Granddevelopment Securities LLC

Granddevelopment Securities LLC Brokerage in the Mongolian Stock Exchange. Granddevelopment Securities LLC

Шунхлай бондын анхдагч зах зээлийн арилжаа хойшиллооБонд арилжаалах цаг хугацааг хойшлуулсан тухай мэдээллийг дараах лин...
04/12/2025

Шунхлай бондын анхдагч зах зээлийн арилжаа хойшиллоо
Бонд арилжаалах цаг хугацааг хойшлуулсан тухай мэдээллийг дараах линкээр хүлээн авна уу

Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсанд зочилж буй Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын хөрөнгийн бирж нь мэдээллийн ил тод, шуурхай байдлыг хангах үүднээс ....

Манай салбарын шилдэгүүд хэн болох вэ?
03/12/2025

Манай салбарын шилдэгүүд хэн болох вэ?

"Шунхлай" бонд Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагданаНөгөөдөр буюу 2025-12-05-ны өдрөөс эхлэн "Шунхлай" бонд МХБирж...
03/12/2025

"Шунхлай" бонд Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдана
Нөгөөдөр буюу 2025-12-05-ны өдрөөс эхлэн "Шунхлай" бонд МХБирж дээр арилжаалагдах гэж байна. Хавсаргасан зурган мэдээллээс бондын нөхцөлүүдийг харж болно. Жилийн 18%-ийн өгөөжтэй нэг жилийн хугацаатай 50 тэрбум төгрөгийн бонд Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдана. Хөрөнгө оруулалт хийж хөрөнгөө эрсдэл багатай өсгөх сонирхол бүхий цөөн тооны хөрөнгө оруулагчдад хувьцаа, бонд болон хаалттай хөрөнгө оруулалтын сангийн (ХОС) талаар төлбөртэй сургалтанд бүртгэж байна. Сонирхож байгаа эхний 9 хүнийг бүртгэнэ. Бүртгэлд орж сургалт авах хүмүүс дараах шалгуур шаардлагыг хангасан байх ёстой. Тухайн бүртгүүлэх хүн хамгийн багадаа 50 сая төгрөг болон түүнээс дээш үнийн дүнгээр хөрөнгө оруулалт хийж ажиллах боломжтойгоо манай компанид батлах шаардлага танд тавигдана. Тухайн шаардлагыг батлаж хангасан тохиолдолд бид таныг бүртгэлийн төлбөрөө хийхийг зөвлөх болно. Бүртгэлийн үнэ 40000 (Дөчин мянга) төгрөг. Таны төлсөн мөнгөн дүнд үнэт цаасны арилжааны данс нээх төлбөр болон хөнгөн цай, кофены үнэ багтсан болно. Шаардлага хангасан хөрөнгө оруулагчиддаас "Гранддевелопмэнт ҮЦК" ХХК-ийн харилцах дансанд бүртгэлийн төлбөрийг хүлээж авна. Төлбөрийг ямар нэгэн шалтгаан шаардлагаар буцаан олгогдохгүй болно. Хичээлд суугаагүй болон данс нээлгээгүй гэх мэт шалтгааныг хүлээн авахгүй. Харилцагч болох шаардлага хангасан бол та мөнгө төгрөгөө шилжүүлэхээс өмнө шийдвэрээ дахин нэг сайн нягтлаарай. Нэг удаагийн сургалтанд 9-хөн хүн бүртгэж авна. Та бүхэнд амжилт хүсье

02/10/2025

Монголын хөрөнгийн бирж дээр хөрөнгөөр баталгаажсан бонд гарах гэж байна. Эрсдэл багатай хөрөнгө оруулалт хийх боломж байгааг хөрөнгө оруулагч та бүхэн ашиглаж хөрөнгөө тодорхой хэмжээнд өсгөөрэй.
https://www.facebook.com/share/r/17dujrLt2c/?mibextid=wwXIfr

Засгийн газрын бондын арилжаа явагдахаар боллоо
10/04/2025

Засгийн газрын бондын арилжаа явагдахаар боллоо

Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 4 дүгээр сард дотоодын үнэт цаасны зах зээлд Засгийн газрын бонд гаргах шийдвэр гаргасантай холбогдуулан Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо дараах мэдэгдлийг гаргаж байна.

