Jimmy Relym- Mongolian Mortgage broker

Jimmy Relym- Mongolian Mortgage broker Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Jimmy Relym- Mongolian Mortgage broker, Loan service, Suite5/611 Magill Road, Adelaide.

Би (CRN:515761) 7 жил Моргейж брокероор ажиллаж байгаа, Австралид монгол хэлээр ярьдаг хамгийн анхны, хамгийн олон жилийн туршлагатай брокер. Холбогдож зөвлөгөө авах 👇
https://calendly.com/jimmy-gqo/loanconsultation
Mobile: 0405570207

🏡 Ердөө 2%-ийн урьдчилгаатайгаар орон сууцтай болох боломжтой гэдгийг та мэдэх үү?Та өөрөө амьдрах зориулалттай байр ава...
15/06/2026

🏡 Ердөө 2%-ийн урьдчилгаатайгаар орон сууцтай болох боломжтой гэдгийг та мэдэх үү?

Та өөрөө амьдрах зориулалттай байр авах гэж байгаа эсвэл хөрөнгө оруулалтын үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэж байгаа эсэхээс үл хамааран ердөө 2%-ийн урьдчилгаатайгаар орон сууцны зээл авах боломжтой боллоо! 🎉

Дараах нөхцөлүүдийн аль нэг нь танд хамаарч байна уу?

✅ First Home Guarantee (хуучнаар FHLDS)-д хамрагдах боломжгүй
✅ Худалдаж авахыг хүссэн байр тань төрийн схемийн үнийн дээд хязгаараас давсан
✅ Хөрөнгө оруулалтын зориулалттай байр авах гэж байгаа
✅ 5%-ийн урьдчилгаагаа бүрдүүлэх гэж удаан хугацаа хүлээхийг хүсэхгүй байгаа

Тэгвэл бид танд ердөө 2%-ийн депозиттой орон сууцны зээлийн шийдлийг санал болгож байна. 👇

💰 Онцлох давуу талууд:

🔹 Байрны үнийн хязгааргүй
Австралийн аль ч муж, хотод өөрийн хүссэн байраа сонгох боломжтой.

🔹 Үнэгүй Buyer's Agent үйлчилгээ
Манай хамтран ажилладаг зээлдүүлэгчдийн аль нэгийг сонгосноор мэргэжлийн Buyer's Agent таны өмнөөс байр хайж, тохирох үл хөдлөх хөрөнгө олоход тусална.

🔹 Өрсөлдөхүйц хүү
Зах зээл дээрх өрсөлдөхүйц нөхцөл, хүүтэй зээлүүдээс сонголт хийх боломжтой.

📋 Үндсэн шалгуур:
🇦🇺 Австралийн иргэн эсвэл Байнгын Оршин Суух Эрхтэй (PR) байх.

📞 Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл өнөөдөр бидэнтэй холбогдоорой.

☎️ Jimmy – 0405 570 207
✉️ [email protected]

28/05/2026
Банкууд Зээлийн хүүг нь өсгөөд л байна уу?Refinance зээлийн хүүгээ бууруулаарай.Манай зээлийн хүү:5.64% - Owner Occupied...
17/04/2026

Банкууд Зээлийн хүүг нь өсгөөд л байна уу?
Refinance зээлийн хүүгээ бууруулаарай.
Манай зээлийн хүү:
5.64% - Owner Occupied P&I (LVR70%)
5.79% - Investment P&I (LVR70%)
1,000 Cash Back Offer
Offset account - жилийн хураамжгүй
0405 570 207
https://calendly.com/jimmy-gqo

Моргейж брокер уу, банк уу? Орон сууцны зээл авах гэж байгаа үед ямар нэг Банкны салбар руу шууд очих уу, эсвэл моргейж ...
27/02/2026

Моргейж брокер уу, банк уу?

