Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг
Call Directions Website Contact the business

Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг As of 2022, there are more than 1,587 members and 38 companies licensed to provide certified tax consulting services.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах

To ensure compliance with the Law on Certified Tax Consulting Services within the legal scopes Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг нь Монгол Японы татварын бүртгэлийн судалгааны “Кайкэй” нийгэмлэгийн үндсэн дээр 2004 оны арванхоёрдугаар сарын 23-нд “Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч зөвлөхүүдийн ТИНЗ нийгэмлэг” нэртэйгээр Сангийн яам, ТЕГ, Аудитын болон бизнесийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачдын санаачлагаар үүсгэн байгуулагдсан.

2012 оны арванхоёрдугаар сарын 27–нд “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль” батлагдаснаар эрх зүйн орчин баталгаажиж, хуулийн хүрээнд нэрээ Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг болгон өөрчилсөн.

2022 оны байдлаар нийт 1587 гаруй гишүүнтэй, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 38 компанитай үйл ажиллагаа явуулж байна.

АЛСЫН ХАРАА:
Олон улсын стандартад нийцсэн татварын тогтолцооны хөгжилд манлайлагч, мэргэжлийн байгууллага байх

ЭРХЭМ ЗОРИЛГО:
Татвар төлөгчид болон татварын албыг холбох гүүр болж, мэргэшсэн гишүүдийг бэлтгэх замаар татварын сайн тогтолцоог бүтээлцэх мэргэжлийн байгууллага байна. The Mongolian Association of Certified Tax Consultants was established on December 23, 2004 on the basis of the Mongolian-Japanese Tax Accounting Association KaiKei which was founded in 2001, named as “Association “TINZ”of certified Accountants and Consultants” by a group of representatives from Ministry of Finance, general department of Taxation, audit firms, business entities, academics and researchers. After the “Law on Certified Tax Consulting Service” had passed on December 25, 2012, the legal name was changed into Association of Certified Tax Consultants as the legal environment for tax consulting services was established. Vision: To be the leader and a professional organization in the development of a tax system that meets international standards. Mission: It is a professional organization that serves as a bridge between taxpayers and tax authorities and aims to create a good tax system by training certified members.

05/11/2026

Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, доктор Ү.Галмандахын санаачилгаар татварын судалгаа, бодлого, практикт тулгамдаж буй асуудлыг хөндөн хэлэлцэх “ТАТВАРЫН ЭРДЭМ” подкастыг та бүхэнд цувралаар хүргэж байна.

Энэхүү подкастаар татварын салбарын эрдэмтэн, доктор, судлаачидтай тэдний судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл, Монгол Улсын татварын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал болон цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар шинжлэх ухааны түвшинд сонирхолтой, өрнүүн яриа өрнүүлэх болно.

Тус подкастын эхний дугаарт Монгол Улсын гавьяат эдийн засагч, ТМЗН-ийн Хүндэт ерөнхийлөгч, доктор, профессор Г.Алтанзаяа “ТАТВАРЫН ФИЛОСОФИ” сэдвээр ярилцлаа.

Подкастыг дэмжин ажилласан “Жи Эс Эккаунт ТМЗ” ХХК, “ТЭСО” групп, М.Мөнхчимэг даргатай ТМЗН-ийн Сүхбаатар дүүрэг дэх салбарын хамт олонд талархал илэрхийлье 👏🏻

05/11/2026

Татварыг зөвхөн хуульд заасан үүрэг, хувийн орлогоос төлж буй мөнгө гэж харахаас илүүтэйгээр улсын болон орон нутгийн төсөв бүрдүүлэх, нийтийн үйлчилгээ, нийгмийн хэрэгцээг санхүүжүүлэхэд оруулж буй хувь нэмэр гэж ойлгох нь татварын талаарх хандлагыг илүү өргөн хүрээнд харахад тусална 👩🏻‍💻🧑🏻‍💻

Иргэн бүр татварын талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, эрх үүргээ ойлгон, татварын үйлчилгээг зөв ашиглах нь татварын соёлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Зөв ойлголт, хариуцлагатай үйлдэл, хамтын оролцоо нь татварын боловсролтой нийгмийг төлөвшүүлэх үндэс болдог.