Монгол Улсад Засгийн газрын бонд хамгийн сүүлд 2017 онд дотоодын зах зээлд арилжигдаж байсан бөгөөд тухайн үед энэ нь хөрөнгө оруулагчдын дунд өндөр хүлээлт үүсгэж, үнэт цаасны зах зээлийн идэвхжилийг нэмэгдүүлсэн санхүүгийн чухал хэрэгсэл болж байв. Засгийн газрын бондыг дотоодын үнэт цаасны зах зээлд арилжаалах нь зөвхөн богино хугацааны эрэлт хэрэгцээг хангах бус, харин эдийн засгийн тогтвортой өсөлт, санхүүгийн зах зээлийн институтийн чадавхыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдол бүхий бодлого юм....

Үргэлжлэлийг унших https://masd.mn/item/1362/

Хувьцааны ногдол ашгаараа МХБирж дээрээс хувьцаа бонд худалдан авч болно шүү
10/04/2025

Хувьцааны ногдол ашгаараа МХБирж дээрээс хувьцаа бонд худалдан авч болно шүү

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК “1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГААР ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ, ҮРЖҮҮЛЦГЭЭЕ" УРИАТАЙ КАМПАНИТ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас санаачлан хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллагууд, мэргэжлийн холбоод, хөрөнгийн биржид бүртгэлтэй 52 гишүүн үнэт цаасны компаниудаа уриалан, хөрөнгийн зах зээлд нэвтэрч буй бэлэн мөнгөний урсгалыг зүй зохистой удирдах, зохион байгуулах, хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалтын өгөөжөө нэмэгдүүлэх боломж бололцоог иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, хөрөнгийн зах зээлд оролцогчдын идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" кампанит ажлыг эхлүүллээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор хүлээн авна уу.
https://mse.mn/mn/news/13362

Компаниуд ногдол ашгаа хуваарилж эхэллээМонголын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагддаг нээлттэй хувьцаат компани...
20/02/2025

Компаниуд ногдол ашгаа хуваарилж эхэллээ
Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагддаг нээлттэй хувьцаат компаниуд ногдол ашгаа хуваарилахаар мэдээлж эхэллээ. Дэлгэрэнгүйг дараах холбоосоор орж харж болно.
https://mse.mn/mn/news/13144
"Хаан банк" ХК нээлттэй хувьцаат банкнууд дундаас хамгийн өндөр ногдол ашиг тараахаар боллоо

Компаниуд ногдол ашгаа хуваарилж эхэллээМонголын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагддаг нээлттэй хувьцаат компани...
20/02/2025

Компаниуд ногдол ашгаа хуваарилж эхэллээ
Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагддаг нээлттэй хувьцаат компаниуд ногдол ашгаа хуваарилахаар мэдээлж эхэллээ. Дэлгэрэнгүйг дараах холбоосоор орж харж болно.
https://mse.mn/mn/news/13156
Орон нутгийн буюу Өмнөговь аймгийн 51%-ийн эзэмшилт жижиг "Таван толгой" ХК шүү. "Эрдэнэс Таван толгой" ХК (1072 ширхэг хувьцааны) биш болохыг салгаж ойлгоно гэж найдаж байна.

Улаанбаатар хотын бонд Улаанбаатар хотын гаргасан бонд амжилттай хөрөнгө татан төвлөрүүллээ. Бонд арилжаалагдаж эхлээд 4...
20/06/2024

Улаанбаатар хотын бонд
Улаанбаатар хотын гаргасан бонд амжилттай хөрөнгө татан төвлөрүүллээ. Бонд арилжаалагдаж эхлээд 40 минутын хугацаанд 100% биелэгдэж нийслэл 500 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт татаж чадлаа. Бондын талаарх мэдээллийг дараах холбоосоор орж танилцаарай.
https://mse.mn/mn/news/12360

Address

Ulaanbaatar
14201

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00

Telephone

+97699189270

Alerts

Be the first to know and let us send you an email when Granddevelopment Securities LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share