Хөгжил финанс ББСБ - Khugjil finance

Call Directions Website Contact the business

Хөгжил финанс ББСБ - Khugjil finance Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хөгжил финанс ББСБ - Khugjil finance, Financial service, Development Finance NBFI, Ulaanbaatar.

Хөгжил финанс ББСБ нь 2004 онд үүсгэн байгуулагдаж тасралтгүй 22 дахь жилдээ үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
Бид дараах үйлчилгээг үзүүлж байна.
- Бүх төрлийн зээлийн үйлчилгээ
- Итгэлцлийн үйлчилгээ
- Валют арилжаа Манай байгууллага бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж, бичил жижиг зээлийн үйлчилгээг тэдэнд мэргэжлийн түвшинд шуурхай хүргэж, зээлийн хүүг зах зээлийн дундаж түвшингээс бууруулах бодлогыг баримтлан ажиллаж байна.

Бид бичил санхүү нь тогтвортой амьжиргааны үндэс, ядуурлыг бууруулах үндсэн арга зам гэж үзэж шинээр ажлын байр бий болгох, орлого багатай өрх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, санхүүгийн үйлчилгээ хүртдэггүй хэсэгт зээл, бусад санхүүгийн үйлчилгээг хүргэж, улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах ажлыг тууштай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Манай байгууллага Санхүүгийн Зохицуулах Хорооны банк бус санхүүгийн байгууллагын зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтмол хангаж, татварын өр төлбөргүй ажиллаж ирлээ.

Мөн банк бус санхүүгийн салбарын хөгжлийг зөв, шинэ шатанд хөгжүүлэхийг дэмжин 2005 оноос МББСБХ-ны гишүүн, хяналтын зөвлөл болон Удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байна.

Дэлхийн хуримтлалын өдрийг анх 1924 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн жил бүр дэлхий даяар тэмдэглэж ирсэн ба Монг...
31/10/2026

Дэлхийн хуримтлалын өдрийг анх 1924 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн жил бүр дэлхий даяар тэмдэглэж ирсэн ба Монгол Улсын хувьд 2012 оноос хойш тэмдэглэж байна. 💰👛💸

Аймшгийн баяр айсуй
30/10/2026

Аймшгийн баяр айсуй

Аймшгийн баяр айсуй. Дэлхий даяар аймшгийн баярыг 1 өдөр тэмдэглэдэг бол Монголд бараг л өдөр болгон аймшгийн баяр тэмдэглэж байгаа аятай байх юм. 🍋

💀 Сүнс, чөтгөрөөс ч аймшигт төсөв

Энэ жилийн хамгийн аймшигт тоо бол 2027 оны төсвийн төсөл. Төсвийн зарлага анх удаа ₮40 их наядын босгыг давж, жилийн дотор 32.2%, сүүлийн 10 жилд 373.9% өссөн асар данхгар төсөв батлагдахад ойрхон байна. Ирэх жилийн төсвийн алдагдлыг ₮2.3 их наяд байхаар тооцсон нь 2026 оны анхны батлагдсан төсвөөс даруй 130% өссөн үзүүлэлт. Харин тодотгосон төсвийн алдагдалтай харьцуулахад 15% л өссөн харагдана.

👀 Инээдтэй зүйл нь ЗГ төсвийг тодотгохдоо төр бүсээ чангалж, ₮1.4 их наядыг танаж тодотголоо хэмээн сүржин мэдэгдэл хийж байсан ч бодит байдал дээр төсөв өргөн баригдахдаа, ахин тодотгохдоо гэхчлэн жилд дор хаяж 2 удаа тэлдэг уламжлалтай болох нь холгүй.

🔗 Дэлгэрэнгүйг манай вэбсайтаар зочлон уншаарай.

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ойн баярын мэнд хүргэе 👏👏👏Анх 1639 онд одоогийн Өвөрхангай...
29/10/2026

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ойн баярын мэнд хүргэе 👏👏👏
Анх 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Цагаан нуур буюу Ширээт нуур гэх газар шашны тэргүүнээр өндөр гэгээн Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулан орд өргөөг байгуулсан нь өнөөгийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг байна 🙏🙏🙏

27/10/2026

WAKE UP🔔: Ирэх онд төрийн албан хаагчдын цалин 10-20 хувь, ахмад настны тэтгэвэр 10 хувь, халамжийн тэтгэвэр, тэтгэмж 10 хувиар тус тус нэмэгдэнэ💼👵👴

27/10/2026

МОНГОЛ УЛС “ЦЭНХЭР БОНД ГАРГАХ УДИРДАМЖ” БОЛОВСРУУЛЖ, УСНЫ ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТИЙГ ДЭМЖИХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

💧 Санхүүгийн зохицуулах хорооноос тогтвортой хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, үнэт цаасны зах зээлд байгаль орчинд ээлтэй санхүүгийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх, усны нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Монгол Улсын онцлогт нийцүүлэн боловсруулсан “Цэнхэр бонд гаргах удирдамж”-ийг олон нийтэд танилцуулж байна.