2026 ОНЫ СҮҮЛИЙН Б-ГАРАГИЙН АНГИЙН БҮРТГЭЛ ХААГДАХАД ЦӨӨН ХОНОГ ҮЛДЛЭЭТМЗН-ийн сургалтын төлөвлөгөөт хуваарийн дагуу 202...
05/11/2026

2026 ОНЫ СҮҮЛИЙН Б-ГАРАГИЙН АНГИЙН БҮРТГЭЛ ХААГДАХАД ЦӨӨН ХОНОГ ҮЛДЛЭЭ
ТМЗН-ийн сургалтын төлөвлөгөөт хуваарийн дагуу 2026 оны сүүлийн сургалтууд зарлагдан бүртгэл явагдаж байна. ТМЗ-ийн эрх олгох шалгалтад бэлтгэх сургалт Б-ГАРАГИЙН АНГИ:
🛎11 дүгээр сарын 20-с 12 дугаар сарын 12-ны өдрийг дуустал долоо хоногт 2 удаа буюу баасан /13:00 – 19:30 цаг/, бямба гараг /10:00 – 18:00 цаг/ -т тус тус хичээллэнэ.
❗❗❗Анги дүүргэлт, суудлын тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлээрэй.
🛎Сургалтын бүртгэл https://members.cpta.mn/ сургалтын цахим программаар явагдаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг ☎️ 76118989 дугаараас авна уу.
.

Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс Непал улсад тохиолдсон байгалийн гамшигт өртсөн иргэдэд туслах зо...
04/11/2026

Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс Непал улсад тохиолдсон байгалийн гамшигт өртсөн иргэдэд туслах зорилгоор гишүүд, дэмжигчдийнхээ дунд хандивын аяныг өрнүүлсэн билээ.

Тус аяны хүрээнд нийгэмлэгийн гишүүд, татварын мэргэшсэн зөвлөхүүд болон дэмжигчдийн сэтгэлийн хандивыг нэгтгэн Непал Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгт шилжүүллээ. Түүнчлэн Непал Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс хандивын мөнгийг байгалийн гамшигт өртсөн зорилтот бүлгийн иргэдэд хүргэж, тусламж болгон хүлээлгэн өгөхөө илэрхийллээ.

Хандивын аянд сэтгэл гарган нэгдэж, өөрийн хувь нэмрээ оруулсан нийт гишүүд, татварын мэргэшсэн зөвлөхүүд болон дэмжигч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Өргөсөн буян тань түм бумаар арвижин дэлгэрэх болтугай 🙏🏻🌟

04/11/2026

“ТМЗ-ҮҮДИЙН БАЯР 2026” ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ 🎉

Татварын мэргэшсэн зөвлөхүүд нэгэн дор хуран цуглаж, өнгөрсөн оны ололт амжилтаа дүгнэн, хамтын хөдөлмөр, мэргэжлийн ур чадвараараа салбартаа манлайлсан шилдгүүдээ тодруулан алдаршуулдаг оны онцгой арга хэмжээ болох “ТМЗ-ҮҮДИЙН БАЯР 2026” шинэ жилийн цэнгүүн 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдана.

Эрхэм гишүүд та бүхэн баярын цэнгүүнд оролцох бүртгэлээ баталгаажуулан, EARLY BIRD буюу эрт захиалгын урамшуулалд хамрагдаарай.

🎟️БҮРТГҮҮЛЭХ ҮНЭ
450,000₮ – 2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал EARLY BIRD урамшуулалт үнэ
499,000₮ – 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн үндсэн үнэ

📌 БҮРТГЭЛ: Гишүүдийн программ болох www.cpta.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлнэ үү.

Эрхэм татварын мэргэшсэн зөвлөхүүд та бүхнийг баярын цэнгүүндээ өргөнөөр оролцож, хамт олонтойгоо нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна🌟

ББСБ-ЫН НЯГТЛАН БОДОГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ НАМРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА ✍🏻Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг боло...
03/11/2026

ББСБ-ЫН НЯГТЛАН БОДОГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ НАМРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА ✍🏻

Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг болон Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны төлөвлөгөөт хуваарийн дагуу зохион байгуулж буй “ББСБ-ын нягтлан бодогчдыг чадавхжуулах сургалт-2026” намрын сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтад идэвх санаачилгатай оролцож, мэдлэг, туршлагаа баяжуулан, мэргэжлийн хөгжилдөө үнэтэй хувь нэмэр оруулсан нийт ББСБ-ын нягтлан бодогчдодоо баярлалаа.

