Монголбанк /Монгол Улсын Төв банк/

Call Website Contact the business

Монголбанк /Монгол Улсын Төв банк/ Монголбанкны албан ёсны фэйсбүүк хуудас
Official page of the Central Bank of Mongolia

Монголбанкны албан ёсны хуудаснаас иргэдийн зохисгүй, зүй бус үг хэллэг ашигласан санал, сэтгэгдлийг устгах болно. From Wikipedia, the free encyclopedia

The Bank of Mongolia, or Mongolbank, is the central bank of Mongolia. The main objective of the Bank of Mongolia is to ensure stability of the Mongolian tögrög. Within its main objective the Bank of Mongolia promotes balanced and sustained development of the national economy, through maintaining the stability of money, financial markets and the banking system. In order to implement its objectives as set forth in this law, the Bank of Mongolia shall conduct the following activities:
- Issuing currencies into circulation;
- Formulation and implementation of monetary policy by coordinating money supply in the economy;
- Acting as the Government's fiscal intermediary;
- Supervision of banking activities;
- Organization of inter-bank payments and settlement;
- Holding and management of the State's reserves of foreign currencies.

Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн...
30/10/2026

Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг холбогдох байгууллага, оролцогч талуудад танилцуулж, санал авлаа.

Дэлгэрэнгүйг: https://www.mongolbank.mn/mn/r/13402

#Монголбанк | |

Хил дамнасан төлбөр тооцооны инновацын асуудлаарх олон улсын хэлэлцүүлэгт оролцлооГүрж Улсын Тбилиси хотноо 2026 оны 10 ...
29/10/2026

Хил дамнасан төлбөр тооцооны инновацын асуудлаарх олон улсын хэлэлцүүлэгт оролцлоо

Гүрж Улсын Тбилиси хотноо 2026 оны 10 дугаар сарын 27–28-нд болсон “Tbilisi Finance Summit 2026” олон улсын санхүү, технологийн чуулга уулзалтад Монголбанкны төлөөлөл оролцож, хил дамнасан төлбөр тооцооны шинэчлэл, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Гүржийн Үндэсний банк, тус улсын Эдийн засаг, тогтвортой хөгжлийн яам болон Сингапурт төвтэй Дэлхийн санхүү, технологийн сүлжээ (GFTN) байгууллага хамтран зохион байгуулсан уг чуулга уулзалтад 60 орчим орны 800 гаруй төлөөлөгч, 100 орчим илтгэгч оролцов.
Монголбанкны Төлбөрийн систем, технологийн газрын захирал Ж.Уясах “Хил дамнасан санхүүгийн инновац: Бүс нутгийн хэмжээнд хамтран турших боломжууд” сэдэвт панель хэлэлцүүлэгт оролцож, хил дамнасан төлбөр тооцоог боловсронгуй болгох чиглэлээр Монголбанкнаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төв банкны цахим мөнгөнд суурилсан mBridge олон улсын төсөлд үндсэн гишүүнээр оролцож буй талаар мэдээлэл өглөө.
Монголбанк mBridge төсөлд оролцсоноор хил дамнасан төлбөр тооцооны шинэ технологийг судлах, турших, олон улсын төлбөрийн дэд бүтэцтэй харилцан уялдах боломжийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ нь цаашид гадаад төлбөр тооцооны сувгийг төрөлжүүлэх, Монгол Улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой төлбөр тооцооны үр ашгийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах боломжтой юм.

#Монголбанк | |

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон хууль санаачлагчид хамтран “Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай...
28/10/2026

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон хууль санаачлагчид хамтран “Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” анхдагч хуулийн төслийг олон талын оролцоотойгоор хэлэлцүүлэх зорилгоор ээлжит хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйг: https://www.mongolbank.mn/mn/r/13384

#Монголбанк | |

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй "Санхүүгийн хэрэглэгчийн э...
27/10/2026

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй "Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл"-ийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо.

