Money Market Fund

Call Directions Website Contact the business

Money Market Fund Мөнгөний зах гэдэг нь нэг жилээс богино хугацаатай, хөрвөх чадвар өндөртэй санхүүгийн өр, зээлийн бүтээгдэхүүнүүд арилжаалагддаг зах зээл юм.

⭐Мони Маркет Фанд ХХК-ийн дэд захирлаар Д.Баасандулам томилогдлоо.Түүний мэдлэг, туршлага, манлайлал нь компанийн цаашды...
30/10/2026

⭐Мони Маркет Фанд ХХК-ийн дэд захирлаар Д.Баасандулам томилогдлоо.

Түүний мэдлэг, туршлага, манлайлал нь компанийн цаашдын хөгжил, үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Шинэ албан тушаалд нь өндөр амжилт хүсэн ерөөе!

#МөнгөнийЗахЗээл

📈 Money Market Fund: Мөнгөн хөрөнгөө үр ашигтай удирдСанхүүгийн ертөнцөд сул чөлөөтэй мөнгөө богино хугацаанд, эрсдэл ба...
26/10/2026

📈 Money Market Fund: Мөнгөн хөрөнгөө үр ашигтай удирд

Санхүүгийн ертөнцөд сул чөлөөтэй мөнгөө богино хугацаанд, эрсдэл багатайгаар эргэлдүүлэх боломжийг олгодог "Money Market Fund"-ийн талаар та хэр сайн мэдэх вэ?

Энэ нь түр хэрэглэх мөнгөн хөрөнгийн санхүүжилтийг нэг талаас авч, нөгөө хэрэгтэй талд хүргэж, хоёр талд харилцан ашигтай байдал бүрдүүлдэг зах зээл гэсэн үг.

Энэхүү боломжийг Монголын санхүүгийн зах зээлд бий болгож, хөгжүүлэх зорилгоор “Money Market Fund” 2021 онд үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Энэ оны 11-р сарын 11-нд тус компанийн таван жилийн ой нь тохиож байна. Тэдний зорилго, үйл ажиллагаа, мөнгөний зах зээлийг хөгжүүлэхээр хийж буй онцлох ажлуудын тухай эл нийтлэлээс сонирхоорой.

Бид нэг үеэ бодвол хөрөнгийн зах зээл, валютын зах зээл зэрэг ойлголтуудыг тодорхой хэмжээнд...

🔵Мони Маркет Фанд ХХК нь “Монголын хөрөнгө оруулалтын зэрэглэлийн эжинси ҮЦК” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгу...
15/10/2026

🔵Мони Маркет Фанд ХХК нь “Монголын хөрөнгө оруулалтын зэрэглэлийн эжинси ҮЦК” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд мөнгөний зах зээлийн оролцогчдод зориулан зээлжих зэрэглэлийн үнэлгээний талаарх сургалт зохион байгуулах, мөн Мони Маркет Фанд ХХК-ийн харилцагч байгууллагуудад зээлжих зэрэглэлийн үнэлгээний үйлчилгээг хөнгөлөлттэй нөхцөлөөр хүргэх чиглэлээр талууд харилцан тохиролцлоо.

Энэхүү хамтын ажиллагаа нь мөнгөний зах зээлийн оролцогчдын санхүүгийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, зээлжих зэрэглэлийн үнэлгээний ач холбогдлыг таниулах, байгууллагуудын санхүүгийн боломжийг өргөжүүлэхэд чиглэж байна.

#МөнгөнийЗахЗээл

2026.11.11... ✨     #МөнгөнийЗахЗээл
12/10/2026

2026.11.11... ✨

#МөнгөнийЗахЗээл

25/09/2026

Та хадгаламжийн сертификатыг Мөнгөний зах зээлээс худалдан авснаар:
🔹 Банкны найдвартай бүтээгдэхүүнд хөрөнгө оруулна.
🔹 Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, хадгаламжийн сертификатаа бусдад худалдан ашигласан хугацааныхаа хүүгийн өгөөжийг алдалгүй хүртэх боломжтой.
🔹Хоёрдогч зах зээлээс богино хугацаатай хадгаламжийн сертификат худалдан авч, мөнгөн хөрөнгөө үр ашигтай удирдах боломж.

