MinuPos

Call Directions Website Contact the business

MinuPos Мину Пос

Үнэнч хэрэглээг - Үргэлж урамшуулна

28/10/2026

🥳HoReCa Mongolia Expo 2026-д MinuPos-той уулзаарай!

Бизнесийнхээ төлбөр тооцоог хялбарчилж, өдөр тутмын үйл ажиллагаагаа илүү ухаалаг болгохыг хүсэж байна уу?

MinuPos энэ жилийн HoReCa Mongolia Expo 2026 үзэсгэлэнгийн «Дижитал спонсор»-оор оролцож байна. Үзэсгэлэнгийн 3 өдрийн турш бид шинээр нэвтрүүлж буй шийдлүүдээ танилцуулна:

▪ Ресторан / Кофе шоп: Кассын төхөөрөмж, Киоск машинууд, Захиалгын менежментийн систем, QR меню, KDS систем
▪ Зочид буудал / Амралтын газрууд — Booking.minu.mn, Өрөө захиалгын менежментийн систем, booking холболт
▪Catering: Урьдчилсан захиалгын менежементийн систем — бүх захиалгаа нэг дороос хянана

Манай 59–60 дугаар лангуунд ирж, та 20 минутын дотор өөрийн хүссэн шийдэлтэй болоорой. Манай баг танд бүгдийг үзүүлж, асуултад тань хариулна.

Огноо: 11 сарын 6, 7, 8
Байршил: Мишээл экспо
Бүүт дугаар: №59–60

#ДижиталСпонсор

🎃 Halloween-ийн хамгийн аймшигтай зүйл бол орлогоо алдах! 👻Бизнесийн тань төлбөр тооцоог хялбарчилж, өдөр тутмын үйл ажи...
27/10/2026

🎃 Halloween-ийн хамгийн аймшигтай зүйл бол орлогоо алдах! 👻

Бизнесийн тань төлбөр тооцоог хялбарчилж, өдөр тутмын үйл ажиллагааг илүү ухаалаг болгох MinuPOS үргэлж тантай хамт.

💳 Картын төлбөр
📱 Цахим хэтэвч
🧡 Нэг төхөөрөмж — Олон боломж

Энэ Halloween-ээр айдсаа март. Бизнесээ ухаалгаар удирд!

MinuPOS — Энгийн, бүгдэд.

#БизнесээУхаалгаар

13/10/2026
📢 МЭДЭГДЭЛ Эрхэм харилцагчдын анхааралд,Монголбанкнаас ирүүлсэн мэдээллийн дагуу 2026 оны 10-р сарын 14-ний өдрийн 21:30...
12/10/2026

📢 МЭДЭГДЭЛ

Эрхэм харилцагчдын анхааралд,

Монголбанкнаас ирүүлсэн мэдээллийн дагуу 2026 оны 10-р сарын 14-ний өдрийн 21:30–22:00 цагийн хооронд (ойролцоогоор 30 минут) картын системийн төлөвлөгөөт ажил хийгдэхтэй холбоотойгоор:
❌ ХасБанкнаас бусад банкны картын гүйлгээ түр хугацаанд хийгдэхгүй

✅ QR гүйлгээ хэвийн хийгдэнэ
Иймд дээрх хугацаанд бусад банкны картаар төлбөр тооцоо хийх боломжгүй болох боловч QR ашиглан төлбөр тооцоогоо хэвийн хүлээн авах боломжтой.

Та бүхэн төлбөр тооцоогоо урьдчилан төлөвлөж, шаардлагатай арга хэмжээг авна уу.

Хамтран ажиллаж буй та бүхэнд баярлалаа.

08/10/2026

🍲 Захиалах 3 арга. Нэг систем. Minu POS.

SOLSOT Rice House-д зочид захиалгаа өөрт тохирох аргаар өгч байна:

1️⃣ Kiosk. Цэсээ үзээд өөрөө захиалж, шууд төлнө. Дугаар хүлээх шаардлагагүй.
2️⃣ QR цэс. Ширээн дээрх QR кодыг уншуулаад утаснаасаа захиална.
3️⃣ POS төхөөрөмж. Зөөгч ширээн дээр чинь очиж захиалгыг гар төхөөрөмжөөр авна.

