30/10/2026
📉 Алтны ханш сүүлийн 1 жилийн доод түвшнийг сэтлэх үү?
Алтны ханш (XAUt) түүхэн дээд цэг $5,597-аас эхэлсэн уналт үргэлжилж, өнөөдрийн байдлаар $3,983-$3,967 хүртэл буураад байна.
Энэ нь сүүлийн нэг жилийн доод түвшин болох $3,920-ийн чухал дэмжлэгийн бүсийг дахин шалгахад тун ойрхон ирснийг харуулж байна.
ℹӨнөөдрийн ханш нь түүхэн дээд цэгээc (ATH) -28%-ийн бууралттай байгаа юм.
🏛️ Алт түүхэнд ATH цэгээсээ -25%-иас дээш унасан хэд хэдэн томоохон мөчлөг байдаг: Үүнд:
1️⃣ 1980–1982 оны супер уналт
1980 оны 1-р сард алт $850 хүртэл огцом өсөж, тухайн үеийн түүхэн дээд амжилт тогтоов.
Уналт: Төв банк (Fed) инфляцыг дарахын тулд бодлогын хүүгээ 20% хүртэл огцом өсгөснөөр алт ердөө 2.5 жилийн дотор -65% унаж, $300-оос доош орж байв.
2️⃣ 2011–2015 оны Баавгайн зах зээл (Bear Market)
2011 оны 9-р сард алт $1,920 хүрч ATH тогтоосон.
Уналт: Дэлхийн санхүүгийн хямрал тогтворжиж, АНУ-ын доллар чангарснаар 2013 он гэхэд -28%-иас дээш унаж ($1,300), улмаар 2015 онд хамгийн доод цэг буюу -45% ($1,050) хүртэл үргэлжлэн унаж байв.
3️⃣ 2020–2022 оны цар тахлын нөлөөлөл
COVID-19 хямралын үеэр буюу 2020 оны 8-р сард алт $2,075 хүрсэн.
Уналт: 2022 оны сүүл гэхэд бодлогын хүүгийн өсөлт болон долларын индекс чангарснаар -22% орчим уналт үзүүлж $1,615 хүрсэн байдаг билээ.
❓ Алтны ханш цаашид үргэлжлэн унах уу, эсвэл дахин өсөх үү?
💬 Та ямар хүлээлттэй байна вэ?
💎 Complex биржийн 🤖 "Auto Invest" үйлчилгээг идэвхжүүлснээр бодит алтаар баталгаажсан салбартаа №1 XAUt (Tether Gold)-ийг бага дүнгээр, тогтмол хуримтлуулах боломжтой.
🔗 complex.mn/investment
📲 Мобайл апп нэр: Complex Mongolia