Mongolian Stock Exchange - Монголын Хөрөнгийн Бирж

Call Directions Website Contact the business

Mongolian Stock Exchange - Монголын Хөрөнгийн Бирж Stock Exchange

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОРООНЫ ГИШҮҮД БИРЖИД ЗОЧИЛЛООМонголын хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хороон...
29/09/2026

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОРООНЫ ГИШҮҮД БИРЖИД ЗОЧИЛЛОО

Монголын хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооноос хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр мэргэшсэн хуульчдыг бэлтгэх зорилгоор сургалт, судалгаа болон хууль тогтоомжийг сурталчлан таниулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт ирүүлсэн.

Энэ хүрээнд тус холбооны Өмгөөлөгчдийн хорооны төлөөлөл өнөөдөр (2026.09.29) Монголын хөрөнгийн биржид зочилж, хөрөнгийн зах зээл болон уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар мэдээлэл, танилцуулга авлаа.

Дэлгэрэнгүйг https://mse.mn/news/15102

#МонголынХөрөнгийнБирж

#35Жил

#ИтгэлээрБүтээсэн
#ХөрөнгийнӨсөлт

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭС САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖ, ШАЛГУУР ШААРДЛАГА СУРГАЛТ Зохион байгуулагч: "Монголын хөрөнгийн бирж" ХК...
29/09/2026

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭС САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖ, ШАЛГУУР ШААРДЛАГА СУРГАЛТ

Зохион байгуулагч: "Монголын хөрөнгийн бирж" ХК болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

📅 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр
⏰14:00-16:30 /Цахимаар/
🤝"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн MSE Hall танхим
👥 СЗХ, МХБ, МҮХАҮТ, үнэт цаас гаргах сонирхолтой ААН-үүд, Андеррайтерын болон Аудитын компанийн төлөөлөл
💳 50,000 ₮

Дэлгэрэнгүй
https://www.mongolchamber.mn/event/3476
Бизнес Академи

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН БОНДУУДЫН МЭДЭЭЛЛИЙГ ЛЮКСЕМБУРГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН DATAH...
29/09/2026

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН БОНДУУДЫН МЭДЭЭЛЛИЙГ ЛЮКСЕМБУРГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН DATAHUB-Д НИЙТЭЛЖ ЭХЭЛЛЭЭ

Санхүүгийн зохицуулах хороо, Монгол Улсын Сангийн яам болон Монголын Хөрөнгийн Бирж (МХБ), Люксембургийн хөрөнгийн бирж (LuxSE)-ийн төлөөллүүд 2026 оны 6 дугаар сард албан уулзалт хийсэн.

Тус уулзалтаар Монголын хөрөнгийн зах зээлд ногоон болон тогтвортой санхүүжилтийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, олон улсын хөрөнгө оруулагчдад хүрэх сувгийг өргөжүүлэх, үнэт цаасны давхар бүртгэлийн боломжийг судлах, зах зээлийн дэд бүтэц, зохицуулалтыг боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд МХБ-д бүртгэлтэй ногоон бонд, нийгмийн бонд болон тогтвортой хөгжлийн бондуудын мэдээллийг Люксембургийн хөрөнгийн биржийн Luxembourg Green Exchange (LGX) DataHub мэдээллийн санд нийтэлж эхэллээ.

Дэлгэрэнгүйг https://www.mse.mn/news/15098
#МонголынХөрөнгийнБирж

#35Жил

#ИтгэлээрБүтээсэн
#ХөрөнгийнӨсөлт

"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД МОД ТАРИЛААМонгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилса...
28/09/2026

"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД МОД ТАРИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх бүх нийтийн аяны хүрээнд мод тарих намрын нэгдсэн арга хэмжээ өнгөрөгч ням гарагт (2026.09.27) Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэлсэн.

