Монголын Ипотекийн Корпораци

Call Directions Website Contact the business

Монголын Ипотекийн Корпораци Хөрөнгөөр баталгаажсан бонд гаргах, Хөрөнгө итгэмжлэн удирдах болон Хэлцэл эрхлэн гүйцэтгэх үйлчилгээ

Монголын Ипотекийн Корпорациас (МИК) орон сууцны санхүүжилтийн тогтолцоонд оролцогчийн хувьд банкуудын олгосон орон сууц...
01/11/2026

Монголын Ипотекийн Корпорациас (МИК) орон сууцны санхүүжилтийн тогтолцоонд оролцогчийн хувьд банкуудын олгосон орон сууцны ипотекийн зээлийг "Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хууль"-ийн хүрээнд багцлан худалдан авч, үнэт цаасжуулдаг буюу МИК рүү “шилжүүлдэг”билээ.

Таны ипотекийн зээлийг МИК рүү шилжүүлэхэд анхаарах зүйлсийг хүргэж байна.
#мик #ипотек

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан “Оюутны эрдэм шинжилгээний х...
30/10/2026

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан “Оюутны эрдэм шинжилгээний хурал” амжилттай боллоо.
Оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны эцсийн шатанд шалгарсан шилдэг 6 илтгэлийг хэлэлцүүлж, шилдгүүдэд шагнал гардууллаа.

📍Оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны дүн:

🥇 Тэргүүн байр “Санхүүгийн зан төлөв болон алтернатив өгөгдөлд суурилсан зээлжих чадварын үнэлгээ” сэдэвт илтгэлээр МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүү хөтөлбөрийн IV түвшний оюутнууд Б.Ундармаа, Б.Номинзул,

🥈 Дэд байр “Ногоон ипотекийг хүртээмжтэй болгох нь: Ипотекийн хоёрдогч зах зээлд суурилсан санхүүжилтийн загвар” сэдэвт илтгэлээр МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүү хөтөлбөрийн III түвшний оюутан А.Мичидмаа, Менежмент хөтөлбөрийн III түвшний оюутан М.Гантигмаа,

🥉 Гутгаар байр “Залуучуудын ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр бүрдүүлэх хүндрэлийг бууруулах боломж: олон улсын туршлагын харьцуулсан судалгаа” сэдэвт илтгэлээр СЭЗИС-ийн Бизнесийн удирдлага хөтөлбөрийн IV түвшний оюутан П.Нансалмаа,

Тусгай байр
• “Z ба Alpha үеийн орон сууцны шинэ эрэлт ба ипотекийн уян хатан санхүүжилтийн механизмын судалгаа (shared-equity / graduated payment mortgage)” сэдэвт илтгэлээр СЭЗИС-ийн Эрх зүйн ангийн IV түвшний оюутан Д.Дэжидгарав,
• “Залуу өрхийн ипотекийн хүртээмжид зээлийн хязгааруудын үзүүлэх нөлөө” сэдэвт илтгэлээр СЭЗИС-ийн Санхүү, банк хөтөлбөрийн III түвшний оюутан Г.Золбаяр;
• “Залуу үе ба ипотекийн ирээдүй: хүсэл, санхүүгийн бэлэн байдал ба орон сууцны хүртээмж” сэдэвт илтгэлээр СЭЗИС-ийн Хууль зүйн сургуулийн III түвшний оюутнууд Б.Оюунбилэг, А.Түмэнбилэг нар тус тус шалгарлаа.

🔗Дэлгэрэнгүйг: https://mik.mn/mn/m299/news1666

#мик20 #мик

Өдөрт ялгаруулдаг хүлэмжийн хийгээ хэрхэн багасгах вэ?🌱 1. Эрчим хүчээ хэмнэхГэрэлтүүлгээ LED болгож солихӨрөөнөөс гарах...
29/10/2026

Өдөрт ялгаруулдаг хүлэмжийн хийгээ хэрхэн багасгах вэ?
🌱 1. Эрчим хүчээ хэмнэх
Гэрэлтүүлгээ LED болгож солих
Өрөөнөөс гарахад гэрэл унтраах
/Энгийн мэт боловч айл өрхийн CO₂-ийн 15–20%-ийг багасгадаг./
🚶‍♀️🚴‍♂️ 2. Шатахуун бага ашиглах
Ойрхон газар бол алхах, дугуй, эсвэл нийтийн тээвэр сонгох
Богино зайд машин барихгүй байх
Машинтай бол нэг удаа олон ажил нэг маршрут дээр амжуулах
/Нэг кг бензин шатах бүрт ~2.3 кг CO₂ ялгаруулдаг./
💧 3. Усаа хэмнэх
Эвдэрсэн крантаа засах
Угаалгын машинаа дүүргэж ажиллуулах
/Усан дулаан, бохир ус цэвэрлэхэд их эрчим хүч ордог./
🌳 4. Мод тарих
Жил бүр 1 мод тарих нь дунджаар жилд ~20–30 кг CO₂ шингээдэг.
💻 5. Дижитал хэрэглээг багасгах
Илүүдэл имэйл, олон төхөөрөмжид давхар хадгалдаг файл цөөлөх
Стримингийн чанарыг HD-гээс 480p болгох үед 8 дахин бага CO₂ хэрэглэдэг.
#мик #ТоС #тогтвортойхөгжил