💧 Уг удирдамж нь усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах, цэнхэр санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэхэд чиглэж байна. Түүнчлэн цэнхэр бонд гаргах, санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулах, үнэлэх, татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт болон үр нөлөөг тайлагнах үндсэн зарчмуудыг тодорхойлсон. Ингэснээр үнэт цаас гаргагч, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдын цэнхэр санхүүжилтийн талаарх нэгдсэн ойлголтыг бүрдүүлж, санхүүжилтийн ил тод, хариуцлагатай байдлыг бэхжүүлэх ач холбогдолтой юм.
https://frc.mn/ #/view/12057


27/10/2026

Зээлийн оноо зээл олгох эсэхийг дангаараа шийдэхгүй.
---
🏦 Санхүүгийн байгууллага зээлийн хүсэлтийг үнэлэхдээ онооноос гадна өр, орлогын харьцаа болон бусад мэдээллийг өөрийн үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу харгалзан үздэг.
---
🔎 Зээлийн оноо бол шийдвэрт нөлөөлөх нэг чухал үзүүлэлт юм.
---
FICO® Зээлийн Оноогоо Sainscore® апп болон E-Mongolia-аас шалгаарай.
📱Апп татах: https://onelink.to/xw3xqx

🏡 ГАЗАР АВАХ ХҮСЭЛТЭЭ ЯАЖ ГАРГАХ ВЭ?
26/10/2026

🏡 ГАЗАР АВАХ ХҮСЭЛТЭЭ ЯАЖ ГАРГАХ ВЭ?

🏡 ГАЗАР АВАХ ХҮСЭЛТЭЭ ЯАЖ ГАРГАХ ВЭ?

Газар авахаар хаана бүртгүүлэх, хашааны газраа хэрхэн өмчлөх талаар иргэдээс олон асуулт ирж байна. Шинээр газар эзэмших болон одоо эзэмшиж буй газраа өмчлөх нь тусдаа хүсэлт гэдгийг анхаараарай.

📌 Хаана хандах вэ?
👉 egazar.gov.mn сайтад «Иргэн» сонголтоор ДАН системээр нэвтэрнэ.

📌 Газаргүй бол: шинээр эзэмших
1️⃣ egazar.gov.mn-д нэвтэрнэ
2️⃣ «Газрын хүсэлт илгээх» хэсгийг сонгоно
3️⃣ «Шинээр газар эзэмших хүсэлт гаргах» цэсийг сонгоно
4️⃣ Газрын байршил, зориулалтаа сонгоод тайлбар бичнэ
5️⃣ Хүсэлтээ илгээж, «Хүсэлтийн жагсаалт»-аас шалгана

📌 Хашааны газраа эзэмшдэг бол: өмчлөх
«Өөрийн газар дээр хүсэлт гаргах» хэсгээс газраа сонгоод «Эзэмшиж буй газраа өмчлөх» үйлчилгээгээр хүсэлт гаргана.

📌 Бэлдэх баримт
▪️ Иргэний үнэмлэх
▪️ Газрын байршил, тойм зураг
▪️ Өмчлөх бол газрын гэрчилгээ, гэрээ, төлбөр төлсөн баримт

⚠️ Хүсэлт илгээсэн даруйд газар таны өмч болохгүй. Батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг л авах боломжтой.

☎️ Лавлах утас: 1800-0101

Хэрэгтэй хүндээ хуваалцаарай! 🤝

📍 Чингэлтэй дүүргийн Ардчилсан нам

#ГазарАвах #ГазарӨмчлөх

🚺Бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ зориулсан хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүн📝Шимтгэлгүй & Барьцаа хөрөнгийн уян хатан нөхц...
26/10/2026

🚺Бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ зориулсан хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүн
📝Шимтгэлгүй & Барьцаа хөрөнгийн уян хатан нөхцөлтэй
📞88015625, 94022092, 94042092
☎️ 11335555, 77665030
🤩Зээлийн хүсэлтээ https://dfi.mn/registration_person холбоосоор, чатботоор илгээх боломжтой.

ТОГТВОРТОЙ ӨСӨЛТИЙГ ХАМТДАА

Address

Development Finance NBFI
Ulaanbaatar
15

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97670005030

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөгжил финанс ББСБ - Khugjil finance posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Хөгжил финанс ББСБ - Khugjil finance:

Shortcuts

Share

Nearby finance companies