04/11/2026
📢АНУ-ын завсрын сонгуулийн үр дүнд Бүгд найрамдах нам ялагдал хүлээсэн нь сонгогчдын эдийн засгийн нөхцөл байдалд сэтгэл дундуур байгаа болон Трампын улс төрийн бодлоготой холбогдож байна.
📌Сонгуулийн дараах санал асуулгаар иргэдийн бараг 90% нь амьжиргааны өртөг, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нь өөрсдийн сонголтод нь нөлөөлсөн гол хүчин зүйлсийн нэг хэмээсэн бөгөөд сонгогчдын 2/3 орчим нь үнийн өсөлтөд Трампын бодлогыг буруутгажээ.
🔴Түүнчлэн Трампыг 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж байсан залуу болон Латин гаралтай сонгогчид Бүгд найрамдах намыг дэмжих нь багасаж, Трампын дэмжсэн зарим нэр дэвшигч сонгуульд ялагдал хүлээлээ. Энэ нь Трампын нам доторх улс төрийн нөлөө, нэр дэвшигч сонгох стратегид сорилт болов. Ийнхүү сонгуулийн үр дүн нь Конгресс дахь эрх мэдлийн харьцааг өөрчлөхөөс гадна Бүгд найрамдах намын цаашдын улс төрийн чиглэл, сонгуулийн стратегид нөлөөлөх үйл явдал боллоо.
Эх сурвалж: reuters.com
Апп татах линк⬇️
🔗 iOS хэрэглэгчид: https://shorturl.at/EtLUb
🔗Android хэрэглэгчид: https://shorturl.at/30yfe
________________________________________
🌐https://unetsecurities.mn/
📧 [email protected]
☎️7700-9090
#ХөрөнгөОруулагчБай