Орон сууцны зээл авах гэж байгаа үед ямар нэг Банкны салбар руу шууд очих уу, эсвэл моргейж брокероор дамжуулах уу? Гэж хүмүүс их эргэлздэг.
Сүүлийн жилүүдэд Австралид орон сууцны зээл авч буй хүмүүсийн 77.3 хувь нь моргейжийн брокер ашиглаж байна.
Яагаад ийм олон Австраличууд брокерийг илүүд үзэн сонгож байна вэ?
Энэ подкастаар бид банк болон брокерын ялгаа, давуу болон сул тал, мөн зөв сонголт хийхэд тань туслах 8 чухал зүйлийг тайлбарлая.
________________________________________
1. Мэргэжилтэн үү, ерөнхий үйлчилгээ үзүүлэгч үү?
Хэрэв танд мэс засал хийлгэх шаардлага гарвал та:
• Тэр мэс заслыг хааяа нэг хийдэг ерөнхий эмчийг сонгох уу?
• Эсвэл өдөр бүр хийдэг нарийн мэргэжлийн эмчийг сонгох уу?
Моргейж брокер зөвхөн орон сууцны зээл дээр төвлөрч ажилладаг.
Харин банкны ажилтан хадгаламж, кредит карт, бизнесийн зээл зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн хариуцдаг.
Иймээс та орон сууцаар мэргэшсэн зээлийн мэргэжилтэнтэй ажиллах уу, эсвэл олон чиглэл хариуцсан банкны ажилтантай ажиллах уу гэдгээ бодолцох хэрэгтэй.
________________________________________
2. Хэрэглэгчийн сэтгэл ханамж
Салбарын судалгаагаар:
• Моргейж брокер ашигласан хэрэглэгчдийн 90%-иас дээш хувь нь сэтгэл хангалуун байдаг.
Энэ нь брокерууд зөвхөн үйлчилгээ үзүүлээд зогсохгүй, харилцагчиддаа урт хугацааны үнэ цэнэ бий болгож чаддагийг харуулж байна.
Банкнаас шууд зээл авсан харилцагч нарын 40% нь гомдол гаргасан байдаг бол Моргейж брокеруудыаар зээл авсан харилцагч нарын 3% л гомдол гаргасан байдаг.
________________________________________
3. Банк руу шууд очихын давуу тал
Банк руу шууд очих нь зарим тохиолдолд илүү хялбар байж болно.
Жишээлбэл:
• Та тухайн банкны харилцагч бол дотоод дансны мэдээллийг дахин өгөх шаардлагагүй.
• Цалин тань тухайн банканд ордог бол зарим нэг тохиолдолд цөөн орлогын баримт шаардаж болно.
Гэхдээ энд нэг чухал асуулт гарч ирнэ:
Та хялбар мөртлөө өндөр хүүтэй, зарим тохиолдолд таны санаснаас бага зээл сонгох уу? эсвэл хамгийн бага хүү, Таны санхүүгийн нөхцөлд таарсан илүү сайн зээлдэгчийг брокерийн тусламжтайгаар хайх уу?
________________________________________
4. Нэг банк уу эсвэл Олон банкны сонголт хийх үү?
Банкны ажилтан зөвхөн өөрийн банкны бүтээгдэхүүнийг санал болгоно.
Тэр нь тухайн банкныхаа хувьд сайн санал байж болох ч зах зээлийн хамгийн сайн санал байх чаддаггүй. Банкууд бүгд өөр өөр харилцагчийн бүлэгт тохирсон давуу чанартай зээлийн бүтээгдэхүүнийг санал болгодог.
Харин моргейж брокерт олон банкны бүтээгдэхүүнийг харьцуулж, таны нөхцөл байдалд тохирох сонголтыг санал болгодог. Дээр дурьдсан банкны давуу талуудыг танд танилцуулж Нэг Цонхны үйлчилгээг Танд хүргэдэг.
Энэ нь:
• Хамгийн өрсөлдөхүйц хүү
• Таны хүлээлтэд нийцэх зээлийн хэмжээ
• Таны зардлыг хэмнэх хамгийн боломжит хувилбарыг банкууд дотроос олоод өгдөг (Тухайлбал зарим банк First Home Buyer уудад Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлээд LMI хэмнэж, хамгийн бага хүүг санал болгож байхад, зарим нь өндөр хүүг, өндөр LMI шаардсан хэвээр байдаг).
________________________________________
5. Бүх брокерууд адилхан уу?
Үгүй.
Банк бүр ямар төрлийн кредит скорыг хүлээн зөвшөөрөх, ямар орлогыг хэдэн хувиар тооцох, ямар зардлыг хамгийн багадаа хэд байхаар тусгадаг, ямар үл хөдлөх хөрөнгийг, аль байршлыг хүлээн зөвшөөрдөг зэргийг сайн мэддэггүйгээс туршлага багатай брокерууд маш олон харилцагч нарынхаа зээлийг татгалзуулсан байдаг.