Биржийн хамт олон Улаанбаатар хотын ногоон хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, иргэдийн оролцоонд тулгуурласан байгаль хамгааллын үйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилготой "1000 мод тарих" арга хэмжээнд нэгдлээ.

Мод тарих намрын өдрүүд нэгдсэн арга хэмжээ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш 9 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд биржийн хамт олон байгууллагад хуваарилагдсан модыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжилтний заавар, зөвлөмжийн дагуу тарьж, анхны цэнэг усалгааг хийсэн.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөн 2021 оноос хэрэгжиж эхэлснээс хойш Улаанбаатар хотын хэмжээнд 4.8 сая мод тарьсан бол биржийн хамт олон нийт 500 гаруй мод тариад байна.

Цаашид тарьсан мод бүрийг ургуулж, арчилж, хамгаалж үлдэх нь хөдөлгөөний дараагийн шатны гол шалгуур болж байгаа юм.

https://mse.mn/news/15092

24/09/2026

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ГЗҮТОГ Д.Мөнхбат:

Хөрөнгийн зах зээлийн идэвх, цаашдын төлөв, МХБ-ийн ТОП-20 индекс болон зах зээлийн үнэлгээний өсөлт, мөн 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын явц, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тэрээр: “2026 оны эхний хагас жилийн байдлаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 дахин өсөж, үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны идэвх ч мөн адил нэмэгдсэн. Тухайлбал Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхэд чиглэсэн Нийслэл бонд, Өмнөговь бонд, Хөгжлийн банкны бонд зэрэг урт хугацааны санхүүжилтийн хэрэгслүүд, мөн хоёр ч ББСБ-ын хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) биржээр дамжин зах зээлд гарлаа.

Түүнчлэн хөрөнгө оруулагчдын сонголтыг нэмэгдүүлэх, зах зээлд шинэ төрлийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх чиглэлд алтны үнэд суурилсан ETF, мөн NASDAQ-д бүртгэлтэй ETF-үүдийг багцалсан хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлээд байна.

Мөн хоёрдогч зах зээлийн арилжааны хэмжээ 2026 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 26 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа зэрэг нь хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй хөтөлбөрийн үр дүнгийн үзүүлэлт юм.

2026 оны эцэст МХБ хөтөлбөр, төлөвлөгөөндөө тусгасан зорилтот түвшинд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

МХБ-ИЙН I, II АНГИЛАЛД БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДАД ОЛОН УЛСЫН ИНДЕКСИЙН ШАЛГУУР, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХАРИЛЦАХ ЧИГЛЭЛЭЭР СУР...
24/09/2026

МХБ-ИЙН I, II АНГИЛАЛД БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДАД ОЛОН УЛСЫН ИНДЕКСИЙН ШАЛГУУР, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХАРИЛЦАХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын хөрөнгийн биржийн I, II ангилалд бүртгэлтэй компаниудын төлөөлөлд зориулан “Олон улсын индексийн багцад орох шалгуур, шаардлага, хөрөнгө оруулагчдад танигдах боломж” сэдэвт сургалтыг (2026.09.24) зохион байгууллаа.

Сургалтаар бүртгэлтэй компаниудын олон улсын хөрөнгө оруулагчдад танигдах боломжийг нэмэгдүүлэх, олон улсын индексийн шалгуур, шаардлагын талаарх ойлголтыг сайжруулахын зэрэгцээ зах зээл үүсгэгчийн үйл ажиллагаа, компанийн мэдээллийн ил тод байдал, хөрөнгө оруулагч болон оролцогч талуудтай харилцах харилцаа, БОНЗ (ESG) болон хүлэмжийн хий ялгаруулалтыг үнэлэх, буруулах, арилжих (Carbon credit trading) зэрэг хөрөнгө оруулагчдын шийдвэрт нөлөөлөх хүчин зүйлсийн талаар мэдээлэл өгсөн юм.