📢 ТМЗН-ийн сургалт, шалгалтын төлөвлөгөөт хуваарийн дагуу суурь мэдлэг бататгах СОРИЛ ШАЛГАЛТАД БЭЛТГЭХ СУРГАЛТ АРВАННЭГ...
02/11/2026

📢 ТМЗН-ийн сургалт, шалгалтын төлөвлөгөөт хуваарийн дагуу суурь мэдлэг бататгах СОРИЛ ШАЛГАЛТАД БЭЛТГЭХ СУРГАЛТ АРВАННЭГДҮГЭЭР САРД:
✅ Суурь мэдлэг бататгах сорил шалгалтад бэлтгэх сургалт 2026.11.02-с цахим хэлбэрээр 21 хоног /11.23-ныг дуустал/ явагдана.
📝 Сургалтын бүртгэл сургалт 11 дүгээр сарын 20-ны 17:00 цаг хүртэл https://members.cpta.mn/ программаар явагдаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг ☎️ 76118989 /1/ дугаараас тодруулна уу.

📢📢📢 ОРОН НУТАГ - СОРИЛ ШАЛГАЛТ 11/13-НД ЯВАГДАНА.ТМЗ-ийн эрх олгох шалгалтад бэлтгэх сургалтад орон нутгаас хамрагдаж бу...
02/11/2026

📢📢📢 ОРОН НУТАГ - СОРИЛ ШАЛГАЛТ 11/13-НД ЯВАГДАНА.
ТМЗ-ийн эрх олгох шалгалтад бэлтгэх сургалтад орон нутгаас хамрагдаж буй нягтлан бодогч нараас ирүүлсэн санал, хүсэлтээр суурь мэдлэг бататгах СОРИЛ ШАЛГАЛТ-ыг 11/13-нд зохион байгуулахаар боллоо.
✅ Татварын англи хэл 2026.11.13 --- 09:00 цагаас
✅ Мэдээллийн технологи 2026.11.13 --- 11:00 цагаас
✅ Санхүү болон өртөг удирдлагын бүртгэл 2026.11.13 --- 15:00 цагаас тус тус явагдана.
📝 Бүртгэл www.members.cpta.mn програмаар 11 сарын 12-ны өдрийн 17 цаг хүртэл үргэлжилнэ.👩‍💻👨‍💻
Хамрах хүрээ: Орон нутгаас ТМЗ-ийн эрх олгох шалгалтад бэлтгэх сургалтад хамрагдаж буй нягтлан бодогчид болон мэдээж Улаанбаатар хотын нягтлан бодогчид тус шалгалтад орох нь нээлттэй.
Мэдээлэл лавлах утас: ☎️ 76118989.

НАМРЫН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. 🍁 🍂Бүгд найрамдах Солонгос улсын татварын мэргэшсэн зөвлөх эмэгтэйчүүдийн...
02/11/2026

НАМРЫН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. 🍁 🍂
Бүгд найрамдах Солонгос улсын татварын мэргэшсэн зөвлөх эмэгтэйчүүдийн намрын чуулган Тэжон хотноо зохион байгуулагдлаа. Солонгос улсын татварын мэргэшсэн зөвлөх эмэгтэйчүүдийн холбооны урилгаар Монгол, Япон, Тайвань улсуудын төлөөлөл оролцож, найрсаг хамтын ажиллагаагаа улам бэхжүүлсэн арга хэмжээ боллоо. Энэ удаагийн чуулганд Монгол Улсын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Сүхбаатар дүүргийн салбар, Дорноговь аймгийн салбар, Увс аймгийн салбаруудын төлөөлөл 5 төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй оролцлоо.

ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРСОН БАЙДАЛ /2026.07.03/
02/11/2026

ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРСОН БАЙДАЛ /2026.07.03/

Address

Монгол улс, Улаанбаатар хот-14201, СБД, 6-р хороо, Сүхбаатарын гудамж, Метробизнес төв, Б корпус, 4 давхар
Ulaanbaatar
13381

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97676118989

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг:

Shortcuts

Share

Nearby finance companies