XacBank

Directions Website Contact the business

XacBank ХасБанк, Зөв банк XacBank was created as a result of a merger of the two largest NBFI’s in Mongolia, “Goviin Ekhlel” LLC and “X.A.C” LLC, in late 2001.

Goviin Ekhlel LCC was established by Mercy Corps in December 1999 with funding from USAID as an NBFI serving SMEs. X.A.C., LLC began 1998 under the Micro Start Mongolia Project under UNDP, later transformed into Mongolia’s first NBFI by uniting the financial services activities of six local NGO’s. Now, XacBank is the fourth largest systemic bank serving individual consumers, small and medium-sized enterprises (SMEs) and corporate customers by providing full range of banking, insurance and other value added financial products and services. Our dedicated team of employees serve over 1,000,000 customers all over Mongolia, which is 33% of the population. The Bank has 80 branches, units and business service centers throughout the nation, 1,300 specialized personnel, more than 2,700 merchants - meeting the needs of our 700 thousand customers with financial services that fit best. Our vision is to bring world class financial services to Mongolia. As well as embracing the triple bottom line mission of People, Planet, and Prosperity, we continuously aim to set standards for corporate governance and social responsibility. We, everyone at XacBank, follow six core values that help us lead in achieving our vision and mission:
- Inclusive
- Innovative
- Socially Responsible
- Customer Centric
- Energetic
- Professional.

Цалингаа ухаалгаар хуваарилах, жижиг зарцуулалтаа хянаж хэмнэх, мөн ирээдүйн зорилгодоо хүрэх хуримтлалын төлөвлөгөө гар...
30/10/2026

Цалингаа ухаалгаар хуваарилах, жижиг зарцуулалтаа хянаж хэмнэх, мөн ирээдүйн зорилгодоо хүрэх хуримтлалын төлөвлөгөө гаргахад хиймэл оюун ухаан танд тусалж чадна.🤖💸

⚠️Гэхдээ банкны нэвтрэх нэр, нууц үг зэрэг хувийн болон санхүүгийн нууц мэдээллээ AI-д бүү өгөөрэй!

#ХувийнСанхүү #СанхүүгийнТөлөвлөгөө #Хэмнэлт #Хуримтлал

28/10/2026

ХасБанк EBRD in Mongolia-тай хамтран бизнес эрхлэгч харилцагч нартаа процессоо автоматжуулах, бүтээмжээ өсгөхөд нь туслах зорилгоор Erxes-ийн SME AI masterclass сургалтад хамруулж, хиймэл оюуныг үйл ажиллагаандаа ашиглах ур чадварт сургаж байна.

Буцаан олголттой сайтуудаас хэрэгцээт бараа, аяллын тийзээ захиалж амжсан уу? 🛍️✈️10-р сарын 31-нийг дуустал ХасБанкны U...
27/10/2026

Буцаан олголттой сайтуудаас хэрэгцээт бараа, аяллын тийзээ захиалж амжсан уу? 🛍️✈️
10-р сарын 31-нийг дуустал ХасБанкны UnionPay картаараа худалдан авалт хийгээд 5%-ийн CashBack аваарай. 🔥

Буцаан олголт авах сайтууд:
🍎 Apple.com
✈️ Trip.com | Booking.com | Agoda.com
📦 Amazon.com | 🛒 Taobao.com | 🛒 Temu.com

🙋‍♀️ Нэг харилцагчид олгох дээд хэмжээ: 200,000₮

Хэрэв та ЮнионПэй картгүй бол Дижитал банкаараа захиалаад хүргүүлээд аваарай.
Дижитал банк: 🔗http://bit.ly/XacBank

Хуримтлалтай байна гэдэг нь дуртай зүйлээсээ татгалзах биш, орлого зарлагаа зөв төлөвлөж, өнөөдрөө ч, ирээдүйгээ ч бодох...
26/10/2026

Хуримтлалтай байна гэдэг нь дуртай зүйлээсээ татгалзах биш, орлого зарлагаа зөв төлөвлөж, өнөөдрөө ч, ирээдүйгээ ч бодохыг хэлнэ.😎

🧡Хуримтлалаа өнөөдрөөс эхлүүлэхийг хүсвэл: https://xacbank.mn/savings

Аяллын тийзээс эхлээд хүссэн бараа бүтээгдэхүүнээ онлайнаар захиалахдаа ХасБанкны UnionPay картаа ашиглаад 5%-ийн CashBa...
21/10/2026

Аяллын тийзээс эхлээд хүссэн бараа бүтээгдэхүүнээ онлайнаар захиалахдаа ХасБанкны UnionPay картаа ашиглаад 5%-ийн CashBack аваарай.