Хадгаламжийн сертификатыг хэрхэн худалдан авах вэ?
⭐ 1. Мөнгөний захын дансаа нээнэ.
Мөнгөний захын оролцогч биш бол GSign ашиглан дараах холбоосоор цахимаар дансаа нээнэ.
👉 Данс нээх: https://mmf.moneymarket.mn/sign-in?redirectUrl=/dashboard
Эсвэл та манай оффист биеэр ирж, гэрээ байгуулан дансаа нээлгэх боломжтой.
⭐ 2. Хэтэвчээ цэнэглэнэ.
Мөнгөний захын системд нэвтэрч, өөрийн хэтэвчийг шаардлагатай мөнгөн дүнгээр цэнэглэнэ.
⭐ 3. Хадгаламжийн сертификатаа худалдан авна.
Анхдагч болон хоёрдогч зах зээлээс өөрт тохирох хугацаа, өгөөжтэй хадгаламжийн сертификатыг сонгон худалдан авна.

🌐 www.moneymarket.mn
📧 [email protected]
📞 7018 7700

#ТөрийнБанк
#МөнгөнийЗах #ХадгаламжийнСертификат

🇲🇳🇰🇷 “МӨНГӨӨ ӨСГӨХ БОЛОМЖ БҮГДЭД БИЙ”БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монголчууддаа зориулсан хөрөнгө оруулалт, мөнгөн хөрөнг...
17/09/2026

🇲🇳🇰🇷 “МӨНГӨӨ ӨСГӨХ БОЛОМЖ БҮГДЭД БИЙ”

БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монголчууддаа зориулсан хөрөнгө оруулалт, мөнгөн хөрөнгийн зөв удирдлагын талаарх арга зүйн зөвлөгөө өгөх уулзалт 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сөүл хотноо зохион байгуулагдана. 📈

Тус уулзалтаар:
💡 1072 хувьцаа
📊 Бондын зах зээл
💰 Орлогоо хөрөнгө оруулалтаар өсгөх боломж
📚 Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад анхаарах зүйлсийн талаар мэргэжлийн, ойлгомжтой, бодит мэдээлэл хүргэнэ.

🤝 Money Market Fund ХХК-ийн зүгээс ТУЗ-ийн дарга Д. Цолмон тус уулзалтад оролцож, мөнгөний зах зээл болон хөрөнгө оруулалтын боломжийн талаар мэргэжлийн мэдээлэл, зөвлөгөө өгнө.

📅 2026.09.25 | 11:00 цаг
📍 БНСУ, Сөүл хот, Ёнсан дүүрэг, Доксоодан-ро 95

📝 Бүртгүүлэх: https://forms.cloud.microsoft/r/u8aYZ87cbZ
📞 Холбоо барих: 010-2878-2249
📧 [email protected]

“МӨНГӨӨ ӨСГӨХ БОЛОМЖ БҮГДЭД БИЙ” СЭДЭВТ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ УУЛЗАЛТ, АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Монгол Улсад хөрөнгийн зах зээлийн идэвхи нэмэгдэж, шинэ бонд, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд тогтмол гарч буй энэ үед БНСУ-д амьдарч буй Монголчууддаа зориулан хөрөнгө оруулалтын боломж, мөнгөн хөрөнгөө зөв удирдах талаар МЭРГЭЖЛИЙН, ОЙЛГОМЖТОЙ, БОДИТ мэдээлэл хүргэх уулзалт 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ЭСЯ-ны байранд зохион байгуулна.

Уулзалтаар 1072 хувьцааны талаарх мэдээлэл, мөн өөрийн орлогоо хөрөнгө оруулалтаар өсгөх боломжууд, бондын зах зээлийг хэрхэн ойлгох, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа анхаарах мэргэжлийн мэдээлэл, зөвлөгөө хүргэнэ.

БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол хүн бүрийн хөдөлмөрийн ард өнөөдрийн хичээл зүтгэлээ маргааш илүү тайван, илүү сонголттой амьдралын эхлэл болгох хүсэл байдаг. Таны олсон орлого зөвхөн өнөөдрийн хэрэглээ биш, зөв мэдээлэл, мэргэжлийн чиглүүлэгт тулгуурласан хөрөнгө оруулалтын шийдвэрээр ирээдүйн үнэ цэнэ болж чадна.

