PIP LLC - Даатгалын Мэргэжлийн Зөвлөх

PIP LLC - Даатгалын Мэргэжлийн Зөвлөх Байгууллагын болон иргэдийн даатгалын мэргэжлийн зөв?

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын м...
09/07/2026

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.

Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн арвин их амжилт, гэр бүлд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүчит бөх нь хүчтэй, хурдан морь нь хурдтай, мэргэн харваач нь ончтой байж, Монгол түмний минь хийморь сүлд өөдөө байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сайхан наадаарай!

PIP LLC‑гийн бүх эмэгтэй ажилчид, харилцагчиддаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах  өдрийн  мэнд хүргэе.
08/03/2026

PIP LLC‑гийн бүх эмэгтэй ажилчид, харилцагчиддаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.

16/02/2026
Эрхэм хүндэт харилцагч, хамтрагч байгууллага, ажлын хамт олон та бүхэндээ ирж буй 2026 ондоо эрч хүчтэй,  аз жаргалтай, ...
31/12/2025

Эрхэм хүндэт харилцагч, хамтрагч байгууллага, ажлын хамт олон та бүхэндээ ирж буй 2026 ондоо эрч хүчтэй, аз жаргалтай, амжилт бүтээлээр арвин дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Сайхан баярлаарай.
"Профешнл иншурэнс партнер" ХХК

28/05/2025
25/01/2025

ЖОЛООЧ, ДААТГУУЛАГЧДЫН АНХААРАЛД

Жолоочийн даатгалын тухай хуулийн дагуу Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулж, даатгуулагч зам тээврийн осол гаргасан тохиолдолд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхтэй холбоотой харилцааг зохицуулдаг бөгөөд даатгалын нөхөн төлбөр олгоход цагдаагийн тодорхойлолт шаардлагатай эсэх талаарх дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.6-д “Зам тээврийн ослын үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, осолд холбогдсон жолооч нарын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй, ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирлыг жолооч нар өөр хоорондоо буюу даатгалын байгууллагатай харилцан маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон бол энэ дүрмийн 3.5-ын “г”-д заасан үүргээс чөлөөлөгдөж болно.” гэж заасан байдаг.
Үүний дагуу, зам тээврийн осолд холбогдсон жолооч нар нь ослын талаар аливаа маргаангүй, ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, даатгагчийн заавар зөвлөмжийн дагуу холбогдогч талууд тохиолдлыг баримтжуулж, талууд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд даатгагч нь даатгуулагчид тээврийн цагдаа дуудах шаардлага тавихгүй байх, мөн цагдаагийн тодорхойлолт заавал шаардахгүйгээр даатгалын нөхөн төлбөрийг олгоно.
Харин зам тээврийн ослын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан, жолооч архи, мансууруулах бодис хэрэглэсэн, талууд даатгалын тохиолдолд гэм буруутай эсэх талаар маргаантай нөхцөлд тээврийн цагдаагийн албанд дуудлага өгөх нөхцөл бүрдэх юм.
Энэхүү зохицуулалт болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаатай холбоотой аливаа санал, гомдол байвал даатгуулагч та, Санхүүгийн зохицуулах хорооны 51-261275 тоот утсанд хандах боломжтой.
https://www.frc.mn/ #/view/7711

Address

Баязүрх дүүрэг, 1-р хороо, Сайн констракшн байр 4 давхар
Ulaanbaatar
11000

Alerts

Be the first to know and let us send you an email when PIP LLC - Даатгалын Мэргэжлийн Зөвлөх posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share