05/10/2023
💡Дугаар №6 | Яагаад хамтын санхүүжилтийн платформ хэрэгтэй вэ?
✅Хамтын санхүүжилт буюу Crowdfunding нь бизнес эрхлэгчид болон шинийг санаачлагч, бүтээгчдэд өөрсдийн боломжит үйлчилгээнийхээ зах зээлийн эрэлтийг бодитоор үнэлэх, үнэнч, идэвхтэй дэмжигчдийн баазыг бий болгох, үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх зэрэг олон олон давуу талыг олгодог.
✅Мөн түүнчлэн энэ нь бүтээгчдийн хувьд өөрсдийнх нь зорилгыг илүү тодорхой болгох, боломжит төсвийг бүрдүүлэх, банк, хөрөнгө оруулагч, зуучлагчтай харьцах хүндрэл, эрсдэлийг даван туулахад тусалдаг юм.
✅Өөрийн шинэ санаа, бүтээлийг хэрэглэгчдээ татахын сацуу анхны хөрөнгө оруулалтаа босгож авах нь бүтээгч хэн бүхний хүсэл байдаг билээ. Харин энэхүү боломжийг хамтын санхүүжилтийн платформ олгодог байна.
✅Монгол улсын хувьд бизнесийн зах зээл нь бусад орнуудтай харьцуулахад харьцангуй цар хүрээ багатай боловч, энэ нь нөгөө талаасаа бас нэгэн боломж ч байж магадгүй. Өөрөөр хэлбэл, дотоодын хэрэглэгчдээ зөв маркетингийн тусламжтайгаар татах нь гадаадын хэрэглэгчдэд үнэлэгдэх, мөн түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтыг татах, ямарваа нэгэн хурдасгуур хөтөлбөрт оролцоход хүртэл нэмэртэй байдаг.
☎️Хэрвээ та бүхэн хамтын санхүүжилтийн платформ хэрхэн ашиглах тухай ойлголтгүй байгаа бол 75702277 утсаар холбогдон, уулзалт товлож, үнэ төлбөргүй манай баг хамт олонтой ярилцан, мэдээлэл авах боломжтой.