Өнөөдрийн хичээл зүтгэлээ маргаашийн илүү олон сонголт, илүү тайван амьдралын суурь болгохыг хүсэж буй хүн бүрийг урьж байна.

📅 2026.09.25

🕚 11:00 цаг

📍 БНСУ, Сөүл хот, Ёнсан дүүрэг, Доксоодан-ро 95

📞 Холбоо барих: 010-2878-2249 📝 Бүртгүүлэх: https://forms.cloud.microsoft/r/u8aYZ87cbZ

📧 [email protected]

State Bank of Mongolia (Төрийн банк) -ны хадгаламжийн сертификатын анхдагч арилжаа зарлагдлаа. 🎉Та хадгаламжийн сертифик...
01/09/2026

State Bank of Mongolia (Төрийн банк) -ны хадгаламжийн сертификатын анхдагч арилжаа зарлагдлаа. 🎉

Та хадгаламжийн сертификатыг Мөнгөний зах зээлээс худалдан авснаар:

🔹 Банкны найдвартай бүтээгдэхүүнд хөрөнгө оруулна.
🔹 Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, хадгаламжийн сертификатаа бусдад худалдан ашигласан хугацааныхаа хүүгийн өгөөжийг алдалгүй хүртэх боломжтой.
🔹Хоёрдогч зах зээлээс богино хугацаатай хадгаламжийн сертификат худалдан авч, мөнгөн хөрөнгөө үр ашигтай удирдах боломж.

Хадгаламжийн сертификатыг хэрхэн худалдан авах вэ?

⭐ 1. Мөнгөний захын дансаа нээнэ.
Мөнгөний захын оролцогч биш бол GSign ашиглан дараах холбоосоор цахимаар дансаа нээнэ.
👉 Данс нээх: https://mmf.moneymarket.mn/sign-in?redirectUrl=/dashboard

Эсвэл та манай оффист биеэр ирж, гэрээ байгуулан дансаа нээлгэх боломжтой.

⭐ 2. Хэтэвчээ цэнэглэнэ.
Мөнгөний захын системд нэвтэрч, өөрийн хэтэвчийг шаардлагатай мөнгөн дүнгээр цэнэглэнэ.

⭐ 3. Хадгаламжийн сертификатаа худалдан авна.
Анхдагч болон хоёрдогч зах зээлээс өөрт тохирох хугацаа, өгөөжтэй хадгаламжийн сертификатыг сонгон худалдан авна.

🌐 www.moneymarket.mn
📧 [email protected]
📞 7018 7700

#ТөрийнБанк
#МөнгөнийЗах #ХадгаламжийнСертификат

🟠 Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны олон улсын ISO 27001 стандартын дагуу мэдээллийн аюулгүй байдлыг бид...
25/08/2026

🟠 Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны олон улсын ISO 27001 стандартын дагуу мэдээллийн аюулгүй байдлыг бид 4 дэх жилдээ баталгаажуулан ажиллаж байна. MonCertf LLC - First Mongolian International Certification Organization

🌐 www.moneymarket.mn
📧 [email protected]
📞 7018 7700

🔵"Удам Финанс ББСБ" ХХК Мөнгөний захад нэгдлээ.
09/07/2026

🔵"Удам Финанс ББСБ" ХХК Мөнгөний захад нэгдлээ.

🇲🇳 Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсн...
09/07/2026

🇲🇳 Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье!

Энэхүү эрхэм баярын өдрүүдэд "Мони Маркет Фанд"-ийн хамт олны зүгээс нийт харилцагч, хөрөнгө оруулагчид болон Монгол түмэндээ эрүүл энх, аз жаргал, элбэг дэлбэг, амжилт бүтээлээр дүүрэн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

🇲🇳 Эв нэгдэл, итгэлцэл, хариуцлагад суурилсан санхүүгийн тогтвортой ирээдүйг хамтдаа бүтээцгээе.

Сайхан наадаарай! 🎉

Address

Ulaanbaatar
15170

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97670187700

Alerts

Be the first to know and let us send you an email when Money Market Fund posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Money Market Fund:

Shortcuts

Share

Nearby finance companies