25/08/2026
Онлайн хувцас худалдааны компани Shein Хонконгийн хөрөнгийн биржид анхдагч хувьцаагаа арилжаалах хугацааг наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 1 болгон хойшлуулжээ. Хойшлуулсан шалтгаан нь компанийн өсөлт удааширч, зардал нэмэгдсэнээр хөрөнгө оруулагчдын сонирхол буурсантай холбоотой байна.
Хэрэв та ОУ-ын хөрөнгийн захын талаарх мэдээллүүдийг цаг алдалгүй авахыг хүсвэл манай хуудсыг дагаарай!
Shein IPO-оороо компанийн үнэлгээг 26–27 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байгаа нь 2022 онд хүрч байсан бараг 100 тэрбум ам.долларын үнэлгээнээс 70 гаруй хувиар бага үзүүлэлт юм. UBS Asset Management анх удаа компанийн IPO-д cornerstone хөрөнгө оруулагчаар оролцохоор болсон байна.
IPO нь эцсийн байдлаар 27 тэрбум ам.долларын үнэлгээгээр хэрэгжиж, Shein 1.77 тэрбум ам.доллар хүртэл хөрөнгө татах төлөвтэй байна. Энэ нь 2026 онд Хонконгод хийгдэж буй хамгийн том IPO болж байгаа юм. Гэвч Shein-ийн орлогын өсөлт саарч, ашигт ажиллагаанд дарамт нэмэгдэж байгаа нь хөрөнгө оруулагчдын гол анхаарал татсан асуудал хэвээр байна.
🤝Бид харилцагчдадаа хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээгээрээ дамжуулан ОУ-ийн хөрөнгийн зах зээлд хэрхэн хөрөнгө оруулалт хийж тогтмол өгөөж хүртэх үйлчилгээг санал болгон ажиллаж байна.
☎️Холбоо барих утас: 7700 9191
🤝Үнэ цэнийг бүтээнэ.