олон нийтийн оролцоо нь хэнийг Комиссын гишүүнээр томилохыг шийдвэрлэх үндсэн нөхцөл юм. Иймд эдгээрийг өөрчлөхдөө үндэслэлийг нь нээлттэй тайлбарлаж, хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн, улс төрийн нөлөөллөөс ангид хүнийг сонгох баталгаа хэрхэн хангагдахыг тодорхой болгох ёстой.

Цогц Хөгжлийн Үндэсний Төв нь энэ асуудлаар байр сууриа илэрхийлж буй иргэний нийгмийн байгууллагуудтай нэгдэж, журмын өөрчлөлтийг дахин хэлэлцэн, мэргэшил, хараат бус байдал, олон нийтийн оролцоог хангах шаардлагуудыг сэргээн бэхжүүлэхийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос шаардаж байна.

ХЭҮК-ын хараат бус байдлыг хамгаалах нь хүн бүрийн эрхээ хамгаалуулах боломжийг баталгаажуулах ач холбогдолтой.

#хараатбусхэүк

Сонгон шалгаруулалтын хугацаа тодорхой, бүх оролцогчид ижил үйлчлэх ёстой.ХЗБХ нэр дэвшигчийн материал хүлээн авах хугац...
29/10/2026

Сонгон шалгаруулалтын хугацаа тодорхой, бүх оролцогчид ижил үйлчлэх ёстой.

ХЗБХ нэр дэвшигчийн материал хүлээн авах хугацааг сунгасан шийдвэрээ ХЭҮК-ын тухай хуулийн 12.4-т заасан 30 хоногийн зохицуулалттай хэрхэн нийцүүлсэн бэ? Хугацааг аль өдрөөс, ямар үндэслэлээр тооцсон бэ?

ХЗБХ тогтоолынхоо хууль зүйн үндэслэл, хугацааны тооцоог нийтэд ил болгож, оролцогчдын тэгш боломжийг хэрхэн хангаснаа тайлбарлана уу.

#ХараатБусХЭҮК

Журмыг хуульд нийцүүлэх нэрийн дор ХЭҮК-ын хараат бус байдлын баталгаанаас ухарч болохгүй.Монголын Эмнести Интернэшнлээс...
28/10/2026

Журмыг хуульд нийцүүлэх нэрийн дор ХЭҮК-ын хараат бус байдлын баталгаанаас ухарч болохгүй.

Монголын Эмнести Интернэшнлээс ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах журамд оруулсан өөрчлөлт, нэр дэвших хугацааг сунгасан шийдвэрийн үндэслэлийн талаар Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүдээс албан ёсны тодруулга хүслээ.

Мэдлэг, туршлагатай, улс төрийн нөлөөллөөс ангид гишүүн сонгох, сонгон шалгаруулалтын эхний шатнаас олон нийтийн оролцоог хангах баталгааг дордуулж болохгүй. Эдгээр баталгааг дордуулсан зохицуулалтыг даруй түдгэлзүүлж, залруулахыг шаардаж байна.

Дэлгэрэнгүйг https://amnesty.mn/news/559
#ХараатБусХЭҮК

2026.10.28 Монголын Эмнести Интернэшнлээс Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах журамд оруулсан өөрчлөлт, нэр дэвших хугацааг сунгасан шийдвэр....

Намын гишүүнчлэлээ түдгэлзүүлснээр өмнөх улс төрийн холбоо, нөлөөллийн эрсдэл шууд арилдаггүй.Тиймээс өмнөх журамд ХЭҮК-...
28/10/2026

Намын гишүүнчлэлээ түдгэлзүүлснээр өмнөх улс төрийн холбоо, нөлөөллийн эрсдэл шууд арилдаггүй.

Тиймээс өмнөх журамд ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч сүүлийн таван жилд улс төрийн болон намын удирдах албан тушаал эрхлээгүй байх шаардлага тусгасан байв. Энэ шаардлагыг хассан нь улс төрийн нөлөөллөөс сэргийлэх баталгааг сулруулж байна.

ХЗБХ уг шаардлагыг сэргээж, хамрах хүрээ, эрх зүйн үндэслэлийг хуульд тодорхой баталгаажуулах ёстой.

#ХараатБусХЭҮК

Address

Sukhbaatar District, 6th Khoroo, Building: AB Center, Room 1101
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97670004705

Alerts

Be the first to know and let us send you an email when Amnesty International Mongolia - Монголын Эмнести Интернэшнл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Amnesty International Mongolia - Монголын Эмнести Интернэшнл:

Shortcuts

Share

Nearby finance companies