10/07/2023
Монголын эдийн засгийн чуулган-2023” эхэллээ.
“Монголд зочлох жил”-ийн хүрээнд “Welcome to Mongolia” уриан дор энэ удаагийн эдийн засгийн чуулганыг зохион байгуулж байна.
Энэ жил гадаад, дотоодын эдийн засаг, бизнесийн салбарын нийт 2,200 орчим төлөөлөгч оролцож байна. Үүнээс гадаадын 500 гаруй нэр хүндтэй зочид Улаанбаатарт хүрэлцэн иржээ.
Манай улс эдийн засгийн чуулган зохион байгуулж эхэлснээс хойших хамгийн олон зочин уригдсан чуулган гэдгээрээ онцлог болж байна. Чуулганы үеэр хоёр өдрийн турш нэгдсэн болон салбар хуралдаан, хэлэлцүүлгүүд өрнөх юм.