Буцаан олголт авах сайтууд:
🍎 Apple.com
✈️ Trip.com | Booking.com | Agoda.com
📦 Amazon.com | 🛒 Taobao.com | 🛒 Temu.com

📅 Хугацаа: 2026.10.01 – 2026.10.31
🙋‍♀️ Нэг харилцагчид олгох дээд хэмжээ: 200,000₮

Хэрэв та ЮнионПэй картгүй бол Дижитал банкаараа захиалаад хүргүүлээд аваарай.
Дижитал банк: 🔗http://bit.ly/XacBank

Хасын харилцагчаар зочилсон тэмдэглэл  #01:  Тоон дээрх санхүүжилт үйлдвэр болсон нь — “SUU 2.0”ХасБанк, Сүү Хувьцаат Ко...
20/10/2026

Хасын харилцагчаар зочилсон тэмдэглэл #01: Тоон дээрх санхүүжилт үйлдвэр болсон нь — “SUU 2.0”

ХасБанк, Сүү Хувьцаат Компани | SUU JSC-ийн хамтын ажиллагаа 2013 онд эхэлж, 2019, 2021 онд ЕСБХБ (Европын сэргээн босголт хөгжлийн банк)-тай хамтран үйлдвэрийн шинэчлэл, сүү бэлтгэлийн системд санхүүжилт олгож байсан түүхтэй. Харин энэ удаагийн шинэ үйлдвэрийг ХасБанк дангаараа санхүүжүүлж, миний бие сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монгол Улсын ууган үйлдвэр Сүү ХК-ийн шинэ үйлдвэрийн нээлтэд оролцон, үйлдвэртэй танилцах боломж олдсон юм.

Банканд ажилладаг бидний хувьд зээл, санхүүжилт гэдэг өдөр тутам хардаг тоо. Тэр тоо, тэр мөнгө данснаас дансны хооронд нүдэнд харагдахгүйгээр хаашаа шилждэгийг мэддэг ч хэдэн сарын дараа очоод харахад өнөөх тоо барилга, үйлдвэрийн шугам, лаборатори, агуулах, автомат систем болж хувирчихсан байхыг харах, сонсох мэдрэмж шал өөр байлаа.

Үйлдвэрийн нээлтийн үеэр удирдлагууд өмнө нь хоногт 200 тонн сүү боловсруулах хүчин чадалтай байсан бол шинэ үйлдвэр ашиглалтад орсноор энэ үзүүлэлт 400 тонн болж хоёр дахин нэмэгдсэнийг онцоллоо. Таван жилийн өмнө малчид, фермерүүдээс жилд 16 сая литр сүү татан авдаг байсан бол өдгөө энэ тоо 32 сая литрт хүрч, мөн л хоёр дахин өсжээ. Нэг ёсондоо бизнес өссөөр 68 жилийн туршлагатай үйлдвэрээ өргөжүүлэн тэлэх нь тодорхой байжээ. Тэд шинэ үйлдвэрээ SUU 2.0 гэж нэрлэсэн нь ч утга учиртай аж.

Шинэ үйлдвэрийн эрчим хүчний зарцуулалт 30–40% буурч, хүчин чадал өсөхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн хаягдал багасаж, хэрэглэгч бидэнд ирэх бүтээгдэхүүний чанар, хүртээмж ч нэмэгдэх боломжтой болжээ.

Мөн Сүүгийнхэн Улаанбаатар хотоос 500 км-ийн радиуст 6 аймгийн 2,500 малчин, фермерээс түүхий сүү татан авдаг гэж сонсоод нэг зүйл бодогдсон нь: Ганц үйлдвэрийн хүчин чадал өсөж байгаа хэрэг биш юм байна. Үүнийг дагаад үйлдвэрт сүүгээ нийлүүлдэг малчин, фермерүүдийн зах зээл, орлого, цаашлаад хөрөнгө оруулалтын боломж нь хүртэл томорч байгаа хэрэг аж. Ташрамд сонирхуулахад тэдний орлогоо хүлээн авах, худалдан авалт хийхэд нь зориулан ХасБанк Сүү ХК хамтран тусгайлсан “Шимт” UnionPay картаа зах зээлд нэвтрүүлсэн байдаг.

Ингээд бодоход санхүүжилт, бизнесийг тоо, тайлангаар л хардаг миний хувьд тайлан дээрх “зээл” гэдэг мөрний ард хэдэн зуун ажилтан, хэдэн мянган нийлүүлэгч, хэдэн сая бүтээгдэхүүн байдгийг дахин нэг сануулах шиг. Харин хажууд сууж байгаа байгууллагын банкны захирлын хувьд энэ нь аль хэдийн танил ертөнц. Тэд үйлдвэрийг харилцагчаас дутуугүй мэдэж тайлбарлах нь санхүүжилт гэдэг ерөөсөө ч тоо биш, хамтдаа өсөх итгэлцэл юм байна гэж бодогдлоо.

