24/09/2026
“ТЕК ПАРТНЕРС” ХХК MNS ISO/IEC 27001:2023 СТАНДАРТЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫГ АМЖИЛТТАЙ ХАНГАЛАА🎉
“Тек Партнерс” ХХК нь MNS ISO/IEC 27001:2023 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартын анхдагч баталгаажуулалтын аудитыг амжилттай зохион байгуулж, баталгаажуулалтын үйл явцаа амжилттай дуусгалаа.
ISO/IEC 27001 стандарт нь байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг системтэйгээр тодорхойлох, удирдах, мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хамгаалах менежментийн тогтолцоонд тавигдах олон улсын шаардлагыг тодорхойлдог стандарт юм.
Энэхүү баталгаажуулалт нь “Тек Партнерс” ХХК-ийн мэдээллийн аюулгүй байдлын бодлого, үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага болон хяналтын тогтолцоо нь стандартын шаардлагад нийцэж байгааг баталгаажуулсан чухал үр дүн болж байна.
Мөн байгууллагын хэмжээнд мэдээллийн аюулгүй байдлыг зөвхөн технологийн түвшинд бус, удирдлага, процесс, ажилтны оролцоо болон тасралтгүй сайжруулалтын цогц тогтолцоо болгон хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлын нэгэн чухал үе шат юм.