МИК-ИЙН 20 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ӨНӨӨДӨР БОЛНО“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК...
29/10/2026

МИК-ИЙН 20 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ӨНӨӨДӨР БОЛНО

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан хамтын үйл ажиллагаатай МУИС, СЭЗИС-тай хамтран зохион байгуулж буй “Оюутны эрдэм шинжилгээний хурал” МИК-ийн байранд өнөөдөр болно.

Орон сууц, ипотекийн санхүүжилт, ногоон хөгжил, санхүүгийн технологийн чиглэлээр зарласан илтгэлийн уралдаанд тус хоёр сургуулийн бакалаврын түвшний III, IV курсийн оюутнууд оролцсон бөгөөд эхний шатанд 16 илтгэл ирснээс, 6 илтгэл эцсийн шатанд шалгарлаа.

11. “Санхүүгийн зан төлөв болон альтернатив өгөгдөлд суурилсан зээлжих чадварын үнэлгээ” — МУИС-ийн Бизнесийн сургуулийн III курсийн оюутан Б.Ундармаа, Б.Номинзул.
2. “Залуучуудын ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр бүрдүүлэх хүндрэлийг бууруулах боломж: олон улсын туршлагын харьцуулсан судалгаа” — СЭЗИС-ийн IV курсийн оюутан П.Нансалмаа.
3. “Залуу үе ба ипотекийн ирээдүй: хүсэл, санхүүгийн бэлэн байдал ба орон сууцны хүртээмж” — СЭЗИС-ийн III курсийн оюутан Б.Оюунбилэг, А.Түмэнбилэг.
4. “Ногоон ипотекийг хүртээмжтэй болгох нь: Ипотекийн хоёрдогч зах зээлд суурилсан санхүүжилтийн загвар” — МУИС-ийн III курсийн оюутан М.Гантигмаа, А.Мичидмаа.
5. “Z ба Alpha үеийн орон сууцны шинэ эрэлт ба ипотекийн уян хатан санхүүжилтийн механизмын судалгаа (shared-equity / graduated payment mortgage)” — СЭЗИС-ийн Эрх зүйн ангийн IV курсийн оюутан Д.Дэжидгарав.
6. “Залуу өрхийн ипотекийн хүртээмжид зээлийн хязгааруудын үзүүлэх нөлөө” — СЭЗИС-ийн III курсийн оюутан Г. Золбаяр.

Оюутны эрдэм шинжилгээний хурлаар эдгээр илтгэлийг хэлэлцүүлж, тэргүүн, дэд, гутгаар болон тусгай байр эзэлсэн оролцогчдыг шалгаруулан, шагнал гардуулна.

🎉“МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛИЙН ӨДӨР” 🎉Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ойн баярын мэнд хүргэе.Өндөр гэг...
28/10/2026

🎉“МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛИЙН ӨДӨР” 🎉

Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Өндөр гэгээн Занабазарыг Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн “Өргөө” байгуулснаар 1639 онд Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан байна.

#мик

28/10/2026

✏ Ипотекийн зээл юу өөрчлөв?

2013–2026 онд хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн хөтөлбөрөөр 142 мянга гаруй айл өрх шинэ байрныхаа түлхүүрийг атгажээ.

Зээлдэгчдийн 66% нь 30–45 насныхан, 77%-ийнх нь өрхийн орлого 4 сая төгрөгөөс бага байна. Нийт зээлдэгчдийн 72.6% нь Улаанбаатар хотод, 27.4% нь орон нутагт амьдардаг бол 37.2% нь гэр хорооллоос орон сууцанд шилжин оржээ.

Харин 2020 оны КОВИД-19 цар тахлын үед ипотекийн тогтолцоо иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулах чухал дэмжлэг болсон. Давхардсан тоогоор 190 мянган зээлдэгчийн төлөлтийг нийт 32 сарын турш таван удаа хойшлуулж, бонд эзэмшигчдэд төлөх 396.1 тэрбум төгрөгийн купоны төлбөрийг МИК өөрийн нөөц сангаас бүрэн хариуцан төлсөн байна.

Ипотек зөвхөн айл өрхийг орон сууцтай болгоод зогсохгүй, барилга болон үл хөдлөх хөрөнгийн салбарын өсөлтөд ч нөлөөлжээ.