Дэлгэрэнгүйг https://www.mse.mn/news/15082
#МонголынХөрөнгийнБирж

#35Жил

#ИтгэлээрБүтээсэн
#ХөрөнгийнӨсөлт

TDB Securities SC - “ТИ ДИ БИ СЕКЬЮРИТИС ҮЦК” ХХК-ИЙГ ЗАХ ЗЭЭЛ ҮҮСГЭГЧЭЭР БҮРТГЭЖ, ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА“Монголын хөрөнгийн б...
24/09/2026

TDB Securities SC - “ТИ ДИ БИ СЕКЬЮРИТИС ҮЦК” ХХК-ИЙГ ЗАХ ЗЭЭЛ ҮҮСГЭГЧЭЭР БҮРТГЭЖ, ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь өнөөдөр (2026.09.24) “Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр”-ийн хүрээнд биржийн "Зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны журам"-ын 3.5-д заасныг үндэслэн "Ти Ди Би секьюритис ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэж, хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Гэрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат болон "Ти Ди Би секьюритис ҮЦК" ХХК Гүйцэтгэх захирал С.Батчимэг нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

Дэлгэрэнгүй: https://mse.mn/news/15081

#МонголынХөрөнгийнБирж

#35Жил

#ИтгэлээрБүтээсэн
#ХөрөнгийнӨсөлт

[ENGLISH BELOW]Монголын Хөрөнгийн Бирж: $10 тэрбумын зах зээлд хүрэх шинэчлэлийн замнал9 дүгээр сарын 15-нд Лондон хотно...
24/09/2026

[ENGLISH BELOW]

Монголын Хөрөнгийн Бирж: $10 тэрбумын зах зээлд хүрэх шинэчлэлийн замнал

9 дүгээр сарын 15-нд Лондон хотноо зохион байгуулагдсан Монголын Хөрөнгө Оруулалтын Форумын үеэр Монголын хөрөнгийн бирж (МХБ) зах зээлийн өнөөгийн үнэлгээг 4.4 тэрбум ам.доллараас 2028 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх амбицтай зорилтоо танилцууллаа. Энэхүү өсөлтийг дэмжих шинэ үнэт цаасны нийлүүлэлтийн гол эх үүсвэрүүд бол системийн нөлөө бүхий банкууд олон улсын зах зээлд нэмэлт хувьцаа гаргах, төрийн өмчит компаниудын хувьчлал, Эрдэнэс Тавантолгойн хоёрдогч зах зээлийн арилжаа ба давхар бүртгэл багтаж байна.

Форумын үеэр МХБ-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат “Монголын хөрөнгийн зах зээл 2.0: Технологи, дэд бүтэц ба давхар бүртгэлийн замын зураглал” хөтөлбөрийг анх удаа танилцуулав. Лондонгийн хөрөнгийн биржийн групп болон Монголын Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвтэй хамтран хэрэгжүүлэх энэхүү санаачилга нь зах зээлийн дэд бүтцийг шинэчлэхийн зэрэгцээ Монголын компаниудыг олон улсын хөрөнгийн зах зээлд давхар бүртгэл хийх боломжийг өргөжүүлэхэд чиглэж байна.

🔗 Монголын хөрөнгийн биржийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон бүрэн нийтлэлийг CMM платформоос уншина уу: https://capitalmarkets.mn/directory/mongolian-stock-exchange

****
The road to $10 billion: Mongolia's stock market queues its next leg of growth

At the Mongolia Investment Forum at Mansion House on 15 September, the Mongolian Stock Exchange (MSE) presented its path from a market capitalisation of $4.4 billion today to $10 billion by 2028, with most of the new supply already identified: bank follow-on offerings, state-owned enterprise privatisation and dual listings led by Erdenes Tavantolgoi.

MSE's CEO Munkhbat D. also announced "Mongolian Capital Market 2.0: Roadmap for Technology, Infrastructure and Dual Listings", a joint programme with the London Stock Exchange Group (LSEG) and the Mongolian Central Securities Depository (MCSD) to modernise market infrastructure and support international dual listings.