Үйлдвэрээр зочлов: Шинэ үйлдвэр малчны хотноос ирсэн түүхий сүүг хүлээн авахаас эхлээд ариутгах, боловсруулах, савлах хүртэлх үндсэн дамжлагуудыг нэг цогц системд нэгтгэсэн, автоматжсан үйлдвэр байлаа.

Үнэндээ л үйлдвэрээр явж байхад нэг зүйл тун сонин. Нэг, хоёрхон ажилтан таарснаас бусдаар биднээс өөр хүн амьтангүй шахуу. Малчны хотоос хэдэн арван тонноороо орж ирээд боловсруулагдаж байгаа гэх сүү нь ч нүдэнд үзэгдэхгүй. Эргэлзсэндээ тайлбар хийж явсан үйлдвэрийн даргаас: “Нээлтээ л хийж байгаа болохоос үйлдвэрлэл нь яг эхлээгүй байгаа юм уу?” гэж тодрууллаа.

Гэтэл үйлдвэрлэл аль хэдийн яваад эхэлчихсэн байжээ. Данснаас данс руу мөнгө нүдэнд харагдахгүй шилждэг шиг сүү ч битүү хоолойгоор үйлдвэр дундуур урсаж, шат шатандаа хянуулж, боловсруулагдан бүтээгдэхүүн болон гарч ирдэг юм байна.

Түүнчлэн банкны хүн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг харахаараа “ямар гоё шинэ юм бэ” гэж хараад өнгөрдөггүй юм байна.
"Хэдэн цаг хэмнэж байгаа бол? Хаягдал хэдэн хувиар буурсан бол? Нэгж бүтээгдэхүүний өртөг яаж өөрчлөгдөх бол?" гэдгийг өөрийн эрхгүй бодохын зэрэгцээ үйлдвэрийн автомат удирдлага, лаборатори, нөөц систем, хөргөлт, CIP цэвэрлэгээ зэрэг нь миний нүдээр зүгээр нэг технологи биш, бизнесийн эрсдэлийг бууруулсан хөрөнгө оруулалт юм байна гэсэн өөртөө л томдсон дүгнэлтийг хийгээд амжив. Гэхдээ хүнсний үйлдвэрт температур алдагдах, ариутгал, цэвэрлэгээ доголдох, хүний алдаа гарах, үйлдвэрлэл зогсох зэрэг нь бүгд санхүүгийн эрсдэл, эдийн засгийн үр дагавартай гэдгийг бодохоор бас ортой ч юм шиг.

Автомат үйлдвэр гэхээр “ажилтан цөөрчихсөн юм биш үү?” гэж бодогдох ч хүний шууд оролцоо 60 орчим хувиар буурч, ажилтнууд давтагддаг ажлуудаас чөлөөлөгдөн, бүтээмж нь нэмэгдэж, бүтээгдэхүүн хөгжүүлэлт зэрэг илүү үнэ цэнтэй ажлуудад төвлөрөх боломжтой болсон гэж тайлбарлав. Өөрөөр хэлбэл автоматжуулалт гэдэг заавал хүн цөөлөхийн нэр биш, харин хүнийг машинаар хийлгэж болох ажлаас нь чөлөөлөхийн л нэр юм байна.

Үйлдвэрээр аялахдаа мэдсэн өөр нэг сонирхолтой зүйл нь ариутгал зөвхөн үйлдвэрт эхэлдэггүй аж. Малчин, фермерүүдээс сүүгээ анх авахдаа л чанарыг нь шалгана. Бидний мэддэг шиг эмээ, ээж сүүг амсаж үзээд “энэ жаахан гашилж магадгүй юм байна, сода хийчих” гэдэгтэй адил юм энд байхгүй гэж хөгжөөнтэй тайлбарлав. Түүгээр ч зогсохгүй замд таардаг сүүний машин нэг саванд бүгдийг холиод аччихдаггүй, чанарын үзүүлэлтээс нь хамааран тус тусад нь тасалгаанд авч явдаг гэнэ. Үйлдвэрийн даргын тайлбар дундуураа хавчуулах хөгжөөнтэй, мэдрэмжтэй үгсийг сонсоод сүүнүүд ч гэсэн өөр өөрийн “өрөөтэй” юм шиг санагдаж, энэ мэт тайлбар нь үйлдвэрийн аяллыг сонирхолтой болгож байлаа.