Тиймээс брокер сонгохдоо дараах асуултыг асуугаарай:
• Сүүлийн 12 сард таны татгалзсан зээлийн хувь хэд байсан бэ?
• Та миний зээлийн аль зээлдэгч рүү, ямар хүүтэйгээр, ямар нөхцөлтэйгөөр гаргах боломжтой байна?
• Миний зээлийн материалыг хэн хариуцах вэ?
Мэргэжлийн брокер тодорхой, ойлгомжтой дүр зургийг тэр даруй гаргаж өгч чадна. Тэдний банк руу явуулсан ихэнх зээлүүд цаг алдаагүй хурдан батлагддаг.
________________________________________
6. Брокер төлбөр авдаг уу?
Моргейж брокер хэрэглэгчээс шууд төлбөр авдаггүй. Тэд зээл амжилттай олгогдсоны дараа банкнаас шимтгэл авдаг. Харин банк засгийн газраас ихэнхийг нь дараа нь буцаан авдаг.
Тэгэхээр асуулт гарч ирнэ:
Брокероор дамжвал хүү өндөр болдог уу?
Брокерууд банкны хүүг бусад банкны хүүтэй өрсөлдөхүйц түвшинд хэлцэл хийж, булгах боломжтой. Учир нь банкууд брокеруудын сувгаар орж ирж байгаа зээлийг ч авч үлдэх гэж идэвхтэй өрсөлддөг.
________________________________________
7. Брокер яг юу хийдэг вэ?
Брокер бол зүгээр нэг зөвлөгч биш.
Тэд:
• Зээлийн материалыг бэлдэнэ
• Банк руу илгээнэ
• Банктай хүүн дээр хэлцэл хийнэ
• Банкны үнэлгээчидтэй харилцана
• Хугацаа хянаж, шаардлагатай бол сунгалт хийнэ
• Хуульч болон бусад талуудтай холбогдоно
Өөрөөр хэлбэл, таны өмнөөс бүх процессыг удирддаг.
________________________________________
8. Брокер найдвартай эсэхийг хэрхэн шалгах вэ?
Дараах 3 зүйлийг заавал шалгаарай:
- Тухайн брокерийн талаар харилцагчийн сэтгэгдэл website аас харах
- Credit Representative Number (CRN) байгаа эсэх (ASIC website с нэрээр нь шалгах боломжтой) https://service.asic.gov.au/search/
Мэргэжлийн холбооны гишүүнчлэл байгаа эсэх (FBAA/MFAA and AFCA)
- Таныг эрсдэлд оруулах санаатай болон санаандгүй алдаа гаргасан үед нөхөн төлбөрийг барагдуулах даатгалтай эсэх
Эдгээр нь тухайн хүн брокер уу? Эсвэл зөвхөн борлуулалтын ажилтан уу? Хэдэн жилийн туршлагатай вэ? мэргэжлийн хүн мөн үү гэдгийг илтгэнэ. Хэрэв борлуултын ажилтан өөрийгөө брокер гэж худал итгүүлэн суртачилгаа хийвэл маш өндөр хэмжээний торгуультай байдаг. Мөн брокерууд харилцагчдын мэдээллийг хамгаалах, харилцагчдад мэдүүлэх шаардлагатай бүх мэдээллээр хангах, хамгийн сайн бүтээгдэхүүнийг хангах чиглэлээр тогтмол сургалтад хамрагдаж дээрх гишүүнчлэлээ жил бүр сунгуулж байдаг.
________________________________________
Танд аль нь тохирох вэ?
Хэрэв та:
• Бүх банкуудын хүү, зээл авах хэмжээ, гарах зардлын хэмжээг нэг дороос авахыг хүсвэл
• Процессыг хэн нэгэнд хариуцуулж, стрессээ багасгахыг хүсвэл
• Илүү стратегийн зөвлөгөө авахыг хүсвэл
→ Моргейжийн брокер илүү тохиромжтой байж болно.
Харин:
• Та нэг л банктай олон жил харилцсан
• Энгийн, стандарт нөхцөлтэй
• Харьцуулалт хийх шаардлагагүй гэж үзэж байвал
• Таны харьцаж байгаа брокер мэргэжлийн гэдгээ нотолж чадахгүй бол
→ Банк руу шууд очих боломжтой.
Эцсийн шийдвэр таны нөхцөл байдлаас хамаарна.

Зөвлөгөө авах бол доорх линкээр холбогдоорой.
https://calendly.com/jimmy-gqo/loanconsultation
Mobile: 0405570207

Address

Suite5/611 Magill Road
Adelaide, SA
5072

Alerts

Be the first to know and let us send you an email when Jimmy Relym- Mongolian Mortgage broker posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share