Уг хуулийн төсөл нь санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлагыг тогтоох, санхүүгийн хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зохицуулагч байгууллагын хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох, иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.mongolbank.mn/mn/r/13383

#Монголбанк | |

Монголбанкны дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн Олон улсын мэргэшсэн нягтлан бодогчдын "АМИРА" нийгэмлэгтэй хамтран “...
23/10/2026

Монголбанкны дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн Олон улсын мэргэшсэн нягтлан бодогчдын "АМИРА" нийгэмлэгтэй хамтран “Certified Circle+ Knowledge Sharing” өглөөний уулзалтыг зохион байгууллаа.

“Мөнгөний бодлого ба бизнесийн орчин” сэдэвт уулзалтын зочноор Монголбанкны Ерөнхий эдийн засагч Н.Батсайхан уригдан оролцож, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэл”-ийн төслийг танилцуулсан.

Тэрээр танилцуулгынхаа хүрээнд Монголбанкны экосистем болон дунд хугацааны стратеги төлөвлөгөөг танилцуулж, ирэх жилийн бизнесийн орчин, олон улсын нөхцөл байдал, төсөөллийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал солилцлоо. Мэдлэг хуваалцах энэхүү уулзалтад банк, санхүү, бизнесийн салбарын нийт 37 байгууллагын 80 гаруй төлөөлөгч оролцов.

#Монголбанк | |

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдын санхүүгийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хуримтла...
23/10/2026

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдын санхүүгийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хуримтлалын зөв дадлыг төлөвшүүлэх зорилготой “Санхүүгийн боловсрол” өдөрлөгийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорац, Монголын банкны холбоо хамтран зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйг: https://www.mongolbank.mn/mn/r/13362

#Монголбанк | |

Монголбанк, Монголбанкны дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, Авлигатай тэмцэх газар хамтран “ISO 37301 Нийцлийн менеж...
22/10/2026

Монголбанк, Монголбанкны дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, Авлигатай тэмцэх газар хамтран “ISO 37301 Нийцлийн менежментийн тогтолцоо”, “ISO 26000 Нийгмийн хариуцлагын удирдамж” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйг: https://mongolbank.mn/mn/r/13344

#Монголбанк | |

“Юанийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг дэмжих нь” сэдэвт форум боллоо. Монгол Хятадын худалдаа сүүлийн 15 жилд тав дахи...
22/10/2026

“Юанийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг дэмжих нь” сэдэвт форум боллоо. Монгол Хятадын худалдаа сүүлийн 15 жилд тав дахин нэмэгдсэн бөгөөд 2026 оны есдүгээр сарын байдлаар хоёр орны нийт гадаад худалдааны эргэлтийн 74 орчим хувь, экспортын 93 хувь, импортын 41 хувийг тус тус эзэлж байна.

Дэлгэрэнгүйг: https://mongolbank.mn/mn/r/13343

#Монголбанк | |

Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Э.Анар БНХАУ-ын Ардын Банкны Өвөр Монголын Өөртөө Засах Орны салбарын ерөнхийлөгч Л...
22/10/2026

Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Э.Анар БНХАУ-ын Ардын Банкны Өвөр Монголын Өөртөө Засах Орны салбарын ерөнхийлөгч Лю Вэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Талууд макро эдийн засгийн нөхцөл байдал, хил дамнасан төлбөр тооцооноос эхлээд санхүүгийн хамтын ажиллагааны цаашдын чиглэлийн талаар санал солилцож, Төв банкны дижитал мөнгөнд суурилсан хил дамнасан төлбөр тооцооны mBridge төсөл, Үндэсний ₮ картыг БНХАУ-д ашиглах боломж, Монголын хоёр банк CIPS системд нэгдсэн туршлага болон бусад банкийг тус системд шууд оролцогчоор хамруулах боломжийг хэлэлцлээ.

Дэлгэрэнгүйг: https://www.mongolbank.mn/mn/r/13342

#Монголбанк | |

21/10/2026

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөл"-ийн цахим хувилбартай дараах холбоосоор орж танилцана уу.

Холбоос: https://www.mongolbank.mn/mn/monetary-policy-2027/

Address

Baga Toiruu 3
Ulaanbaatar
15160

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97611310081

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголбанк /Монгол Улсын Төв банк/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Монголбанк /Монгол Улсын Төв банк/:

Shortcuts

Share

Nearby finance companies