18/09/2026
Цэвэр технологи — ногоон ирээдүйн шийдэл
Цэвэр технологи гэдэг нь зөвхөн нар, салхины эрчим хүчээр хязгаарлагдахгүй. Эрчим хүч, ус, түүхий эдийн хэрэглээг илүү үр ашигтай болгох, хог хаягдлыг бууруулж эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, илүү тогтвортой бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох олон төрлийн инновацын шийдлийг хамардаг.
Өөрөөр хэлбэл, байгаль орчны асуудлыг бизнесийн боломж болгон хувиргаж, бага нөөцөөр илүү их үнэ цэнэ бүтээх нь цэвэр технологийн гол мөн чанар юм. 🌍
GCIP Mongolia төсөл Монгол Улсад ийм шинэлэг шийдэл хөгжүүлж буй энтрепренер, стартап, бизнесүүдийг дэмжин, технологио хөгжүүлэхээс эхлээд зах зээлд нэвтрүүлэх, бизнесээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилт татах хүртэлх өсөлтийн замд нь дэмжлэг үзүүлж байна.
💡 Илүү цэвэр технологи. Илүү ухаалаг бизнес. Илүү тогтвортой ирээдүй.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
UNIDO Mongolia - НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага
CCRCC Mongolia
Global Environment Facility
UNIDO - United Nations Industrial Development Organization