27/10/2026

✏️ Таны хамгийн үнэтэй хөрөнгө юу вэ?

Айл өрхийн нийт хөрөнгийн 60-70 хувийг зөвхөн орон сууц эзэлдэг. Өнөөдөр Монголд 142,000 өрхийн 500 гаруй мянган хүн ипотекийн тусламжтайгаар амьдралын энэхүү том баталгаагаа бий болгожээ.

Энэ бүхэн анх 2004 онд АХБ болон USAID-ийн дэмжлэгээр эхэлж, улмаар 2006 онд МИК байгуулагдсанаар бодит ажил хэрэг болсон түүхтэй. Өнөөдөр МИК зөвхөн дотооддоо ажилладаг байгууллага байхаа больжээ.

Тэд Азийн ипотекийн холбоог (ASMMA) хоёронтоо даргалж, Японы JHF-тэй ногоон санхүүжилт, Германы DSIK-тай "Баушпар" хуримтлал, Европын ЕСБХБ-тай ногоон бонд гаргах чиглэлээр олон улсын түншлэлээ тэлсээр байна.

Таны сар бүр төлдөг зээлийн ард ганц банк биш, олон улсын түвшний аварга том санхүүгийн экосистем ажиллаж байдаг байх нь.

МИК-ийн вэб хуудсанд хандаж “Хялбар бүртгэл”-д бүртгүүлснээр таны төлбөрийн баримт и-баримт системд автоматаар бүртгэгдэ...
25/10/2026

МИК-ийн вэб хуудсанд хандаж “Хялбар бүртгэл”-д бүртгүүлснээр таны төлбөрийн баримт и-баримт системд автоматаар бүртгэгдэх боломжтой

Та www.mik.mn веб хуудсанд нэвтэрч “Иргэд, олон нийт” цэснээс “Ипотекийн зээлийн мэдээлэл авах” хэсгийг сонгон, ДАН нэгдсэн системээр өөрийн регистрийн дугаараар нэвтэрнэ.

Ингэснээр зөвхөн МИК-д худалдагдсан зээлтэй иргэдэд зориулсан
“Ebarimt автоматаар бүртгүүлэх” цэс идэвхжих бөгөөд та өөрийн цахим шуудан болон и-баримт системд нэвтрэх кодоо бүртгүүлэх боломжтой.

Санамж:
Зээлийн хүүгийн төлбөр НӨАТ –аас чөлөөлөгддөг тул буцаан олголт хийгддэггүй.
НӨАТ-ын тухай хуулийн 13 дугаар зүйл. Албан татвараас чөлөөлөх; 13.1.14.банк, банк бус санхүүгийн байгууллага болон бусад хуулийн этгээдээс банк, тусгай зориулалтын компани, орон сууцны санхүүжилтийн компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зориулалтаар шилжүүлсэн зээл, санхүүгийн түрээсийн гэрээнээс үүсэх аливаа шаардах эрх;

#мик #ибаримт

Хүлэмжийн хийн ялгаралтыг тооцоолох үе шатууд:Хамгийн түгээмэл арга🔍🌱1. Шууд хэмжилт: Яндан дээрх шүүлтүүр гэх мэт хүлэм...
22/10/2026

Хүлэмжийн хийн ялгаралтыг тооцоолох үе шатууд:
Хамгийн түгээмэл арга🔍

🌱1. Шууд хэмжилт: Яндан дээрх шүүлтүүр гэх мэт хүлэмжийн хийн агууламж ба урсгалын хурдыг хянах
- Жишээ нь: Ялгарлын тасралтгүй хяналтын систем (CEMS)
🌱2. Стохиометрийн тооцоо: Системд ямар элементүүд орж, гарч байгааг хэмжих
- Жишээ нь: Массын тэнцвэржүүлэх арга
🌱3. Ялгарлыг тооцоолох: Үйл ажиллагааны өгөгдлийг (жишээ нь: түлшний ашиглалтын бүртгэл) зохих ялгарлын хүчин зүйл /Итгэлцүүр/-ээр үржүүлэх
#мик #ТоС #тогтвортойхөгжил

ТоС-ийн цуврал контентийн хүрээнд бид энэ удаад "Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт" сэдвийг онцоллоо 🌱 #мик  #ТогтвортойХөг...
01/10/2026

ТоС-ийн цуврал контентийн хүрээнд бид энэ удаад "Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт" сэдвийг онцоллоо 🌱

#мик #ТогтвортойХөгжил

Address

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д. Сүхбаатарын талбай гудамж 11, Ш/х/215
Ulaanbaatar
15160

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 08:30 - 17:30

Telephone

+97694018267

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Ипотекийн Корпораци posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Монголын Ипотекийн Корпораци:

Shortcuts

Share