25/11/2025
Манай байгууллага BIDCoin төслийг хэрэгжүүлэх зорилгоор ICO зохион байгуулсан боловч бодит хэрэгжилтийн шатанд төсөлд шаардлагатай санхүүжилт төлөвлөсөн нийт хэмжээнд хүрээгүй. Үүнтэй холбоотойгоор бид анхны зорилго, төлөвлөгөөний дагуу төслийг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн болно.
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс бид зах зээл дээрх BIDCoin токеныг анх гаргасан үнээр нь буцаан худалдан авах шийдвэрийг гарган хэрэгжүүлж байна.
Мөн BIDCoin токен нь ойрын хугацаанд TRADE.MN биржийн токены бүртгэлээс хасагдах болохыг мэдэгдэж байна.