Маркетер хүний хувьд өөр нэг сонирхолтой зүйл анзаарагдсан нь “Миний Монголын сүү”, ХасБанк хоёрын ижил тал байлаа. Гаднын нэмэлт орцгүйгээр, цэвэр дотоодын түүхий эдээр боловсруулж, дотоодод борлуулсан сүү, сүүн бүтээгдэхүүн НӨАТ-аас чөлөөлөгддөг тул иргэд НӨАТ-гүй үнээр худалдан авдаг. Яг үүнтэй адил ХасБанк ч харилцагчдаа шимтгэлгүй үйлчилгээ үзүүлэхийг зорьдог. Хоёр өөр салбарын бизнес ч гэлээ хэрэглэгчээ дэмжсэн энэ философи нь хоорондоо тун ижилхэн санагдсаныг нуух юун.

Төгсгөлд хэлэхэд, тоон дээр л харж байсан санхүүжилт үйлдвэр болж, Монголын малчид, фермерүүдийн буянт малын сүү бүтээгдэхүүн болж савлагдан гарч байгааг нь харах сайхан байлаа. Түүний зэрэгцээ Сүү ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулгын нээлтийн үгэндээ “ХасБанкдаа баярлалаа” гэж хэлэхэд яагаад ч юм тэр үед “Хасчууд ч энэ үйлдвэрийн нэг хэсгийг бүтээлцсэн юм байна даа” гэсэн бахархал төрж байснаа бардам хэлээд энэ тэмдэглэлээ дуусгая. ХасБанк харилцагчдынхаа өсөлтийг дэмжиж, дараагийн алхам бүрийг нь хамт бүтээлцсээр байх болно.

Тэмдэглэлийг: Маркетер

Та гэрийн хаяг эсвэл хэрэглэгчийн кодоо InstaXPay-ийн “Төлбөр” хэсэгт нэг удаа бүртгүүлээд, Байр, СӨХ, цахилгааны төлбөр...
17/10/2026

Та гэрийн хаяг эсвэл хэрэглэгчийн кодоо InstaXPay-ийн “Төлбөр” хэсэгт нэг удаа бүртгүүлээд, Байр, СӨХ, цахилгааны төлбөрөө нэг дор, ганц товчоор төлөөрэй. ⚡️😎

📱 XacBank апп-ын нэвтрэх дэлгэцийн доод хэсэгт байрлах InstaXPay дээр дарж нэвтрээрэй.

16/10/2026

ХасБанкны 2026 оны 3-р улирлын санхүү, үйл ажиллагааны тайланг Санхүү хариуцсан захирал Г.Тамир танилцуулж байна.

ХасБанк ХК 2026 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас 18.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваариллаа.ХасБанк ХК-ийн хувьцаа...
16/10/2026

ХасБанк ХК 2026 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас 18.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваариллаа.

ХасБанк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 09-ний өдрүүдэд цахимаар, эчнээ санал хураалтын хэлбэрээр амжилттай зохион байгуулагдав. Хурал 76.5%-ийн ирцтэйгээр хүчин төгөлдөр болж, 2026 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай асуудлыг хэлэлцэн, Төлөөлөн удирдах зөвлөлөөс санал болгосны дагуу нэгж хувьцаанд 18 төгрөг буюу нийт 18.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар эцэслэн шийдвэрлэлээ.

Мөн Монголбанкнаас холбогдох зөвшөөрөл олгогдсоны дагуу ХасБанк ногдол ашгийг татвар суутгасны дараах дүнгээр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-ийн дансанд шилжүүллээ. ҮЦТХТ нь ногдол ашгийг ажлын 3 хоногт багтаан хувьцаа эзэмшигчдийн нэрийн дансанд байршуулна.

Ээлжит бус хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг тогтоох бүртгэлийн өдөр буюу 2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар ХасБанк ХК-ийн хувьцааг эзэмшиж буй иргэн, хуулийн этгээдэд ногдол ашиг олгогдох бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг хувьцаа эзэмшигчид өөрийн харилцдаг үнэт цаасны брокер, дилерийн компаниас авах боломжтой.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэртэй ХасБанкны вэб сайтын Хөрөнгө оруулагчдын хэсгээс буюу доорх холбоосоор танилцана уу.
https://xacbank.mn/shareholders-meeting

Address

XacBank HQ Bldg, Post Branch 20A, PO Box-72
Ulaanbaatar
14210

Opening Hours

Monday 08:30 - 16:30
Tuesday 08:30 - 16:30
Wednesday 08:30 - 16:30
Thursday 08:30 - 16:30
Friday 08:30 - 16:30

Alerts

Be the first to know and let us send you an email when XacBank posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to XacBank:

Shortcuts

Share

Nearby finance companies