👨‍🍳 Ямар ч аргаар өгсөн захиалга гал тогооны дэлгэц дээр шууд очдог. Цаасан тасалбар, андуурал, хүлээлт байхгүй.

Хурдан үйлчилгээ, сэтгэл хангалуун зочин, цэгцтэй гал тогоо. Энэ бүгдийг Minu нэг системээр шийднэ.

📩 Танай ресторанд тохирох шийдлийг мэдэхийг хүсвэл chat бичээрэй.

#ресторансистем

24/09/2026

🌍 Дэлхийн хэмжээний арга хэмжээг ухаалаг технологиор: UNCCD COP17

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) Монгол Улсад амжилттай зохион байгуулагдлаа. Хурлын үеэр MINUPOS албан ёсны технологийн түншээр ажиллаж, олон улсын төлөөлөгч, зочдод зориулсан төлбөр тооцоо болон хоол үйлчилгээний цогц шийдлийг хөгжүүлж нэвтрүүлсэн.
Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочид өөрт дассан төлбөрийн хэрэгслээ ашиглан, дараалалгүй, хурдан үйлчлүүлэхэд доорх шийдлүүд тусаллаа:
💳 140 гаруй орны төлбөрийн хэрэгслийг хүлээн авах шийдэл
▫️ Олон улсын карт: VISA, Mastercard, AMEX, UnionPay, JCB, Discover
▫️ Цахим хэтэвч (QR): WeChat Pay, Alipay+ сүлжээгээр дамжуулан KakaoPay (БНСУ), PayPay (Япон), GrabPay (Зүүн Өмнөд Ази) зэрэг 140 гаруй орны дижитал хэтэвчээр шууд төлбөр хүлээн авсан
🖥️ Өөртөө үйлчлэх киоск: зочид дараалалд зогсохгүйгээр мэдрэгчтэй дэлгэцээс хоолоо сонгож, захиалгаа өгч, төлбөрөө төлсөн
📋 Захиалгын менежментийн систем: захиалга авах, бэлтгэх, олгох бүх үйл явцыг нэг системээр алдаагүй, шуурхай удирдсан
👨‍🍳 Гал тогооны дэлгэц (KDS): захиалга гал тогооны дэлгэцэд шууд очиж, хоол бэлтгэх хугацааг харуулснаар хүлээлтийг богиносгосон
📱 QR цэс: гар утсаараа QR код уншуулаад цахим цэстэй танилцах, хүрэлцээгүй, эрүүл ахуйд нийцсэн шийдэл
Монголд зохион байгуулагдсан дэлхийн хэмжээний арга хэмжээнд үндэсний технологийн шийдлээрээ үйлчилсэндээ бид бахархаж байна. 💚

Seamless payment by MinuPos 💳✨

🇬🇧 English Version
🌍 Powering a World-Class Event: Smart Tech & Global Payments at UNCCD COP17

As Mongolia hosted the UNCCD COP17 conference, MINUPOS by Mongol iD was proud to be the official technology partner. We delivered an integrated payment and food-service system for international delegates and guests.
Visitors from around the world paid their own way, quickly and without queues:
💳 Global payments from 140+ countries
▫️ International cards: Visa, Mastercard, AMEX, UnionPay, JCB, Discover
▫️ E-wallets (QR): WeChat Pay and Alipay+, which gives access to e-wallets from 140+ countries, including KakaoPay (Korea), PayPay (Japan) and GrabPay (Southeast Asia)
🖥️ Self-service kiosks: delegates browsed the menu, ordered and paid on a touchscreen without waiting in line
📋 Order management system: ordering, preparation and pickup, all run from one platform
👨‍🍳 Kitchen Display System (KDS): orders went straight to kitchen screens, cutting prep and wait times
📱 QR menus: touchless menu browsing from any smartphone
Proud to show the world what Mongolian technology can do. 💚
Seamless payment by Mongol iD 💳✨

Address

БЗД, 18-р хороо, 13-р хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 17Б байр “360 Файнанс ББСБ” ХХК
Ulaanbaatar
1227

Telephone

+9761800-1122

Alerts

Be the first to know and let us send you an email when MinuPos posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to MinuPos:

Shortcuts

Share

Nearby finance companies