13/10/2023
Засагт Хан аймаг Дайчин Засагийн хошуу, хошуу туслах засаг ноён Индэр тайж,. дүү Цамбасүрэн тайж н Тамчийн отогийн захирагч: миний өвөө. 1938 оны VI-10нд Хар Азаргын нурууны Хүрэн Голын Цанхилахын амны хуруу гэдэг газар шүүхгүй буудуулсан
… отгон хүү Бундан эмч - аав мин - зүрнний мэс засалын эмч. буудсан хүмүүсийн нэрийг ч н би мэднэ:. Түмэнгийн Налаажав, өндөр Чойжил нарын 4 хүн, тэдний үр хүүхэдүүдийг ч заримыг н танина. 1950-д оны дунд хүртэл буудсан жалгандаа: өвөөгийн чин зүүн талын монгол гутал төө урт цагаан соруултайгаа байсан гэж нутагийн өвгөд яридаг:. Өндөр биерхүү, хуузтай, том алаг нүд, хөмсөгтэй, ширүүн зантай, эрдэм номтой хүн байсан гэж ч ярисан. ах Индэр тайж н: Улиастайн шоронд олон хүн жижиг өрөөнд хорисоноос дарагдаж үхсэн гэдэг 😞 Дайчин засагийн хошууны дэд засаг ноён байсан хүн шүү дээ: үр хүүхэд, үеэлүүд мин их сайн яваа. Дайчин засагийн хошууны сүүлийн ноён н Жалцан бэйс гэж хүн байсан .. бие сайнгүй тул туслах Индэр тайж хошууны хол ойр явах, сургуули, өртөө байгуулах ажилыг нугалдаг байсан гэлцэх
Дайчин Засагийн хошуу гэж одоогийн Тонхил суманд хошуу тамгын газартай, 9 Зүйлийн хүрээтэй хамт: одоогийн сумдаас: Тонхил, Дарви, Бугат, Төгрөг, Алтай, Алтайн урагшаа Тэнгэр уул- Үзэмийн нуруу хүртэл, Цээлийн Дэрстэй, Шаргын урд тал орсон их хошуу байсан