🔗 To learn more about the MSE and read the full insight, visit the CMM platform: https://capitalmarkets.mn/directory/mongolian-stock-exchange

TDB SECURITIES ҮЦК ХХК МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ЗАХ ЗЭЭЛ ҮҮСГЭГЧ БОЛЛООМонголын хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар, ү...
24/09/2026

TDB SECURITIES ҮЦК ХХК МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ЗАХ ЗЭЭЛ ҮҮСГЭГЧ БОЛЛОО
Монголын хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар, үр ашиг, тогтвортой хөгжлийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд TDB Securities ҮЦК ХХК өнөөдөр Монголын Хөрөнгийн Биржтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, албан ёсоор Зах зээл үүсгэгч (Market Maker) эрхээ авлаа.

Зах зээл үүсгэгчийн үйл ажиллагаагаар дамжуулан үнэт цаасны арилжааны хөрвөх чадварыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдад илүү хүртээмжтэй, тасралтгүй арилжааны орчныг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах болно.

Бид Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил дэвшлийг дэмжиж, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ, шийдлээр харилцагчдынхаа үнэ цэнийг бүтээсээр байх болно.

https://linktr.ee/TDBSecurities
7010-0261
www.tdbsecurities.mn
[email protected]

ХХБ-ны төв байр, 2-р давхар
Хөрөнгийн зах зээл дэх таны хөтөч "TDB Securities" Үнэт цаасны компани

Ти Ди Би Секьюритис ҮЦК Official: Instagram, Facebook | Linktree
Хөрөнгийн зах зээл дэх таны хөтөч

ХААН БАНКНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ ДАВЖ, МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ШИНЭ БОСГО ТОГТООЛОО https://mse...
23/09/2026

ХААН БАНКНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ ДАВЖ, МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ШИНЭ БОСГО ТОГТООЛОО https://mse.mn/news/15069

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “ХААН Банк” ХК-ийн зах зээлийн үнэлгээ 2026 оны есдүгээр сарын 23-ны арилжааны хаалтын ханшаар 3.629 их наяд төгрөгт хүрч, 1 тэрбум ам.долларын босгыг давлаа.

Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн шинэ үзүүлэлт болж байна.

ХААН Банк нь 2022 онд МХБ-д IPO хийж, 183.4 тэрбум төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүлсэн бөгөөд тухайн үеийн хамгийн өндөр дүнтэй IPO-гийн нэгээр бүртгэгдэж байв.

Мөн 2025 онд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудаас олон улсын FTSE Russell үнэлгээний агентлагийн Фронтер индексийн дунд болон дунд/том компаниудын ангилалд багтсан Монголын анхны компани бөгөөд олон улсын хөрөнгө оруулагчдын идэвхтэй хөрөнгө оруулдаг эдгээр жишиг индексийн бүрэлдэхүүнд Монголын компани орсон нь дотоодын хөрөнгийн зах зээлийг олон улсын түвшинд таниулахад чухал үйл явдал болсон юм.

Ийнхүү ХААН Банк IPO хийснээс хойш дөрвөн жилийн хугацаанд зах зээлийн үнэлгээ нь 3 их наяд төгрөгийн босгыг давж, олон улсын жишиг индексийн бүрэлдэхүүнд багтсан зэрэг нь Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил шинэ түвшинд гарч байгааг харуулж байна.

#МонголынХөрөнгийнБирж

#35Жил

#ИтгэлээрБүтээсэн
#ХөрөнгийнӨсөлт

Address

Sukhbaatar Square/3
Ulaanbaatar
15160

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:00

Telephone

976-11-313747-3312

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Stock Exchange - Монголын Хөрөнгийн Бирж posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Mongolian Stock Exchange - Монголын Хөрөнгийн Бирж:

Shortcuts

Share

Nearby finance companies